Барилгын салбарт 10.9 мянган хүн албан бус хөдөлмөр эрхэлж байна

М.Амаржаргал / Нийгэм

Залуучууд гадаад руу ажиллахаар ихээр явж байгаа болон, уул уурхайн салбарт ажиллах залуусын тоо нэмэгдэж байгаатай холбогдон барилгын салбар ажиллах хүчний хомсдолд орж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй байгаа мэргэжлийн долоо нь тус салбарынх байгаа юм байна. Энэ тухай өнөөдөр болж буй Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцууллаа. Түүнчлэн барилгын салбарт албан бусаар ажиллагсад их байгаа аж.

Ажилчид гэрээгүйн улмаас нийгмийн даатгал болон бусад үйлчилгээнд хамрагддаггүй байна. Өнгөрсөн онд гэхэд тус салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоо 10.9 мянгад хүрчээ. Ийнхүү албан бус хөдөлмөр эрхлэгчид олон байдаг учраас тус салбарт ажиллагсдын тоо бүрэн гардаггүй. Тухайлбал, салбарын төрийн байгууллагаас барилгын салбарт 100 мянган хүн ажилладаг гэдэг боловч хөдөлмөр эрхлэлтийн судалгааны байгууллагаас 60 гаруй мянган ажиллагчтай гэдэг. Үүнээс гадна барилгын салбарын тулгамдсан асуудалд үйлдвэрлэлийн осол дурдагдаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.63] 2019-03-25 06:40:48

ЗАЛУУЧУУУДЫГАМРАЛТГҮЙ МАХАА ЗУЛГААТАЛ АЖИЛЛУУЧИХААД ЦАЛИНГ ӨГДӨГГҮЙ ШДЭЭ ТЭГЭЭД УЛСУУДЫН УРАМ ХУГАРЧ АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛГҮЙ БОЛДОГ ШҮҮ

Зочин [150.129.142.38] 2019-03-25 15:47:34

ТЭР ЧИНЬ ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ЗАН.ХАРИН ГАДНЫ ГУЙЛАГЧИН ХАРААД ГӨЛӨЛЗӨЖ ХАМАГ ЮМ АА ӨГДӨГ ДӨӨ.БҮҮР БӨГСӨӨ Ч ҮНЭГҮЙ ӨГДӨГ ДӨӨ.ГАЗАР НУТАГАА Ч ӨГНӨ ЮУ Ч БИШ ЭЭ ХҮҮ МИНЬ АЗГҮЙ Л БАЙНА ДАА.ЭХ НУТАГТАА ӨЛБӨРЧ БАЙДАГ .ХЭЗЭЭНЫ ТИЙМ ТЭНЭГ МАЛ ТОЛГОЙТОЙ УЛСУУД ДАА.ХҮҮ МИНЬ ТЭСЭХ Л БОЛЖ ДОО.ХУВЬ ЗАЯАТАЙГАА ЭВЛЭРХЭЭС ЯАХ ВЭ.БИ Ч БАС ИЙМ ЗАМААР ЯВЖ БАЙСАН ДАА


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.