АНУ-д Boeing 737 MAX онгоц дахин ослын буулт хийлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын Флорида мужийн Орландо хотын нисэх буудал дээр Boeing 737 Max онгоц хөдөлгүүрт нь доголдол гарсны улмаас яаралтай газардсан хэмээн тус улсын Иргэний агаарын тээврийн газар мэдэгдлээ.

Тодруулбал, Southwest Airlines компанийн онгоцыг түр хадгалах газар аваачихаар зорчигчгүйгээр Флоридагаас Калифорнийг чиглэн нисч явах үед ийнхүү хөдөлгүүрт доголдол гарсны улмаас яаралтай газардсан гэнэ.

Эргэн сануулахад, Индонез болон Этиопд болсон хоёр сүйрлийн дараагаас энэ загварын онгоцоор зорчигч тээвэрлэхийг хориглосон юм. Энэ хоёр сүйрэлд хөдөлгүүрийн гэмтэл биш харин программ хангамжийн алдаа нөлөөлсөн гэсэн таамаглал тавьж байгаа.

Энэ сарын 10-ны өдөр Этиопын агаарын тээврийн Boeing 737 MAX 8 онгоц хөөрснөөсөө хойш удалгүй осолдож, 157 хүн амиа алдсан юм. Энэ нь 737МАХ 8 загварын онгоц сүүлийн таван сарын хугацаанд осолдсон хоёр дахь тохиолдол байлаа. Өмнө нь 2018 оны 10 дугаар сарын 29-нд Индонезд мөн энэ төрлийн онгоц осолдож олон хүн амиа алдсан юм.

Этиопд болсон сүйрлийн дараа дэлхийн 20 орон энэ загварын онгоцыг ашиглахыг зогсоон, мөн нутаг дэвсгэр дээгүүрээ нисгэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Түүнчлэн, Америкийн Боинг концерн 737 МАХ онгоцыг аюулгүй гэж мээгдсэн ч энэ загварын онгоцуудыг нисгэхээ зогсоохыг АНУ-ын Холбооны нислэгийн удирдлагын газарт зөвлөж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Монголын нисгэгч нараар жолоодуулж болохгүй. [202.131.228.118] 2019-03-28 05:19:58

Онгоцыг Америкруу буцааж зохих өөрчлөлт оруулах байх. Буцааж нисгэхдээ монгол нисгэгч нараар л онгоцыг жолоодуулахгүй юм шүү. Тэр Америкийн үйлдвэрлэгчийн нисгэгчид ирж онгоцоо авах байлгүй. Үүнийн эрх биш МИАТ-ынх нь мэдэж байгаа байлгүйдээ?

Зочин [122.201.21.78] 2019-03-28 03:30:24

Тэгээд одоо тэр тууз хайчилж сүржигнээд байсан тулуй билүү нэр өгсөн мах-аа буцаадаг юм уу, дахиж авах гэж байгаа 2 гоо цуцладаг юм уу учирыг нь эртхэн олмоор юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.