Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж бэлэн байдалд ажиллаж байна

У.Уранцэцэг / Хууль
  • 2019-04-05 05:55:55
  • 2019-04-05 05:55:55

    АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

    photo

    Ардчилсан намаас зохион байгуулсан "УИХ ТАР", “Онц их хуралдай” тайван жагсаал өглөөний 10:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлсэн. Тус жагсаалд 40 мянга орчим хүн оролцсон тухай холбогдох албаныхан мэдээлсэн байна.

    АН-ын зүгээс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Хаврын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан мэдээлэл Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-д болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Жагсагчид Сүхбаатарын талбайг тойрч жагссаны дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд шаардлагаа гардуулж өгснөөр өнөөдрийн жагсаалаа өндөрлүүлэв.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

    image

  • 2019-04-05 05:55:55
  • 2019-04-05 05:55:55

    АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

    photo

    Ардчилсан намаас зохион байгуулсан "УИХ ТАР", “Онц их хуралдай” тайван жагсаал өглөөний 10:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлсэн. Тус жагсаалд 40 мянга орчим хүн оролцсон тухай холбогдох албаныхан мэдээлсэн байна.

    АН-ын зүгээс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Хаврын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан мэдээлэл Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-д болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Жагсагчид Сүхбаатарын талбайг тойрч жагссаны дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд шаардлагаа гардуулж өгснөөр өнөөдрийн жагсаалаа өндөрлүүлэв.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

    image

  • 2019-04-05 05:47:33
  • 2019-04-05 05:47:33

    Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж бэлэн байдалд ажиллаж байна

    photo

    Яг одоо Ардчилсан намаас Д.Сүхбаатарын талбайд “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээн зохион байгуулж байгаа юм.

    Энэхүү жагсаалын үеэр Нийслэлийн цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн, Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн бүх алба хаагч, Нийтийн хэв журмыг хамгаалах албаны бүрэн бүрэлдэхүүн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Нийт цагдаагийн алба хаагчид Төв талбайг тойрон хамгаалалтанд гарсан байгаа бөгөөд эмх замбараагүй байдал үүсэхийг урьдчилан сэргийлж ажиллаж байна.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

    image

    image

  • 2019-04-05 03:55:47
  • 2019-04-05 03:55:47

    ФОТО: АН-ын “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал болж байна

    photo

    Ардчилсан намаас өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээн зохион байгуулж буй юм.

    Тус жагсаалаараа:

    ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ын луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлнэ хэмээж байна.

    Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд эсэргүүцлийн жагсаалаас гадна ирэх ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 07-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдахаар төлөвлөж байгаа аж. Мөн “Монгол-Ардчиллын баянбүрд” олон улсын хурлыг ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулж олон улсын хуралд Ардчиллыг эх орондоо амжилттай нутагшуулж, хөгжүүлсэн 60 орчим орны улс төрийн намын төлөөлөл оролцож, Монгол Улсад ардчиллыг нутагшуулсан туршлага, туулж ирсэн замнал, алдаа, онооны тухай хэлэлцэж, санал солилцох юм.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

  • 2019-04-05 03:19:20
  • 2019-04-05 03:19:20

    АН: С.Зориг агсны захиалагчийг зарлахыг шаардлаа

    photo

    Өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаж байгаа талаар танилцууллаа.

    Энэ тухай УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан АН байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж бодлоо. Тус чуулганаар улс оронд үүсээд байгаа олон асуудлын талаар эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийж байна. Хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.

    Ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж буйг үл зөвшөөрч, Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалж тэмцэн, хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн. УИХ-ын 2016 оны сонгуулийг гуйвуулж, 60 тэрбумын схемээр төрийн албыг, төлөөллийн ардчиллыг худалдаж авсан өнөөгийн эрх баригчид хуулийг өөрчлөх замаар дарангуйллыг тогтоох эхлэлийг тавьлаа” гэлээ.

    Шаардлагад:

    1. Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.

    2. Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улс төржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.

    3. Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.

    4. Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.

    5. Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсаны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна.

    Түүнчлэн Ардчилсан намын бүлэг байнгын хороо, чуулганы хуралдаандаа оролцоно гэдгээ мэдэгдлээ.

    Энэ тухай хэлэхдээ, “УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн бүлгээс гишүүн гарсан эсэх асуудлаар УИХ-ын даргад албан мэдэгдэл хүргүүлсний дараа чуулганаар сонсгол болгодог. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг эрх зүйн чадамжтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ-ын даргад ямар нэг бичиг хүргүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд бид эрх баригчдад дарамтлуулсаар ирсэн. Бид өнөөдөр эрх зүйн чадамжийн хувьд бүлэг хэвээрээ байгаа ч бүлгээс гарахаа илэрхийлсэн гишүүдийн асуудлыг даваа гаригт бүлгээрээ хэлэлцэнэ. Сүхбаатарын талбайд ЖДҮ-г эсэргүүцэх, МАН-ын өнгөрсөн гурван жил хийгээгүй асуудлыг нэхэмжлэх, эрх зүйн чадамжгүй төр ажиллаж байгаа гэдгийг сануулна” гэв.

Сэтгэгдэл

Зочин [202.126.89.33] 2019-04-05 14:52:08

Ман.Ан төрд гараад Монгол улс хөгжмөн үү ухарсан уу. алин ч гараад Монгол хөгжсөнгүй Өмнөд африкаас ч хол хоцорлоо Ази тивийн адгийн муу хүмүүс Монголд л бна Тайландад очоод хулгай хийлээ л гэнэ.Одоогоос хэдхэн жилийн өмнө монгол ирлээ лангуундаа гараараа гэдэг л байсан шүүдээ залуучуудаа төрийн өндөрлөгт гарлаа монголоо хөгжүүлээч АН ч .бай МАН ч бай ижилхэн мудакууд юм даа монгол орон хөгжих суурь .фундамёнт бна Одоо байшингаа бариач дээ малчид ажилчид ажиллаж бна бүтээж бна. бүтээсэн бий болгосон бүхнийг үрэн таран хийгч нь МАН.АН удирдан жолоодох арга барил даан ч алга хоосон хашиоагчид.бас бодоогүй ард олныг руу татаж самуун дэгдээгчид.удирдан жолоодох арга барилгүй хоосон хашгирагчид.та нар хурдахан тонилоочдээ

Зочин [202.179.26.99] 2019-04-05 09:44:53

жагсаалд оролцсон 7-н буудлын архичид хэдэн цаасаараа архи авч уугаад 4-нь сая эрүүлжүүлэхэд орчлоо гэж ккк

Зочин [202.126.89.86] 2019-04-05 07:30:07

AN iin zaluuchuud ene hugshin huvalznuudaasaa salaachee.AN ner hundgui bolloo

Зочин [202.126.89.86] 2019-04-05 07:22:11

Gahai erden halzan erden 2 yu ch hiij meden. Hun ch alj Chadian.

зочин [59.153.114.108] 2019-04-05 07:06:56

ждүг идэж болохгүй өлөн манынхаан ард түмэнд зориулсан ганц сан ш дээ та нарыг ямар ид гээд ийм сан байгуулсан юм уу тэгээл тэр идсэн мөнгөөрөө тролл хөлслөөл жидүүгээ мартуулах гээд байж болохгүй шд

зoчин [202.179.26.4] 2019-04-05 06:40:21

АН ЭРДЭНЭЭСЭЭ САЛААЧЭЭ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА

Ssereenen [203.91.115.51] 2019-04-05 06:20:01

2 gol udirdagch elbgdrj mie ee ni yagaad haragdahgui bn ug ni ter 2 jagsaalaa udirdaad yavah yostoi bizde

Зочин [139.5.216.131] 2019-04-05 07:15:50

Udirdagchid ni ar tald ni baigaa shuu dee. Ard olnig nenger xuurch jagsaald oroltsuulsan.

Зочин [202.21.113.146] 2019-04-05 06:06:22

ene balai bugsnvvdiin bugsnii tsaas bolj hvitend ochij zogsoj heden haltar tsaas avdag nuhdvvdiig oilgohgui yum .

irgen [203.217.139.225] 2019-04-05 06:04:15

шаардлага нь одоо хийх гээд зорьж байгаа 5 гишүүний л зорилготой ижил байна, харин АН дотроо л удирдлага энэ тэрээ сольж шинэчлэгдэх ёстой


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.