Улсын хилээр 45 шуудай дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар гаргахыг завджээ

М.Амаржаргал / Боловсрол

Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуун сухайт дахь гаалийн газрын байцаагч нар энэ сарын 01-нд Монгол Улсын иргэн Ө.Э 84-73 УБЛ улсын дугаартай, Норд бенз маркын авто машины чиргүүлд ачсан нүүрсэн доор улсын хилээр гаргахыг хориглосон 45 шуудай бүхий 1350 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг нуусан байжээ.

Газар тариалан эрхэлж байсан зэрэг сул хөрстэй газар, газрын гүн рүү нэг метр хүртэл хавж ургадаг дэрвэгэр жиргэрүүгийн нөөц, тархац сүүлийн жилүүдэд эрс багасчээ. Энэ ургамал газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг тул экосистемд чухал үүрэгтэй ургамал юм байна.

Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаатайгаар хориглосон билээ. Энэхүү ургамал нь Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан эл шийдвэрийг гаргасан байдаг.


Сэтгэгдэл

зочин [64.119.16.140] 2019-04-04 11:19:22

Хулгайч нарын гарыг тасал ачиж явсан жолоочыг ч гэсэн Монголоо алдсан ноход амьдрал ахуй чинь хэзээ ч өөдлөхгүй

Зочин [14.200.88.169] 2019-04-03 06:40:11

Yun 5jil we ter chigt n horildoo

Эмзэглэл [64.119.25.191] 2019-04-03 06:05:40

18,01,01-2022,01,01 хүртэл 4 жил

Зочин [122.201.21.120] 2019-04-03 04:12:37

юунд хэрэглэдэг юм бэ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.