ВЕНЕСУЭЛ: Дахин хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан тул 23 мужийн 21 нь цахилгаангүй боллоо

Д.Тулга / Гадаад мэдээ

Цахилгаан эрчим хүч тасарсны улмаас мягмар гаригт Венесуэлийн нийслэл Каракас хотын метроны үйл ажиллагаа бүрэн зогссон талаар news.ru мэдээллээ. Эх сурвалжийн дамжуулснаар “цахилгаан эрчим хүчний хангамж доголдсны улмаас хотын метро тээврийн систем бүрэн зогссон” гэнэ. Улмаар метроны өртөөнүүдийг бүрэн хаасан байна.

Ийнхүү метро хаагдсны улмаас бусад төрлийн нийтийн тээврүүдээр үйлчлүүлэх гэсэн иргэд урт дараалалд зогсон, зарим буудлууд дээр автобус руу олноороо дайрсан хэрэг гарчээ.

Хотын метроны цахилгаан хангамж даваа гаригаас эхлэн тасалдсан байна. Таван шугмын гурав нь ажиллаагүйн улмаас ийнхүү хүндрэл үүсчээ.

Венесуэлийн холбоо харилцаа мэдээллийн сайд Хорхе Родригесийн мэдэгдснээр Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад “дахин хорлон сүйтгэх ажиллагаа явагдсны улмаас” 23 мужийн 21 нь цахилгаангүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор Венесуэлийн засгийн газар өмнө нь цахилгаангүй болж байхдаа гаргаж байсан шийдвэрийг дахин гаргаж, мягмар гаригийг ажлын бус өдөр болгон зарлаж, сургуулиудын хичээлүүдийг зогсоожээ. Улмаар Родригес сөрөг хүчнийг цахилгаан хангамжийн үндэсний систем рүү халдсан хэмээн буруутгасан байна.

Эргэн сануулахад, Венесуэлд энэ сарын туршид цахилгаан эрчим хүчний хангамж доголдож байгаа юм. Хамгийн том доголдол нь гуравдугаар сарын долоонд болж, Венесуэл тэр чигтээ харанхуй болж байв. Энэ нь мөн л дээр дурьдсан станцын үйл ажиллагааны доголдолтой холбоотой гэж Венесуэлийн эрх баригчид мэдэгдэж байлаа.

Венесуэл улс тав хоног цахилгаангүй байх хугацаанд 875 сая долларын алдагдал хүлээсэн бөгөөд энэ нь ДНБ-ийнх нь 1 хувьтай тэнцүү гэж шинжээчид тооцоолжээ.

Цаашлаад цахилгаан эрчим хүчний хангамжийн доголдол өдөрт л 100 сая ам.долларын алдагдал авчирна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Түүнчлэн цахилгаангүй болсны улмаас Венесуэлийн Матурин хотын эмнэлэгт 15 хүүхэд нас баржээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро анхандаа болсон хэрэгт Америкийг буруутгаж байсан бол дараа нь сөрөг хүчнийхнийг эрчим хүчний систем рүү халдсан хэмээн мэдэгдсэн юм.

Улмаар Венесуэлийн арми улсынхаа эрчим хүчний системийг хамгаалалтанд авсан бөгөөд цэргийнхэн цахилгаан станцыг хамгаалж, харин цахилгаан эрчим хүч дамжуулах шугамуудыг агаараас ажиглаж байгаа ч ийнхүү Венесуэлд дахин харанхуй өдрүүд эхэлжээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Zochin [199.60.19.114] 2019-03-27 17:27:05

Hunees hamaarna gedeg hetsuu.ter tusmaa oros,hytadaas.Amerik bol gaihaltai saihan oron...

Венесуэл ч хэцүү юмдаа. Харин Монгол бол ... [202.131.228.118] 2019-03-27 09:55:03

Венесуэл ч АНУ-аас холгүй орон, Хэцүүдээ! Цахилгааны, хоол хүнсний, байгалийн гамшгийн дарамтанд орсоор байгаад л нэг мэдэхэд АНУ-ын дарамтанд орчих л байхдаа. Тэгээд эргэн тойрны улсууд нь ч дэмжихгүй юм. Харин Монгол бол хөрш орнуудтайгаа "сайхан нөхөрсөг, ахан дүүсийн" харилцааг хөгжүүлж байгаа. Иймд аль нэг хөрш нь цахилгаанаар биднийг таслахгүй байлгүйдээ.

Зочин [119.40.98.162] 2019-03-27 07:43:27

Манайх энэ янзаараа яг эдний араас орно ялгаатай нь орос байвгай хятад луу ах дүүсдээ туслах нэрээр орж ирээд үүрд үлдэнэ тэр цагт хөлсний бичээчид тролууд амиа хорлоод ч нүгэлээ цайруулж чадахгүй

Bold o [223.33.164.64] 2019-03-27 03:04:34

Haltar tsarait ooriin eh orondoo modon jorlond oroh hereg garch dee ..Mongold ireed modon jorlond orohgui geed dsan daa

Зочин [202.179.26.71] 2019-03-27 02:48:39

Хэхэ хорлон суйтгэх ажиллагаа гэнээ монголчууд удалгуй ингээд хорлон суйтгэх ажиллагаанд хамрагдах цаг ойрхон ирлээ

Зочин [66.181.161.75] 2019-03-27 05:35:03

Хуцдаг сда вэ чи

Зочин [66.181.178.213] 2019-03-27 02:13:37

ХАЛТАР ЦАРАЙТ ХЭЦҮҮДЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА.

Зочин [103.57.93.199] 2019-03-27 02:00:26

дотоод асуудлаа шийдэж чадахгүй болохоороо буруутныг гаднаас хайж эхэлдэг шилдэг аргыг оросуудаас сайн сурсан бна

Зочин [150.129.142.220] 2019-03-27 01:17:34

Mamaid neg t1 buh, venezueld neg t1 avtobusny jolooch...dampuural

Зочин [203.91.118.122] 2019-03-27 02:33:50

Aaaiiin


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.