ОХУ: Хятад компанийг Байгал нуур дээр үйлдвэр барихыг шүүх хориглолоо

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-ын Эрхүү хотын Кировын дүүргийн шүүх Байгал нуурын эрэг дээр Култук сууринд ундны ус савлах үйлдвэр барихыг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 27-ны өдөр гаргажээ. Ийнхүү Байгал нуурын эрэг дээр үйлдвэр барихыг хориглох шаардлагыг Баруун Байгалын байгаль хамгаалах прокурорын газар шүүхэд хандан гаргасан байна.

Үйлдвэрийг байгуулах асуудлаар олон нийтийн сонсгол зохион байгуулах, экологийн дүн шинжилгээ хийхдээ Хятадын компани зөрчил гаргасан гэдгийг прокурорын ажилтнууд олж тогтоожээ. Шалгалтын явцад үйлдвэр баригдахаар төлөвлөж байсан газарт улаан номонд багтсан шувууд нутагладаг болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн барилгын талбай дээр их хэмжээний үйлдвэрийн хог, газрын тосны бүтээгдэхүүн асгарсны ул мөр олджээ.

Энд дуулгахад, Байгал нуурын уснаас жилд 190 сая литр ус авч савлан худалдаалахаар төлөвлөж байсан газар нь Хятадын компани юм байна. Энэ компани үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний 80 хувийг Хятад болон бусад орнууд руу нийлүүлэхээр төлөвлөж байжээ.

Сүүлийн үед Орост ихээхэн анхаарал татаж буй энэ хэрэгтэй холбоотойгоор экологчид болон олны танил хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэх нь улам идэвхижсэн юм. Тухайлбал Оросын алдарт уран бүтээлч Сергей Зверев гуравдугаар сарын 4-ний өдөр Москва хотын Улаан талбай дээр ганцаарчилсан эсэргүүцэл зарласан. Харин гуравдугаар сарын 12-ны өдөр Красноярскын Универсиад-2019 наадмын үеэр Оросын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев улсынхаа шигшээ багтай уулзах үеэрээ Байгал нуурын экологид заналхийлж буй энэ асуудлыг нарийвчлан судлах үүрэг өгөхөө амласан юм. Улмаар гуравдугаар сарын 15-ны өдөр Хятадын компанийн барилгын ажлыг зогсоож байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2019-03-31 02:03:58

Хөвсгөлчүүдээ.. Ийм юм болох вийдээ. Болгоомжтой байгаарай . Баагийнууд зөвшөөрөл гээд нэг цаас өгчихөөгүй байгаа.

Зочин [66.181.185.129] 2019-03-28 12:43:46

Оросын хууль манайхаас арай дээр, гэхдээ л гууль, хятадууд хахуульдаж байгаад барьж л таарах байх, энэ уйлдвэр баригдчихвал манайхыг УЦС барина гэхэд оросуудын юу гэж тэнэгтэх нь харин сонин байна

Зочин [202.179.24.35] 2019-03-28 07:17:25

Hai mania han undesten uraliin nuruu hurtel gazriig avba. Dundan Mongol bas orvoo.

Зочин [202.126.89.92] 2019-03-29 08:21:52

Sibiriin oig hudaldaad avtcan gesen.bulgan shub umsuj altan ginj bugj zuusen hujaa zaluuchuud oros ehner avaad davartcan bailee.

hahaha [103.229.120.160] 2019-03-28 19:17:28

chi bitgii demii dongos ! bas bitgii ih muruud llr min

Зочин [103.57.95.31] 2019-03-28 04:37:26

battulga guai usan TSAHILGAAN stants bariarai

Монхүү [103.57.94.230] 2019-03-28 04:28:54

ДЭЛХИЙГ ЦӨЛӨМХӨНЭЭ...ДАЯН ДЭЛХИЙН АРД ТҮМЭН СОНОР сэрэмжтэй байх хэрэгтэй

Зочин [202.9.43.149] 2019-03-28 04:26:56

Өгөр хятадууд эх дэлхийг маань бүрэлгэж дуусах адгийн ховдог шаарууд шүү. Дэлхийгээр нэг тарсан хятадуудыг тухайн тухайн улс орнууд бүгдийг нь эх нутаг руу нь хөөн гаргах цаг аль хэдийнэ болж ээ. Үгүй бол тэднийг үгүй хийх.

Монгол [202.9.43.25] 2019-03-28 03:55:54

Манайх Сэлэнгэ дээр УЦС барина гэхээр Орсууд үхчих гээд байдгын.хужааг ч бас тэгээ биз.гэхдээ Си дарга тулгана даа

Зочин [119.40.98.162] 2019-03-28 03:48:57

Байгаль далай орсын мэдэлд байсандаа аврагдаж дээ манайд байсан бол хужаа нар савлаад дуусах байж

Зочин [202.55.191.194] 2019-03-31 02:01:34

Хөвсгөлийн эрэг дээр хятадууд ийм үйлдвэр барьчих вий дээ. Бариагүй биз дээ Хөвсгөлчүүдээ..Болгоомжтой байгаарай.

muu lalart [202.179.26.82] 2019-03-29 08:56:47

mai lalaraa archaagui bool setguitei ats uhej dald or

Зочин [139.5.218.17] 2019-03-28 10:57:15

Тийм шүү.

Зочин [203.91.115.40] 2019-03-28 05:13:21

Ха ха ямар зүг байхав


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.