НҮБ: 2050 онд дэлхийн хүн ам 9.7 тэрбумд хүрнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

НҮБ-ын хүн амын суурьшилт, хөгжлийн комисс дэлхийн хүн амын өсөлтийн талаарх илтгэл танилцууллаа. Энэ илтгэлд дурдснаар дэлхийн хүн ам улам бүр хөгширч, хотуудыг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн бөгөөд харин 2050 он гэхэд хүн амын тоо 9.7 тэрбумд хүрэх гэнэ.

Одоогоор манай гаригийн хүн ам 7.7 тэрбум байгаа бол XXI зууны төгсгөл үед 11 тэрбумд хүрнэ гэсэн таамаглал гарчээ.

Илтгэлд дурдснаар 2050 он хүртэлх хүн амын өсөлтөд голчлон Африкийн улс орнууд, Дундад Ази болон Өмнөд Азийн орнуудын хүн ам нөлөөлөх гэнэ. Харин Латин Америк, Хойд Америк болон Европын хүн ам нэг их өөрчлөгдөхүй гэжээ.

Түүнчлэн хүний насжилт цаашид ч нэмэгдэнэ гэж энэ илтгэлд онцолсон байна. Төрөлт багасч байгаа нөхцөлд хөгжингүй орнуудад 65-аас дээш настай хүмүүсийн тоо улам нэмэгдэх гэнэ. НҮБ-ын таамагласнаар өндөр настны эзлэх хувь Европд 19-28 хувь харин Хойд Америкт 16-23 хувь хүртлээ өсөх аж.

Мөн энэхүү илтгэлд хотжилтийн үйл явц өргөн цар хүрээг хамарна гэж таамагласан бөгөөд одоо хотын хүн амын эзлэх хувь 56 хувь байгаа бол 2030 онд 60 хувь, энэ зууны дунд үе гэхэд 68 хувь болж өснө гэж таамаглажээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.