Ё.Баатарбилэг: Үндэсний хэмжээний томоохон театр, музей барих ажлыг эхлүүлнэ

П.Урнаа / Боловсрол

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр “Монгол улс Чингис хаанаараа овоглосон томоохон дурсгалт газар, аялал жуулчлалыг татах цогцолбор барих асуудал олон жил яригдаж ирсэн. Дадал суманд “Чингис хааны өв соёлын хүрээлэн” байгуулах шийдвэр гаргалаа. Энэхүү хүрээлэнд олон улсын хэмжээнд Чингис хаантай холбоотой арга хэмжээ зохиох байгуулах, Чингис хаан судлал, эрдэм шинжилгээний олон хурал цуглаан зохион байгуулагдана” гэлээ.

Мөн шинэ театрын барилгын ажлыг дахин эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн үндэсний хэмжээний томоохон музейтэй болох яаралтай шийдвэр гаргасан байна. Энэ асуудалд Ерөнхий сайдын захирамж гарсан байна. Газрын асуудал зураг төсөв хөрөнгө оруулалтыг судлаад ойрын хугацаанд Засгийн хуралдаанаар оруулж шийдвэр гаргана гэв.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад тэрээр "Зургаан настнуудын элсэлтийн талаар "Сургуулиуд элсэлтээ хэрхэн зохион байгуулах нь өөрсдийнх нь шийдэх асуудал. Яамны зүгээс элсэлт зохион байгуулах ажилд оролцохгүй. Зургаан настай хүүхдүүдийг сургуульд элсүүлэхдээ ялгавартай хандахгүй л гэж байгаа" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.36] 2019-04-11 08:49:52

их гоё юм хийгээрэй лууварчидад мөнгөө алдваа

зочин [64.119.18.53] 2019-04-10 18:09:17

Энэ сайд чинь харин овоо ажил хиймээр янзтай сэтгэлтэй хүн байна танд ажлын амжилт хүсэн ерөөе.

Цэрэндаваа [202.9.42.98] 2019-04-10 17:32:08

Байгалын түүхийн музей ,Үндэсний Урлагын Их Театрыг Налайх дүүрэгт төв замын дагуу барья Цонжин болдог XIii зуун цоггцолбор Тэрэлж гээд аялал жуулчлал амралтын бүс нутаг Хотын төвөөс 30 аадхан км хол биш асуудал биш

Мурийцах уу? Дадалруу их тооны хүн очихгүй. [202.131.228.118] 2019-04-10 16:49:21

Хүний замаас хол хөндий газар, Дадалд Чингисийн хүрээлэн байгуулах гэж яах гэсэн юм бэ? Тэглээ гээд Монголд жуулчин их ирэх үү? Тэр хол газар монголын болон гадаад эрдэмтэд цугларах юм уу? ЯГШДЭЭ! Юм барьчихлаа гэж бодоход тэр нь дараа нь Дадалын Засаг даргын толгойны өвчин болно. Хүн ирэхгүй, тэгсэн мөртлөө ихээхэн хэмжээний хөрөнгө, дотаци жил бүр шаардаад байдаг. Тэгээд энэ их зарлага нь орлогоороо нөхөгдөхгүй, хогийн юм болно. МУРИЙЦАХ УУ? Тэрний оронд Хэнтийн Өндөрхаанд ийм объект босговол эрх биш эдийн засгийн хувьд арай их шаанстай байж магадгүй.

зочин [122.201.21.102] 2019-04-10 23:23:41

дадалд музей биш задгай цогцолбор барих ёстой.ордосын чингэсийн онгон маягтай .хүн тѳрсѳн нутагийг л үзэх гэж очдог.гэтэл юучгүй овоо.ичмээр бсан. түүгээр дамжсан машин зам хэрэгтэй.

Зочин [66.181.161.93] 2019-04-10 16:33:14

Сонгуулийн шоу

Зочин [202.9.43.185] 2019-04-10 16:01:58

Хоронгийн биржийн барилгыг бууаагаад кино театр болгое арилжаа нь онлайнаар явдаг болсон хов хоосон тэр том барилгаа буцааж авьяаа

Зочин [103.229.121.41] 2019-04-10 14:57:19

Театр музей багадаад байгаам байхгvй ээ!! Одоо байгаа нь хоосон хэвтэж байдаг юм билээ!! Ихэнх нь хедеенеес ирсэн хvмvvс болохоор театр музейд очоод байх нь ховор!! Харин беенеерее дуулж хуурдаж золгож болох том сvvдрэвч маягийн задгай талбай байвал яасан юмб?!

Зочин [122.201.21.220] 2019-04-10 14:39:07

эх оронч ярианы цаана хувийн жижиг мэх байх нь одоо бүүр зуршил ёс мэт болжээ. байгалийн түүхийн газрыг хэн авах бол ер нь гадны хүнд зараад дундаас нь мѳнгѳ хийх нь ойлгомжтой


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.