Google подкастыг текст болгон хувиргаж эхэллээ

Д.Тулга / Технологи

Google Podcasts апликейшнд бичлэгийг текст болгон хувиргах шинэ үйлдэл нэмэгджээ. Энэхүү шинэ үйлдэл нь үг яриаг шууд текст болгон автоматаар хөрвүүлэх юм байна. Ингэснээр аливаа нийтлэлийн гарчиг эсвэл нийтлэсэн огноог санахгүй байгаа хэрэглэгчид өөрсдийн сонирхсон хэсгийг хайх боломжтой болжээ.

Гэхдээ одоогоор нийтлэл бүр дээр энэ үйлдлийг ашиглах төдийлөн боломжгүй, зарим нэг алдаа дутагдал гарсаар байгаа гэнэ. Жишээлэхэд, Корбин Дэйвенпорт (Corbin Davenport) гэх нэрийг таньж тайлж чадалгүй Corbin dabbing port гэх мэтээр алдаатай тайлах тохиолдол олон байгаа юм байна.

Энд дуулгахад, "Google Подкаст" өнгөрсөн оны зун хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд энэ программ нь бичлэг үнэ төлбөргүй сонсох, шинэ нийтлэлийг дагах, тэдгээрийг интернэтгүй нөхцөлд дахин сонсохын тулд санах ойд хадгалах боломжтой юм.

Мөн энэхүү прграмм нь бусад хайлтын программуудын адилаар санал болгох цэсүүдтэй, эдгээр цэсэнд тухайн хэрэглэгчийн илүүтэй сонгох магадлалтай, дадал зуршил болон сонирхолыг нь харгалзсан нийтлэлүүдийг санал болгодог байна. Хоёр сая гаруй подкастыг нэг дор төвлөрүүлсэн энэхүү программыг ашиглахдаа бичлэг явах хурдыг тааруулж, завсарлагыг алгасан, нийтлэлүүдийн цувралыг татан авч, өмнө нь дуустал нь сонсоогүй байсан хэсгүүдийг дахин үзэх боломжтой юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:08


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.