УБТЗ: Мэдэгдэл

Д.Тулга / Нийгэм

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэр хүндэд тодорхой этгээдүүд зохион байгуулалттайгаар, үндэслэлгүйгээр, худал мэдээлэл, гүтгэлэг тарааж байгаа асуудлыг шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байна.

УБТЗ ХНН-ээс гаргасан гомдлыг Цагдаагийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж бусдын нэр, төр алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан гэх үндэслэлээр сэтгүүлч Э.Батхуяг, В.Нэргүй нарт торгох шийтгэл ногдуулж Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Бусад гомдлуудыг холбогдох Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгаж байгаа.

Зарим сайтууд үндэслэлгүй худал мэдээлэл тараасандаа өөрийн сайтуудаараа дамжуулан уучлалт хүсээд байна.

Цаашдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаан доромжилж, худал мэдээлэл, гүтгэлэг тараах тохиолдолд тус байгууллагад үнэнч шударгаар хөдөлмөрлөж, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа 16,0 мянган ажилтнуудын нэр хүндэд халдсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21-ийн 1-д заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах”-аар тухай бүр нь холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах болно.

УБТЗ ХНН-ийн Хууль зүйн албаны зүгээс хуулийн дагуу хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УБТЗ ХНН-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН АЛБА


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.6] 2019-04-12 04:41:30

За болилдоо Жигжиднямаа чамайг хэн бэ гэдгийг бүгд мэднэ. битгий 16000 төмөр замчдыг өмнөө тавьж нуугдах оролдлого хийх гээд бай.

Зочин [66.181.161.72] 2019-04-11 15:38:58

Мөнгө угаадаг хүнийг халаач

Ард [112.72.11.114] 2019-04-11 13:45:42

Төмөр зам бол дампуурсан газар , чойр өртөө ачаа тээвэрийн алба, орлогч дарга, кассир ууд нь бүгд л байгууллагын нэрээ бариад мөнгө угаагаад сурчихсан мэргэжилтэнгүүд

тогтох [202.21.100.210] 2019-04-11 03:39:26

Зөвөө хардлага бүхнээ эсвэл өөрийнхөө гэмт үйлдлийг хайцайлах гэж захиалгаар бичиж буй нэхдүүдэд хатуу хариуцлага тооцож байх хэрэгтэй үнэн бодит мэдээлэл тавьж сэтгүүлзүйн нэр хүндээ хамгаалж байх тал дээр дээд байгууллага анхаараасай


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.