Гэр шатаж 58 настай эмэгтэй, зургаан сартай хүүхэд угаартаж нас баржээ

У.Уранцэцэг / Хууль

Гэр шатаж хоёр хүний амь нас эрсэджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд таван ханатай гэр болон амбаар шатаж буй тухай дуудлага гуравдугаар сарын 26-ны өдрийн 02:34 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн онцгой байдлын найман алба хаагч таван ажиллаж гал түймрийг 40 минутын дотор унтраасан аж. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 58 настай эмэгтэй Б, зургаан сартай эмэгтэй А нар угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргаж, харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурайшилт эхэлсэн энэ үед иргэд та бүхнийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай үнс нурам хаяхгүй байх, цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.164] 2019-03-26 11:04:51

Udriin tsagiig 14 gedeg yum.malnuud mini.

Зочин [202.179.31.109] 2019-03-26 07:34:46

Утаа мэдрэгч гэж нэг юм байдаг юм. Тэрийг гэр орон сууцгүй бүгд тавибал таарна.

Зочин [202.9.43.68] 2019-03-26 05:56:43

3 sariin 26 nii 2 tsag 34 min boloogui baihiin

Зочин [66.181.161.96] 2019-03-26 06:07:10

boltson shd shono

Зочин [139.5.217.196] 2019-03-26 06:07:01

02 гэж бгаам бишүү. Шүүмжлэх юмаа олж ядахымаа хүмүүс нээрээ

Хаха [66.181.184.67] 2019-03-26 05:58:32

13 цаг болж байхад сэтгэгдэл биччээд 2 цаг болоогүй жих шиг.

Зочин [202.131.231.222] 2019-03-26 05:26:32

ЭВИЙ ЭВИЙ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.