БНХАУ: 5 G сүлжээнд холбогдох боломжтой дэлхийн анхны гүүр нээгдлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хятадын Гуандун мужид Наньша гүүр нээлтээ хийсэн бөгөөд энэ нь тав дахь үеийн 5G сүлжээтэй гэдгээрээ энэ төрлийн анхны гүүр болж байна гэж Регнум агентлаг мэдээллээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хяналт, удирдлагын улсын комиссын мэдээлснээр “Их цутгалан” бүсийн тээврийн гол төсөл болсон, 12.89 км урттай Гуандун-Хонгконг- Макао гүүр нь дөрөв дэх болон тав дахь үеийн сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлсэн байна.

Сүлжээнд хялбар холбогдох нөхцлийг бүрдүүлэх үүднээс гэрлийн шон болон цамхагууд дээр инновацийн техникүүд ашиглан суурь станцуудыг суурилуулжээ.

Энэхүү гүүр нь “Их цутгалан” бүсийн хоёр гол хот болох Гуанжоу болон Дунгуань хотыг холбодог юм байна. Энэ гүүрээр 100км цаг хүртэлх хурдтайгаар явахаар тооцолсны дээр бүс нутаг дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах, хот хооронд зорчих хугацааг багасгах зорилттойгоор барьжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.