Гавьяат тамирчин Г.Одбаяр тавдугаар байр эзлэв

М.Амаржаргал / Спорт

Гүржийн Тбилис хотод жүдо бөхийн “Гран-при” тэмцээн болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дөрвөн жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв.

“С” хэсгийг тэргүүлсэн Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөж, Энэтхэгийн В.Рухил, Гүржийн Г.Чихелидзийг ялсан ч Францын Ч.Гуиллаумегийд дийлдсэн. Улмаар дагах барилдаанд Гүржийн Л.Гинашвилиг ялж, хүрэл медалын төлөө барилдахаар болсон. Г.Одбаярын дараагийн барилдаанаа эзэн орны жүдоч В.Иашвилитэй хийсэн ч ялагдлаа. Тэрбээр Гүржийн гурван бөхтэй таарч хоёрыг нь ялж, нэгэнд нь ялагдан медалын тавцанд зогсож чадсангүй. Энэ жинд нийт 36 жүдоч барилдсанаас Франц, Куба, ОХУ, Гүржийн бөхчүүд медальд байранд шалгарав.

Манай бусад жүдочдоос 73 кг-д Г.Чойжилсүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ. Тбилисийн Гран-при тэмцээнд 52 орны жүдочид өрсөлдөж байгаагаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарын 15 жүдоч оролцож байна. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол гурван жүдоч шагналт тавдугаар, нэг жүдоч шагналт долдугаар байр эзлээд байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д О.Хангал, эмэгтэйчүүдийн 78 кг-д Б.Эрдэнэт-Од нар барилдана.

Тбилисийн Гран-при тэмцээнд Франц, Нидерланд хоёр аваргатай тэргүүлж байгаа бол Гүрж, Израйл, Итали, Португал, Косовогоос нэг аварга төржээ. Монголын баг нэг хүрэл медальт, шагналт байранд дөрвөн жүдоч орж 12-р байрт бичигдэж байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.201] 2019-04-01 07:53:09

Жүдогийн холбоо урьд ямар байсан учраас унаж байгаа гэж яриад байгааг ойлгохгүй байна. Холбоо сайн байгаа одоо хүүхдүүдийг хоёр талдаа, угсраа залгаа мэх хийлгэдэг болгож дасгалжуулмаар байна аа. Одбаяр хэтэрхий ноомой, нэг хэвийн барилдаан хийх юм. Өөртэйгээ ажиллаж чадахгүй байна ...

зочин [66.181.166.196] 2019-04-01 01:41:05

Жүдогийн холбоо чинь одоо чөлөөтийн холбоотой адилхан аялал жуулчлалын компани болсон шүү, жуулчдаас спортын амжилт хүлээнэ гэдэг чинь өөрөө утгагүй хэрэг

эгэл [103.26.195.94] 2019-03-31 13:57:38

ухарч барилдахаар ялдаг гэж сонсогдоогүй юм байна эрхэм ардын ба гавьяат дасгалжуулагчид минь та нар минь одоо халаагаа өгвөл яасан юм шавь нар чинь ухарсаар байгаад ирдэг болжээ

Зочин [202.126.89.15] 2019-04-01 01:03:18

Яг үнэн. Жүдо явахаа больсон бна. Олимпоос өмнө эртхэн дасгалжуулагчдыг солих хэрэгтэй

зочин [202.9.42.75] 2019-03-31 12:58:39

Гавъяатай тэгээд 5- р байранд ордог айн мөн, таарсан юмаа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.