Д.Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг унтрааж лаа асаана

М.Амаржаргал / Нийгэм

Дэлхий нийтээр өнөөдөр “Эх дэлхийн цаг-2019” арга хэмжээг зохион байгуулна. Манай улс ч уламжлал ёсоор энэ арга хэмжээнд нэгдэж, өнөөдөр 20:30-21:30 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг унтраана. Мөн урлагийн тоглолт, хуванцрын хор хөнөөлийн талаар мэдээ мэдээлэл өгөх үйл ажиллагаа явагдана. Нийслэлийн иргэд маань арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т нэгдэж болох юм.
Орон нутгаас Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгууд нэгдэхээр болжээ.

Монгол Улсын хэмжээнд жилд 2,1 сая тонн /хоногт дунджаар 5750 тн/ хог хаягдал цуглуулан зайлуулдгаас дахин боловсруулах боломжтой 976 мянган тонн хог хаягдал үүсдэг. Үүний 9,5 хувь буюу 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1,2 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 13 хувь буюу 156000 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал эзэлж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд “Хуванцраас татгалзъя” уриаг дэвшүүлж байгаа нь Засгийн газраас 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглосонтой уялдаж байгаа бөгөөд хуванцрын хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулахад чиглэгдэж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.44.196] 2019-03-30 08:08:51

Гэрлээ л унтраана биз бас лаа барьж түүнээсээ их шахам аюул хийдэг нь ямар учир б.на.

Зочин [202.9.43.240] 2019-03-30 08:05:47

Мөн урлагийн тоглолт хуванцар эдлэлийн хор нөлөөлөл.. Зөв бичээч ээ

Зочин [202.179.26.186] 2019-03-30 07:28:51

хаврын солиорол...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.