Цахилгааны тариф нэмэгдсэн гэх ташаа мэдээлэл түгээсэн этгээдийг хуулийн байгууллагад шалгуулна

П.Урнаа / Нийгэм

Өрхийн цахилгааны тарифыг квт тутамд гурван төгрөгөөр нэмсэн гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн. Гэвч өрхийн цахилгааны тариф хоёр дахин өслөө гэх мэдээлэл цахим орчинд тархаж олон нийтийг төөрөгдөлд оруулсан билээ.

Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны 92 тоот тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэн, засвар хийж, айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн мэт ташаа мэдээллийг олон нийтэд түгээж байсныг тогтоосон аж. Тус газрын албан ёсны бичиг баримтыг засварлан, хуурамчаар үйлдсэн тухай холбогдох албаныхан залруулан мэдээлсэн юм. Ингэхдээ албан ёсоор төлж буй цахилгааны суурь төлбөрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй, зөвхөн сэргээгдэх эрчим хүчний үнэ гурван төгрөгөөр нэмэгдсэн гэсэн тайлбарыг өгсөн байна.

Энэ нь сард 220 квт хүртэлх хэрэглээтэй буюу сард 30 мянган төгрөгний цахилгаан хэрэглэдэг айлд хамгийн ихдээ 700 төгрөгний нэмэгдэл буюу сэргээгдэх эрчим хүчний зардал нэмэгдэж буй ажээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Олон түмэн 64 тэрбум төгрөгний сэргээгдэх эрчим хүчийг нуруундаа үүрч байгаа. Энэ байдлаараа оны төгсгөл гэхэд 100 тэрбумд хүрнэ. Энэ хуулиараа автоматаар ингэж зохицуулагдаж яваад байгаа. Одоо 144-ийг төлж байна. 10 мегаваттын нарны станц ашиглалтад орчихвол түүнийхээ хэмжээгээр 3-5 төгрөгөөр нэмэгддэг” хэмээх тайлбарыг өгсөн билээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эрчим хүчний зохицуулах хорооны 92 тоот тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэн, засвар хийж, айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн мэт ташаа мэдээллийг олон нийтэд түгээж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны албан ёсны бичиг баримт засварлан, хуурамчаар үйлдэж, олон нийтийг төөрөгдүүлэх, бухимдал үүсгэх зорилгоор худал ташаа мэдээлэл түгээж байгаа нэр бүхий аккаунт хаяг, фэйсбүүк хуудас болон зарим иргэдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар хуулийн байгууллагад хандах болно” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тус газраас “Эрчим хүчний зохицуулах хороо 2015 оноос хойш хэрэглэгчдийн цахилгааны эрчим хүчний тарифт ямар нэг өөрч­лөлт оруулаагүй байсан. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хэрэг­лэгч­дийн тарифт шин­гээн тооцох ёстой байдаг.

Сүүлийн хоёр жилд гурван нарны цахилгаан станц, нэг салхин станц ашиглалтад орж байна. Үүнтэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 1.5 төгрөгөөр нэмэг­дүүлж, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнийг 1.5 төгрөгөөр индексжүүлэх тоо­цоо­лол хийсэн. Энэ нэмэг­дэл нь хэрэглэгчдэд төдийлөн нөлөөлөхгүй. Индексжүүлэлт нь гадаад хүчин зүйлээс ха­мааралтай. Тухайлбал, нүүрс­ний үнийн өсөлт болон, нүүрсний тээв­рийн зардлын өсөлт, ашиг­лал­тын ус зэрэг эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай бараа бүтээг­дэхүүний үнийн өсөл­түүд юм. Мөн валютын ханшийн өөрчлөлтүүд энд хамаа­ралтай. Эдгээр өөрч­лөл­түүд­тэй холбоо­той­гоор 1.5 төгрөгийн өөрч­лөлт хийгдэж, нийтдээ гурван төгрөгөөр нэмэгдсэн” хэмээн тайлбарлаад байна.


Сэтгэгдэл

зочин [103.10.22.33] 2019-11-30 13:37:11

сэргээгдэх эрчим хүчний нэмэгдэл гэж өдөр шөнийн ялгаагүй кв тутамд 23,29 ьөг нэмж байгаа нь ямар үндэмтэй юм бэ

Зочин [112.72.8.243] 2019-06-13 03:55:25

Цахилгааны үнэ тариф сар бүр нэмэгдсээр байна. эхний 150квт хүртэлх цахилгааныг гэхэд л 4 сард 98.40 төгрөгөөр бодож байсан бол 5 сард 99.90 төгрөг, 6 сард бүр 119.70 болсон байна. Энэ чинь юу болоод байгаа юм бэ? СЭХ-ийг дэмжих төлбөр гээд бас нэг ойлгомжгүй төлбөр квт тутмаас 11.88 төгрөгөөр боддог байсан бол энэ сараас 19.88 болсон гэнэ. Ард түмнийг яаж амьдар гээд байгаа юм бэ. Эсвэл бүр цахилгаангүй галаа түлээд, лаагаа бариад суу гээд хэлчихээч малнууд минь. Сар бүр нэмж шинэчлээд байгаа тарифаа ядахдаа наад сайтан дээрээ тодорхой тавиач.

МОНГОЛ [182.160.35.168] 2019-04-11 01:24:22

Өөрсдийгөө шалгуул. Байнга үндэслэлгүй үнээ нэмдэгээ зогсоо.

Зочин [64.119.20.214] 2019-04-10 23:38:41

Эрчим хүч үйлдвэрлэгч нэмэгдсэнээр хүртээмж нь нэмэгдэж, үнэ тогтворжих, гадаадад экспортлох, цаашлаад үнэ нь буурч, халаалтыг цахилгаанаар шийддэг болж утаанаас салах юм яриад байсан чинь, эсрэгээрээ нэмэгддэг юм бол, эрчим хүч үйлдвэрлэгчидийг нэмэх шаардлагагүй юм бишүү. Бас нэг мөлжигч нэмэгдэхээс цаашгүй юм байна шт.

Бямбацогт [112.72.11.117] 2019-04-10 19:24:12

Дэмжих гэж мөн чадал гээд л сар бүр 20-30% цахилгааны төлбөр дээр нэмэгдэх юм энэ чинь бол луйвар биздээ хариулт өгөх албан тушаалтан энд байнауу

zochin [124.158.88.87] 2019-04-10 07:06:50

nemegdsen baina.

galaa [59.153.87.33] 2019-04-10 06:15:58

tsahilaanii tulbuur sar bvr bga,bgaar nemegdeed baina.odoo hend helj handah we

Зочин [64.119.23.102] 2019-04-10 04:18:23

Mongol commentiihon tegj yriad bsiishd zuragtaar

Зочин [202.9.43.119] 2019-04-10 04:52:31

тэгэж ярьсан хүн байхгүй хуц ну дуракаа

Irgen [103.10.22.46] 2019-04-10 03:56:05

BZD . 150.0 TULBUR TULHUD NEMJ 60.0 SERGEEGDEH GD ILUU MUNGU AVAAD BN.NYARAV NYAGTAN N ZUV AVAH YOSTOI GD BN.OGT OILGOHGUI BGA

Зочин [66.181.169.91] 2019-04-10 03:41:55

СЭХ дэмжих төлбөрийг яг юунд зарцуулдаг юм бэ. Хэрэглэсэн цахилгааны мөнгөө төлчихөөд дээр цахилгааны суурь хураамж, сэх дэмжих, нөат баахан нэмэгдэл орчих юм.

Оожоо [64.119.22.154] 2019-04-10 03:01:02

Хар ухаанаар шууд ойлгоход иргэд хэргэлсаэ зүйлээ төлж амьдардаг. СЭХ гэдэг төлбөрийг ерөөсөө ойлгохгүй бна. Би СЭХ'-ийг ямар нэгэн байдлаар еоөөсөө ашгилдаггүй гэтэл төлөөр хүчээр авч бна. СЭХ байгуулж бий болгож байгаа бол улс яагаад өөрөөсөө гаргаж болохгүй бна. Тэр байтугай банкнаас зээлэх хэлбэрээр луйврдсн хүний мөнгийг тэрбум тэрбумаар нь талөөд байдаг байж.Улс зардлыг нь гаргаж байгуулаад иргэдэд ЭХ ээ борлуулж төлбөрөө авбал шудраг шүү. Ард түмний хөрөнгөөр бий болгоод бэлэн болохоор нь хэн нэгэн зальт итгээд хувьчлах нарээр хулгай хийдэг гэм тогтсон шүү дээ.ЭРХЭМ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АА

Зочин [103.10.22.144] 2019-04-10 04:02:19

Зөв шүү. СЭХ ний хөрөнгийг хэрэглэж үзээгүй хүмүүсээс хүчээр төлүүлдэг нь ямар учиртай юм болоо.

зочин [112.72.11.120] 2019-04-10 02:20:10

Цахилгааны төлбөр дээр ард иргэдээс нөат нэмж авдагийг ерөөсөө ойлгохгүй юм улсын байгууллага нөат төлөгч биш биздээ. Эргээд хувь хүндээ нөат олгогддоггүй байж!!!

Зочин [66.181.161.121] 2019-04-10 01:57:11

Tegwel sergeegdex ercim xvcheer yax um.vnee nemeed demii um bishvv.

Zochin [66.181.161.53] 2019-04-10 01:31:16

sergeegdeh erchim hvchiig ail orh deer nemdeg buruu sh de ail orh 220 l heregledeg tiim bolohoor ene bol shuud deerem tsahilgaanii mongon deer ch hvrtel sergeegdeh ercjim hvchnii huraamj geed awaad bgaa yasan tsadaj handaggvi yam

Зочин [66.181.161.67] 2019-04-10 01:21:18

Наад луйвараа зогсоо

Зочин [202.9.42.173] 2019-04-10 01:01:46

1. НАРНЫ ЦАРИЛГААН СТАНЦ БАРИАД, НҮҮРСНИЙ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН АЧААЛАЛ БАГА Ч ГЭСЭН БУУРААД БАЙХАД СЭХ -ИЙГ ДЭМЖИХ ТАРИФ НЭМЭГДЭЭД БАЙДГИЙГ НЭГ Л ОЙЛГОСОНГҮЙ. 2. МАН цахилааны үнийг хулгайгаар нэмчихээд түүнийг нь ард олон эсэргүүцээд эхлэнгүүд байдал бишдэхийг мэдчихээд эзэнгүй "эзэн" үрүү чихээд байна уу???

Зочин [139.5.217.101] 2019-04-10 01:23:14

Нарны хавтан хийхэд өртөг өндөр, нөгөө талаас хувьсах гүйдлийн хэлхээн шууд залгаж болохгүй. Дээрх нөхцөл байдал нь системийн давтамжийг тогтворгүй болгодог тул нарны панелд хязгаар тогтоох үндэс болдог.

Зочин [202.179.31.1] 2019-04-10 01:09:11

Нарнаас цахилгаан үйлдвэрлэхээр үнэгүй болчихно гэж бодоод байгаа юм биш биз. Хуучин 69-өөрөө бараа зөөгөөд зарж амьдардаг нөхөр шинэ ланд унаад бараа зөөвөл бараагаа өмнөхөөсөө хямд зарах уу, үнэтэй зарах уу

Зочин [180.149.93.14] 2019-04-10 00:36:08

nemegdsen l bna shtee

Зочин [64.119.20.126] 2019-04-10 00:33:26

СЭХ дэмжих гээд наад луйвраа болиочэээ

Зочин [139.5.217.101] 2019-04-10 01:24:40

Нарны станц өртөг өндөр шүү. Усан цахилгаан станц барих хэрэгтэй,


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.