Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол боллоо

М.Амаржаргал / Нийгэм

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд өнөөдөр Бурхан багшийн рэнсрэл залах ёслол боллоо. Энэхүү рэнсрэлийг Энэтхэг улсын Дарамсала хотоос залж ирсэн бөгөөд Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдэд босгох 18 метр өндөр Майдар бурхны шүншигт зориулан Бодь суварга, Жадонба судрын хамт Жадо Рэнбүүчи өргөн барьжээ.

Рэнсрэлийг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарыг хүртэл Гандантэгчинлэн хийдэд залах тул сүсэгтэн олон мөргөн, залбирах боломжтой юм байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс рэнсрэл гэдэг нь сайхан сэтгэлийн үр хэмээн тайлбарлалаа. Мөн энэхүү шүтээнийг харсан хүмүүсийн сэтгэл ариусдаг бөгөөд арвин сүжиг, сайныг бүтээх их хүч төрнө хэмээн үздэг аж.

Түүнчлэн бурхад, гэгээнтнүүд урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсрыг хөгжүүлсний эцэст гэгээрлийн хутгийг олж, лагшингийн эрдмийг олдгийн биелэл нь рэнсрэл ба энэ нь лагшин шүтээнээс өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй эрдэнийн шүтээн юм байна. Өнөөдөр залж буй энэхүү рэнсрэл хэмээх шүтээн нь Бирм улсад 1,000 орчим жилийн тэртээд эртний суварга дотор оршиж байсан түүхтэй бөгөөд уг рэнсрэлийг Синха Намдол Рэнбүүчигээс Жадо Рэнбүүчид өргөн барьж байжээ.


Сэтгэгдэл

lam [160.13.93.1] 2019-04-06 06:18:03

odoo bolio.

Жувзан [194.228.76.162] 2019-04-05 07:11:51

Суврага хиригсүүр ухаж сувд мувд олж гадаадад үнэ хүргэж яваа рэнбүүчи гэх нүгэлт хүн байна.

Бадарч [202.126.89.233] 2019-04-05 11:02:45

Сүм хийдүүд татвар төлдөг үү.Ядарсан иргэдэд хандив өгч буян болж байвал буруу юу.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.