“Singapore school of Mongolia”-ийн шинжилгээний хариу үдээс хойш гарна гэв

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM буюу “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлого гарчээ. SSM сургуулийн 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна гэж өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-наас мэдээлсэн. Яамнаас өгсөн мэдээллээр дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Хоол, хүнснээс дээж авч, Мэргэжлийн хяналтын лабораторид шинжилж буй юм байна.

Халдварын голомтод эмч нарын баг ажиллаж “Singapore school of Mongolia” сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд шинж тэмдэг илэрчээ. Үүнээс 44 хүн нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 40 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний 30-аас нь шегелийн нян /Shigella spp/ илэрсэн нь тогтоогдоод байгаа талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Бид НМХГ-аас газраас тодруулахад “Шинжилгээний хариу үдээс хойш гаргах болов уу. Гэхдээ одоогоор тодорхойгүй байна. Хариу гарсны дараа нийтэд мэдээлэл өгнө. Хүүхдүүд юунаас хордлого авсныг урьдчилан хэлэх боломжгүй” гэв. 2019 онд гарсаар нийслэлийн хоёр сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарч байгаа нь:

Хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг,

Гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан,

Ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байгааг ЭМЯ-наас мэдээлж байгаа юм.

Өвчний талаар /Shigella spp/: Цусан суулгын өвчний нууц үеийн хугацаа нь 6 цагаас 7 хоног байдаг тул энэ хугацаанд өвчлөл нэмж бүртгэгдэх боломжтой.

  • Өвчний эх уурхай: Өвчний цочмог болон балархай хэлбэрээр өвдсөн өвчтөн, нян тээгч.
  • Дамжих зам, механизм: Өтгөн-мөр, амаар хоол хүнс, ус, ахуйн хавьтлаар халдвар дамжина.

Өвчин үүсгэгч гадаад орчинд өтгөнөөр гадагш гарч газрын хөрс, ус, ахуйн ба үйлдвэрлэлийн эд юмсын аль нэгэнд байгаад бохирлогдсон ус, хүнсний зүйлтэй хамт өртөмтгий бие махбодид амаар орж халдварлуулдаг. Өвчтэй, нян тээгч ажилтнуудын бохирдуулсан эд зүйл, хүнсээр дамжиж шигеллийн үүсгэгчээр үүсгэгдсэн хоол хүнсээр дамжсан халдварт өвчний дэгдэлт гарсан гэж үзэх боломжтой байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.