Хилээр хууль бусаар гаргасан палеонтологийн олдворыг АНУ-аас авч ирэхийг даалгав

П.Урнаа / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн /2019 04.10/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбоо, инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, хамгаалах, барилга зэргийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.

-Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай замын ажлыг “Макс рөүд” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр боллоо. “Эрчим хүчний барилга, угсралтын трест” компани концесс эзэмшигчийн эрх, үүргээ дээрх компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

-“Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав.

-Энэ онд 9,000 орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдээд байна.

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар болов. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа.

-Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна.

-Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болов.


Сэтгэгдэл

уншигч [66.181.170.215] 2019-04-11 02:44:16

Гаалийнхан шинэ ланд унаад байхаар аргагүй байлгүй дээ.

Зочин [73.221.181.240] 2019-04-11 00:58:53

Хилээр археологийн олдворууд гараад явчдаг их сонин юм шүү... Гаалийнхан цэдийтлээ баяжсан байдагт гайхах юм алга. Яаж гаргасан яг тэрэн шигээ буцаагаад оруулж ирээч малнуудаа

Зочин [202.9.43.12] 2019-04-11 02:51:20

Оруулж ирээд дахиад гаргана ш дээ. Хэдэн удаа нааш цааш гаргах болдоо .

Зочин [107.77.204.234] 2019-04-10 22:07:03

Өгөр ясны араас хөөцөлдөж байхаар Эрмитаж-д дуйвардаж аваачсан ХҮННҮГИЙН ДУРСГАЛ, ОЛДВОРОО буцааж авдаг болоосой

Зочин [202.55.188.43] 2019-04-10 15:36:10

Яаж гаргасан шигээ оруулж ирэх юм болов уу? Эсвэл хулгай юу? Бид яс байтугай бүхэл бүтэн амьд хүн суга татдаг агуу туршлагатай даа.

Зочин [66.181.161.85] 2019-04-10 14:10:50

ix xaanaar nerlegdcen cydalgaanii xvreelentei bolox n masn zvitei alxam mun xamgiin jinxene yazgyyriin Mongolcn erdemted tvvxcndiig xamryylax xeregtei snvv manaixnii tvvxcn erdemted vnexeer noomoi xvltsengvi baidag ycnir n adgiin kazak colongoc ykrain metiin ylc ornii zarim neg yadmagxan tvvxcnid manai ix xaan bolon ex tvvxiig zoriyd canaatai gyivyylj gytaaj baixad manai tvvxcn erdemted ecergvvtsexgvi cnimeegvi baidag n barag xvleen zuvsnuurcun adil lygaa iim ved dyy xooloigoo negtgex n cnyxal


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.