ОХУ-д урлагийн чиглэлээр 12 оюутан суралцана

Б.Гэрэлмаа / Боловсрол

Ирэх хичээлийн жил буюу 2019-2020 онд тус улсад ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцах оюутныг сонгох урьдчилсан шалгаруулалт 2019 оны 03 сарын 25-ны өдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвд боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд соёлын салбарт хамтран ажиллах 1995 оны гэрээ, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Оросын Холбооны Улсын Соёлын яамны хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу суралцах оюутны урьдчилсан сонгон шалгаруулалтыг Россотрудничества агентлагтай хамтран зохион байгууллаа.

Урьдчилсан сонгон шалгаруулалтаар уран барималч, балетмейстр, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, театрын зураач, урлаг судлаач зэрэг нарийн мэргэжлээр 12 оюутныг нэр дэвшүүллээ. Дээрх оюутнууд сонгосон сургуульдаа очиж мэргэжлийн шалгалт өгч эцсийн шийдвэрээ сонсох юм.

Сүүлийн жилүүдэд театрын зураач, барималч, урлаг судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх үйл явц тасраад байсан бол энэ удаагийн элсэлтэд дээрх мэргэжлээр элсэгчид шалгаруулалтад тэнцснээрээ онцлог боллоо.


Сэтгэгдэл

zochin [185.39.141.24] 2019-03-27 04:53:48

duuchin ariunaag dahiad 10iig beldeh yum uu ?? jantsannoroviin hvv japand urlagiiin chiglrleer suraltsaj gene .ulsaas 32 say dollor tusuvuus husaad ergvvlj tuluugvi baihad jantsannorov man d hair zarlaad jigdreh yumandaa baigaa baihaa

ГЭСГЭЭГЧ [103.240.240.73] 2019-03-27 02:48:16

ДАРГА САЙД НАРЫН ХҮҮХЭД ОЧООД ТЭР ЧИГЛЭЛЭЭРЭЭ АЖИЛДАГГҮЙ ЖИШЭЭ ЗӨНДӨӨ ЦЭДЭНБАЛЫН ЗОРИГ БААБАРЫН АВАХ ГЭСЭН КИНО НАЙРУУЛАГЧИЙН СУРГУУЛИЙГ БУЛААЖ АВААД ЯВСАН ШИГ ЛАВ 5000Д ЖИШЭЭ БАЙДАГ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.