“Хүнсний 20”-ийн нүхэн гарцыг засварлаж байна

Б.Гэрэлмаа / Нийгэм

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Хүнсний 20"-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ.

Хуучнаар "Хүнсний 20" буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй, өнөөгийн нөхцөл байдал таазнаас ус шүүрдэг, ус зайлуулах худгийн насос ажиллагаагүй болсон, үдэш оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй тус нүхэн гарцад одоогийн байдлаар 4 худалдаа эрхлэгч зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан.

Хотын Ерөнхий менежер 2018 онд нүхэн гарцын ашиглалт, үйлчилгээг цэгцлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ сарын 25-наас засварын ажлыг эхлүүлэхээр болж Тээврийн цагдаагийн албатай хамтран явган хүний гарцын шийдлийг гаргаж засварын ажлыг эхлүүлээд байна.

Засварын ажлын хүрээнд шатны орц гарцад шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулалт, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулан ашиглалт, цэвэрлэгээг үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хяналт хийх боломж бүрдэнэ гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

ИРГЭН [202.21.115.82] 2019-03-26 05:30:33

ТЭГМЭЭР ЮМ ДАА , ТЭР ДООГУУР ЯВАХААС ДУРГУЙ ХҮРДЭГ БАЙСАН ЮМ

Зочин [64.119.18.198] 2019-03-26 05:06:26

манай ганц мётроны буудал гэхэд болно шүү.

Зочин [202.126.88.32] 2019-03-26 03:52:52

Цөөхөн нүхэн гарц сайхан засвар хийгээсэй гадаад хүмүүсийг дагуулж яваад танайд засвар хийх мөнгө байдаггүй юм уу гээд асуугаад байсан

Зочин [202.126.89.171] 2019-03-26 03:33:15

Nom zardag bolgochihod l oor bolood yvchih a shu

иргэн [202.9.42.85] 2019-03-26 03:30:34

Нүхэн гарц дандаа шорлон үнэртсэн хар .хүн явж гарах ороход аймаар юс байх юм.заваан.тэр дор х нь дээгүүр явсан нь дээр.Гадөадад их гое сайхан гэрэлтэй сайхан үйлчилгээний газөр байдаг шүү.манайхан олигтой юм хийж чадахгүй мөнгөийг нь идэж уухаа боддог .яаж өөдлөх вэ???????/олигтой юм хийгээсээй!!!!!!!!

Зочин [202.21.106.109] 2019-03-26 03:06:37

Наагаа үүрэлцэн хэдэн заваан мухлагийн хөөж зайлуулаачээ, гэрэл гэгээтэй болгооч

Зочин [103.26.194.172] 2019-03-26 02:28:44

Хотын уугуул бид хотоо цэвэрхэн тохилог тайван бгаасай гэж их хусэх юм. Ёстой баярлам мэдээ бн

Зочин [103.26.194.172] 2019-03-26 02:27:30

Сайхан мэдээ бн, баярлачлаа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.