Ё.Баатарбилэг: Нэгдүгээр ангид сурагч элсүүлэх нэрийдлээр шалгалт авахыг зогсооно

П.Урнаа / Боловсрол

Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Багш нарын VII их хурал”-ыг зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа аж. Тус VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулагдана. Энэ удаагийн хуралд бүх сум, аймгийн төв, нийслэлээс 800 гаруй төлөөлөгч оролцох юм байна.

“Хурлаар багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах сэдэв болгон ярилцаж, шийдлүүд гаргах аж. Түүнчлэн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллын асуудлыг ярина. Багшийн хөгжлийн асуудал буюу их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг чадварын асуудал нэлээд яригдана” гэв.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд элсүүлэхдээ уралдаан зохион байгуулж, мөнгө хураах асуудлыг зогсооно гэдгээ илэрхийлэв. Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Ерөнхий боловсролын сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зургаан нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид уралдаан шалгаруулалтгүйгээр элсүүлэх шийдвэр гаргасан. Сүүлийн үед хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх нэрийдлээр нэг хүүхдээс 40-50 мянган төгрөгийн хураамж авч, шалгалт авдаг. Эцэст нь эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэчихээд цөөхөн хэдхэн хүүхэд элсүүлдэг. Энэ нь нэг талдаа бизнес. 1000 хүүхэд бүртгэж мөнгө хураачхаад тавиас жаран хүүхэд авдаг. Зарим сургуулиуд хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцэлнэ.

Цэцэрлэгээс дөнгөж сургуульд орох гэж байгаа хүүхдүүдээс юуг нь шалгах гээд байгаа юм бэ. Юугаа шалгуулах ёстой юм бэ.

Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Хүүхдийг хэт багаас нь сургуульд оруулахад ачааллаа даахгүй байна. Үүнээс үүдэж өөртөө итгэх итгэлгүй болох, сургуульд сурах сонирхол буурах гэх мэт сөрөг нөлөө гардгийг судлаачид хэлдэг. Иймд боловсролын хуулиа дагаж зургаан нас хүрээгүй хүүхдийг энэ жилээс сургуульд оруулахгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа" гэлээ.


Сэтгэгдэл

Багш [202.131.244.210] 2019-04-12 16:16:01

энэ гадаадын иргэдийн байгуулсан сургуулиуд сүүлийн үед боловсрлын наад захын шаардлага хангахгүй байна .жилд 1сая 800 мянган төгрөг сургалтын зардал гээд авч байна. юу ч сураагүй байна одоо 6-р ангийн хүүхэд гэтэл ийм хэмжээний мөнгөөр хоёр дээд сургууль төгсөнө. Гадаадын гэсэн тодотголтой сургуулиудыг боловсрлын яам шалгамаар байна. монгол хүүхдүүд гадны иргэдийг тэжээж байна. үүнийг анхааралдаа аваарай.

Зочин [202.126.89.171] 2019-04-11 18:15:06

Zowoooooo zow

Зочин [202.179.6.138] 2019-04-11 16:04:55

яагаад заавал 6 настай оруулна гэж. миний хүүхдийн хөгжил сургуульд ороход бэлтгэгдчихсэн байвал би яах вэ хүүхдийнхээ хөгжилийг зогсоогоод цэцэрдлэгт нь явуулах уу гэрт нь байлгах уу. би үүнтэй л санал нийлэхгүй байгаа юм даа. миний ажигласнаар ийм хүүхдүүд олон байна. хүүхдийн хөгжил нь улам ихийг нэхээд сурах шаардлагатай болоод өөрөө гэрээрээ түрүүлээд заачихвал буруу заагаад суурийг нь буруу тавичих вий гээд гэрт нь цэцэрлэгт нь өнжөөчих жишээний. эцэг эх нь зөвшөөрч байвал 6 наснаас өмнө оруулж л баймаар байхын

Надмидын Балжинням [59.153.114.22] 2019-04-11 15:06:35

Ё.Баатарбилиг сайдын ажил хэрэг болгохоор дэвшүүлж байгаа санал, санаачлага ... эхнээсээ хэрэгжээд эхэллээ. Ийм л сайд олон болоосой хэмээн хүсэн залбирч сууна. Танд амжилт хүсье!

Гүнсэн [66.181.161.92] 2019-04-11 12:15:50

зөв.багш нарт хэрэггүй ажлуудыг зогсоох.Сургалтандаа гол ажил.Эхэлсэн ажлаа сайн хийхийг хүсьё

zochin [103.212.117.206] 2019-04-10 19:02:50

6 nastaigaas ni uralduulsan bolj hudlaa baahan mungu tsugluulj.oraon hoino ni tumen zuil nehej,bagaas ni daramt shahalttai tamtai surguuliud bdag.Orchlon,Shine Mongol 13 t bdagt ni tiimerhuu baidald orj l yvlaa.hajuugiin surguulid ni oruulaad yun ter surguuli baitugui hot ulsad terguuni suragch bolood amjilt gargaj chadsan ur huuhddee l bayrladag shuu.

Махвал [66.181.187.214] 2019-04-10 08:43:00

Нутгийн хүн, сайддаа ажлын маш их амжилт хүсье.Өчүүхэн мэт боловч ард түмэнд сэтгэл санаа,эдийн засгийн өндөр дарамттай ,ялгаварлан гадуурхсан, монгол хүүхдийгсурган хүмүүжүүлэх хариуцлагаас зугтаасан\багш ,хүүхдийг шилж сонгон \ ийм нэг боловсролын салбарт итгэх итгэлийг хөсөрдүүлсэн гаж тогтолцоог богино хугацаанд ч гэсэн өөрчлөхөөр зоригтой ажиллаж эхэлж байгаад их баяртай байна.Монгол хүүхэд бүрийн тэгш эрхийг хөсөрдүүлсэн эцэг эхийн зовлон болсон дарамтуудыг олж харж чадаж байгаа нь гайхамшиг.Харин төрийн сургуулиудын талаар\ялангуяа хүмүүс хоорондын харилцааны соёл,төлөвшил \ бий болсон сөрөг үзэл бодлыг эерэгжүүлэхэд маш их анхаарах ёстой.Мөн хувийн цэцэрлэгүүдэд өргөжиж тэлэхэд нь туслан дэмжиж,эсрэгээр нь сургуулиудыг олноор байгуулах нь хамгийн зөв шийдэл гэж харагддаг.Хэрвээ багш байсан бол их хуралд сэтгэгдлээ ярих байлаа.Танд болон таны баг хамт олонд өндөр амжилт хүсье

Зочин [139.5.217.101] 2019-04-10 08:41:22

Багш нарт нь торгууль тогтоочих. Сайн багшийг нэг сургуульд 3 жилээс илүү ажиллахгүй байхаар зохицуулчих. Сайн багштай сургуульд хүүхэд их ордог. Багш 3 жил болоод өөр сургуульд шилжих хуультай бол! Ялангуяа Улаанбаатарын сургуульд энэ чухал шүү. Сурагч сургуулиа солиод шилжээд байх нь бараг боломж муу тул сайн багшаа дагаад явах боломжгүй. Нөгөө талаас сайн муу янз янзын багшаар заалгасан хүүхэд сурах арга барилтай болох нь амар. Хотын төвийн сургуульд багшилж байсан хүнийг аль нэг дүүргийн захын сургуульд шилжүүлэх аргаар явах нь туйлын зөв.

Арай цочмог уу [66.181.186.137] 2019-04-10 02:37:36

Сайдын шийдвэрүүд арай л хурдан түргэн сониндуу болчихоод байгаа ч юм шиг. Аймгийн дарга хийхээс арай ч өөр ажил үүрэг гэж бодохын уг нь. Боловс ролын асуудал маш өргөн олон оролцогчиптой байдаг тул шийдвэрүүд нилээд их хэлэлцүүлэг ярма уулзалт санал солилцох замаар голдуу гардаг даа. Тэгээд ч бас нийгмийн хүрээнээс гадна боловсролын салаа хэсгүүдийн биe даасан мөртөө нягт уялдаатай онол үндэслэл дээр аливаа шийдвэр бодлого нь тулгуурлаж гарч байх ёстой салбар л даа. Цоч цоч алхам шийдвэр нийцэхгүй салбар гэмээр ч юмуу. Аймгийн даргын маягаар бол ажиллаж огтоос болохгүй гэдэг бол тодорхой доо уг нь

Зочин [202.21.108.79] 2019-04-10 04:14:41

Unen. Huuhed surguulid oruulahad hurtel avilgadaj oruuldag bolgohno dee huurhii. 100 shireetei angid 1000 bagtah uu? Mungo esvle tanil...

Zochin [202.126.89.85] 2019-04-10 00:48:15

Mash zuv. Huuhdiig hurtel surch bui surguuliar ni angilj yalgaj bdag yatsan niigem be ene chine. Etseg eh ni turuus tusvuus hulgai hiigeegui ni ter huuhduudiin buruu bish bmaar.

Зочин [202.21.108.79] 2019-04-10 04:15:34

Tenegteltism

Зочин [202.9.42.10] 2019-04-09 23:56:24

Зөвөө зөв.Шалгалт авахгүй бүртгэлээр л элсэлт хийж болно шүү дээ.Ер нь боловсролын бүхий л шатанд өөрчлөлт хэрэгтэй байгаа.Сайдын ажлын гараа сайн эхэлж чухал санаачилгууд гаргаж байгаад бахархаж байна.амжилт хүсье.

Зочин [202.21.108.79] 2019-04-10 04:16:15

Mungo tuloor oruulaad irehleer yu gehiig n sonsoy l doo

зочин [124.44.20.30] 2019-04-09 23:32:22

Ёстой зөв. Шинэ Монгол мэт даварсан сургууль хажуу байрныхаа хүүхдүүдийг харъяаллын сургууль байдлаар элсүүлэн авдаггүй, зөвхөн шалгалтын 0,001 оноо ба мөнгөөр бүх асуудлыг шийддэг юм биш үү?

Зочин [202.21.108.79] 2019-04-10 04:17:05

Odoo buyr amar mungoor esvel tanilaar shiiddeg bolloo. Mongol yallaa

Зочин [64.119.25.46] 2019-04-09 23:31:09

Цэцэрлэгийн тоогоо нэмчихээд энэ асуудлаа шийдээч. 11 сард төрсөн хүүхэд маань цэцэрлэггүй 5 жил суусан. Одоо ахиад нэг жил суух юм уу.

suvdaa [112.72.11.114] 2019-04-09 23:06:13

12 sard torson huuhed ene jil surguulid orhiimu

Зочин [202.21.108.84] 2019-04-09 22:59:24

хамран сургах тойргийг оновчтой зохион байгуулах хэрэгтэй байна гэрийнхээ хажуугийн сургуульд хамрагдахгүй байна шүүдээ дүүргээр битгий хуваа сургуулиас 1 км дотор амьдардаг хүүхдүүд тухайн сургуульд сурах хэрэгтэй

Зочин [103.10.22.101] 2019-04-09 22:21:51

5-р сургуулийн сургалт үнэхээр сонин байна 6 ангиудын эцэг эхийн хурал хийлээ тэгсэн чинь бүх 6 ангиудаас шалгалт авлаа гэнээ 7 бүлэгээс 2 бүлэг нь арай гэж шалгалттай давлаа гэнэ танай хүүхэд суурь байхгүй муу байна гээд байхын ганц манай хүүхэд муу бол миний буруу гэж үзмээр л байна тэгтэл нийтээрээ муу байгаа багшлах арга барил заах арга зүй гээд л багш нар чинь муу байгаа юм биш үү тэгээд эцэг эхийн зөвлөл гээд хэдэн сээтэр зүүсэн хүмүүс эцэг эхийн хурал болохоор мөнгөө өгдөггүй биз дээ та нар гээд л загнаад мөнгө нэхээд л байхын ангийн хуримтлал гээд утгагүй юмаа мөнгө хурааж нэхээд авч болно гэхдээ хичээлээ олигтойхон заачих түмний хүүхэдээр тоглохоо болиочээ

Сурагч [59.153.115.188] 2019-04-09 21:51:33

Хувийн сургуулууд зөвхөн харяалалын дагуу хүүхэд авдаг байх ёстой. Тэгвэл энэ бизнес хумигдана. Шалгалтыг байнга хийж зөрчил гаргавал жилийн төлбөрөөр нь торгож байвал зүгээр.

Зочин [202.21.108.79] 2019-04-10 04:18:49

Hahaha. Suraad hereggui. Tegej tsag ureed yahiin. Bugdeeree tugsson geel boloo shd

Зочин [59.153.85.88] 2019-04-09 21:42:23

saidaa ....1 angiig - 7 nastai huuhed burtgej abmaar baina aa !

Zochin [66.181.161.75] 2019-04-09 23:20:50

Zov estoi zalhaaj bna huuhed ymarch surah sonirholgui bolchih ym

зочин [64.119.18.53] 2019-04-09 18:22:58

ЗӨВ

Enkh [202.126.89.112] 2019-04-09 17:20:21

1,2 r Sard amraad zun 6r sardaa buten hicheellemeer bn. Utaanii uer amraad uvchlul bagasaj, zun 6 r sard gertee hargalzah ezengui bh asuudal ugui bolno

Зочин [202.21.109.40] 2019-04-10 13:24:10

Хатуун зунаар хичээллүүлж нозооруулж яах гээв,хэзээдээ зуныхаа цэвэр агаараар амьсгалах юм.Эртхэн амрааж өвөл бохирдсон уушигаа хөдөө гадаа,зусландаа явж цэвэрлэг л дээ

Zo [66.181.161.75] 2019-04-09 23:22:29

surguuli huuhed saatuulah gazar ymuu yun 6 dard ve

Зочин [203.91.115.40] 2019-04-09 17:59:46

khvvhdiin amraltiig het ih daalgawrar bombogdho boliulmar bn

Иргэн [103.57.92.116] 2019-04-09 17:03:22

Зөв. Одоо энэ өндөр үнэтэй хувийн сургуулийг журамлах хэрэгтэй. Жилийн төлбөр нь хэд хэдэн дээд сургууль төгсөх хэмжээний мөнгөтэй тэнцдэг баячуулын бизнёс хувийн ЕБС -г цэгцлэх бсон. Хувийн ч бай улсын ч бай хуулинд захирагдах ёстой.

Зочин [202.126.89.248] 2019-04-09 16:50:20

Huviin surguuli bol hunii umch,gehdee huulid zahiragdana.sanaa zovoltgui.....harin chanargui heruulch bagshtai ulsiin surguulia tsegtsel....naad zahiin soyold surga.

Зочин [64.119.21.217] 2019-04-12 00:28:00

yaag zuw hellee.

Нямаа [194.228.76.162] 2019-04-09 16:30:56

Ноён сайд таны ажлын гараа сайн байгаад баяр хүргэе. Их дээдийн мэдлэг боловсрол дорой д-р. проф. нарыг гусаж цэвэрлэж чадвал Боловсролын систэмд том ахиц гарна даа.

Зочин [139.5.217.101] 2019-04-10 08:30:36

Тиймээ үр дүнд суурьлаж их сургуулийн багш нарыг үнэлэх нь зөв. 1-рт оюуны өмчийн эрхтэй эсэх, 2-рт эрдэм шинжилгээний өгүүүлэл бичиж байж оюуны өмчтэй болж чадах эсэх, 3-рт судлаачийн зэргийн бүтээлээ хөгжүүлж байгаа эсэх, 4-рт өөр салбарт эрдмийн хамтын бүтээл хийж байгаа эсэх, 5-рт гадаадын сэтгүүлд нийтэлсэн бүтээлд нь оюуны өмчийн үнэтэй зүйлээ бичээгүй эсэх гэж ангилах хэрэгтэй. Гадаад хэл дээр хаа хамаагүй оюуны өмчийн санааг бичиж хэвлэхийг хориглох хэрэгтэй. Гадаадад өөрийгөө үнэлүүлэх гэж байгаа бол хамаа алга. Гадаадын оюуны баялагт хувь нэмэр оруулагчид монголд хэрэггүй.

Золоо [150.129.140.141] 2019-04-09 15:42:53

Шинэ монгол сургуулийн элсэлт бол зүгээр л мөнгө угаалт. Бараг 1000 хүүхдээс бүртгэлийн хураамж авдаг.

Зочин [202.21.108.79] 2019-04-10 04:21:30

Shalgataar yahiin. Handiv ugool orchig l dee. Esvel taniliin guiltaar. Huuhed teneg bolno uu baina uu ta bidend yamar hamaatai yum. Tusgool tugsgool yavuulchii l daa

Зочин [59.153.113.120] 2019-04-09 18:42:48

1000 хүүхэд авч чадахгүй юм чинь шалгаруулахгүй өөр яахын

Зочин [192.82.66.147] 2019-04-09 15:42:46

Yostoooi yuug ni shalgadiin neeree

Zochin [202.126.89.169] 2019-04-09 15:40:17

23 surguul yag ingedeg.

Зочин [139.5.217.101] 2019-04-10 08:32:14

11-р сургуулийг шалгаач.

Zochin [66.181.161.21] 2019-04-09 15:23:57

Soyombo surguuli mungu avch beltgeleeree bizness hiigeed taniliihaa huuhdiig avdag udees hoish udees hoish 2 shalgaltiig ni zereg haricuulj haraahai huuhdiig 1 sar yvuulaad shalgalt avahaaraa ene tendees suugaagui baahan huuhduud oruulj ireed tencuuldegym bna neeh hudlaa shudarga carailsan humuus bdgiin

Зочин [66.181.179.69] 2019-04-09 19:28:17

Дургүй чинь хүрсэн бол өөр сургууль сонгооч. Ингэж уйлан дуугарч байхаар. Би лав хүүхдээ сургасандаа харамсахгүй байгаа.

baatar [103.26.193.186] 2019-04-09 15:15:39

Соёмбо гээд сургууль байна.бэлтгэл бүлэг хичээллүүлж байгаа төлбөр 450мянга тэгээд танил талын хүүхдүүдээ түүгээд оруулчихна

Zochin [66.181.188.59] 2019-04-09 23:06:29

Hezee ch huuhdee uguh gej sonirhoj bsngui.gevch goliin zam deer tugreed asuusn chini tsagdaagiin oron suutsni 1 davhart bairladag surluuli yum gesn.yagaad mongol ulsd murdurgduj bga stsndartiig zurchij bgaag buu med.yadarsn huumuusiin huuhdiig avdag bolhoor toodgui bh

Зөвлөгөө [202.9.43.37] 2019-04-09 20:34:14

Нэг муу хувийн бага сургууль царай алдаж суухаар тасархай улсын сургуульд хүүхдээ өгөөч. Ха ха

Ариунаа [103.57.93.150] 2019-04-09 16:30:28

Яг зөв дэмжиж байна амжилт

Зочин [103.229.121.41] 2019-04-09 15:12:41

Энэ харин ч зев шvv!! Боловсролыг нуль хахууль хvнд суртал болгоод даварчаад байгаа юм!!

zochin [203.217.139.225] 2019-04-09 15:06:17

Маш зөв зүйтэй арга хэмжээ авах нь ээ. ашгүй дээ. Хувийн байтугай улсын сургуулиуд мөнгө аваад байдаг. БЗД-ийн 84 дүгээр сургууль мөнгө татдаг сургуулийн нэг тод жишээ. Энэ сургуулийн захирал Март гэдэг авгайн хувийн өмч юм шиг ханддаг, маш эвгүй дээрэнгүй зан ааштай, ихэрхүү хүн. Одоо тэтгэвэрт нь гаргаачээ 60 гарсан ууртай, ааштай авгайгаар хэн хүнгүй загнуулаад дээрэлхүүлээд байж болохгүй.

888 [202.179.31.13] 2019-04-09 14:52:38

Монгол хүүхдийн ерөнхий боловсрол ямар байх ёстойг багш нар л судалгаан дээр сайн мэдэж байгаа.Ер нь их цэгцэлмээр асуудлууд байгаа шүү.Бүр системдээ өөрчлөлт хийгээрэй сайд аа.Ажилд нь амжилт хүсье

Самбуу [66.181.185.108] 2019-04-09 14:50:15

Шинэ Монгол 2000 шахуу хүүхэд 33,000р бүргэж бн. 66сая төгрөг. Цаас тийм үнэтэй болно гэж бодохгүй бн. Мөн 1р сургуулийн захирал авилага авч бгаад баригдсан суллагдсан. ДАРААГИЙН ЗАХИРАЛ АВААД Л СУУЖ БН. СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН МЕНИЖЭРҮҮД, ЗАХИРАЛУУДЫН УНАСАН МАШИНУУДЫГ ХАРАХАД АХЖЙ ХАНГАМЖ АМЬДРАЛЫН БОЛОМЖ ОРЛОГО ЦАЛИН АСАР ӨНЛӨР ЮМ ГЭЖ ХАРАГДАНА.

Зочин [202.21.108.79] 2019-04-10 04:24:34

Shalgaltyg n ugohoo l bolichihooch dee. Sanaa zovoh yumgui. Huuhedee ulsyn surguuli n oruulaad tugsuulj l bval bolchihno shdee

Зочин [66.181.160.124] 2019-04-09 14:44:14

uliraliin amraltaa daalgavar ugdugiig boliulah heregtei amarsan ch bolohgui

Зочин [203.91.115.39] 2019-04-09 14:46:44

зөвзөв

Оогий [103.212.117.187] 2019-04-09 14:37:11

Одоо энэ хувийн сургууль их өндөр төлбөрийг болиулмаар байна бүр мөнгө угаах явдал болж байна орчлон. Сакура одоо энэ Харумафүжи тэр Оюунгэрэлийн сургуулийн бол бүр их аймаар өндөр

Туул [202.9.43.119] 2019-04-09 14:27:24

Шинэ гарсан сайд харин ч дэвшилтэд зѳв санаанууд гаргаж байгаа нь бахархууштай зѳв шийдвэр дэмжиж байна бага ангийн хүүхдэд гэрийн даалгавар их ѳгч дарамталж байна.Эрхэм сайдаа бага ангийн багш нар хүүхэд болгонтой тулж ажиллахдаа их муу байна хэдэн хүүхэд сонгож аваад аав ээж ар гэр боломжийн хараад мѳнгѳ тѳгрѳгтэй айлын хүүхэдтэй тулж ажиллах нэрийдлээр сайн багш болж нэр хүндээ ѳсгѳж байдаг арчаагүй багш нар цаана чинь их байна шүү.

Зочин [202.21.108.79] 2019-04-10 04:25:50

Uhsen baasny sanaa bhav dee. Teneglel chini sanaa bolchihloo shuu?

Эмээ [202.126.89.247] 2019-04-09 13:41:49

1 ангийн хд даалгавар өгөхгүй байх. Бага ангийн сурагчдыг даалгавараар дарамтлахгүй байх. Сурагчдын амралтаар даалгавар өгөхгүй хдийг амраах. 1 сард / 01.05 нд /төрсөн хдийг сургуульд оруулах.Цэц багш туслах багшид илүү цагаар ажилласан хөлсийг эцэг эхээс биш улсаас төсөвт суулгаж өгөх.Цэцэрлэгийн арга зүйч хөгжмийн багш бүжгийн багш биёийн тамирын багш нарт илүү цаг хөлс өгөх

Төрөө [202.126.89.178] 2019-04-09 14:14:01

Дэмжиж байна

Zochin [66.181.161.21] 2019-04-09 13:28:22

Бэлтгэл ангидаа мөнгө төлж суулгаад танил талынхаа хүүхдүүдийг шалгах нэрийдлээр авдаг Хувийн сургуулийн мөнгө хийдэг бизнесс болоод байна Бэлтгэл гэж мөнгө авч сургадагийг болимоор байна

Зочин [112.72.12.4] 2019-04-09 13:15:54

Сурагчдын амралтаар давтлага хийнэ гэдгийг ойлгохгүй байгаа. Бүр бага анги шүү. Хүүхдүүдэд хичээлийн цагтаар өгөх юмаа өгч чадахгүй байна гэдэг тэр багшийн л чадваргүйнх. Жишээ нь 17-р сургууль. Шалгаад үзээрэй

Зочин [66.181.179.69] 2019-04-09 19:30:28

оюуны хомсдолтой хүүхэд төрүүлчхээд... Эмнэлэгт хандаач

Зочин [202.126.89.250] 2019-04-09 14:46:25

хүүхдээ л хичээ гэж хэл зүгээр байхад нь давтлага өгөхгүй нь тодорхой ш дэ. эсүүл сургуулиас гаргачаач

ИРГЭН [66.181.161.13] 2019-04-09 13:09:30

ЭНЭ САЙДААС ХАРИН ИХ ЗӨВ САНААНУУД ГАРЧ БАЙНА Бага ангийнхандунд элдэв уралдаан зохиохгүй одоо энэ санал их зөв байна САНАЛ БАЙНА Бага анги эсвэл гэр хорооллын сургуулиудыг өвөл орой хичээлийг эхлүүлэх 7 цагт харанхуй гудамжаар хичээлдээ хүн нохойноос айж явах ямэр хэцүү вэ Бас өьөл хиёээүийг зогсоох Яг энэ.жил шиг Гэхдээ өвчинханиадэас биш ер нь л 12 ,1 2 cард хичээллэхгүй байх.Цаашдаа хүүхдүүдэдихичээл зааж байна гэж ачаалал өгч энэ нь багшийн цалин нэмэх зорилго болдог бодлогыг болиулж аль болох хөгжөөнт тоглоом зөв хүн болох спорт урлагаөр.хийчээллэх боломж хангадаг байх хэрэгтэ

БОЛД [103.212.119.76] 2019-04-09 13:09:28

84-Р СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ МАРТ 30 ЖИЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭНЭ ГЭЭД СУРАГЧИД ТӨГСӨГЧИДӨӨС МӨНГӨ ТАТААД ЭХЭЛЛЭЭ. САЙД ГУАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ.

иргэн [202.131.227.51] 2019-04-09 14:27:03

ямар нарийндаа хатсын бээ, хүүхдүүд чинь хүнд өгдөг авдаг болж төлөвшинэ, бие биенээ хүндэлж сурна, март энэ тэр тэмдэглэх хэрэгтэй ш дээ. валентин л биш бол хамаатай юу.

зочин [64.119.16.251] 2019-04-09 12:51:48

1, 23-г анхааралдаа аваач ээ.Харъяа хорооныхоо хүүхдүүдээс шалгалт аваад хахуулийн хүүхдүүдээс авахгүй шууд элсүүлдэг.Жилийн жилд шүү!!!!!!!

Зочин [139.5.217.101] 2019-04-10 08:43:46

11-р сургууль бас орхигдоод байна.

Irgen [66.181.161.7] 2019-04-09 12:47:28

12 sard 6 nas hureh huuhed surguulid orno gsn ug uu orohgui gsn ug uu

Зочин [64.119.22.159] 2019-04-09 12:59:39

Orno

zochin [202.126.89.34] 2019-04-09 12:36:37

yag zuv 1 r angid orj bgaa huuhdees uyn shalgah gej boliulah heregtei bas toirgiin hamrah hureendee surguulid surgah heregtei hotiin tuv luu shavah herehgui zahiin surguuli muu bish humuus uursduu muu bna

Zochin [150.129.142.222] 2019-04-09 12:25:01

Er ni ene bolovsroliin sistem chini haashaa ym bolson ta nar ene huuhduudiig alj bna doo.huuchin surahad gaigyi baisniig ulam hetsuu bolgood hudlaa angi nemeed.huuhdiig bagad ni hun boloh eruul ahuin hicheel geh zergiig sain surgamaar ym baahan too useg uzuuleheer

Irgen [66.181.191.212] 2019-04-09 12:10:23

Huwiin surguuliud ali hediin mungu huraaj burtgelee ehelsen uuniig yah we said aa

Зочин [202.21.108.79] 2019-04-10 04:27:50

Mungo tulohgui hun ajilluul gej bgaa yum uu? Chi uuroo tsalingui ajil atsaa


73 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
73 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.