ЧУУЛГАН: С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулахыг дэмжив

Т.Хулан / Улстөр
  • 2019-04-12 05:01:14
  • 2019-04-12 05:01:14

    ЧУУЛГАН: С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулахыг дэмжив

    photo

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 37 нь дэмжсэн юм.

    Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын таван гишүүний санаачилсан билээ.

  • 2019-04-12 03:51:58
  • 2019-04-12 03:51:58

    Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт очсон нь хэрэг илрэхгүй байхад нөлөөлсөн

    photo

    УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Хууль зүйн сайд Ц.Нямдорж “ Нэгдүгээрт, Түр хороо байгуулж хуулийн ямар заалт зөрчигдсөн талаарх дүгнэлтийг гаргана. Нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд хорьж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн нь илэрхий байгаа. Мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьж болохгүй. Энэ хууль зөрчигдсөн. Эрүүдэн шүүж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн.

    Хоёрт, хүний эрхийн зөрчлийн асуудлууд байгаа. Гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрхэнд яаж халдсан тухай. Маш нарийн гаргаж ирэх шаардлагатай. Хэрэгт холбогдсон хүмүүс дээр гүйцэтгэх ажил явууллаа гэхэд яагаад ээж, хүүхэд дээр нь явуулав. Тагнуулын даргын яриагаар дээр үеийн 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн. Ямар ажиллагаанд ашигласан юм. Дээрээс нь энэ хэргийг тойруулаад дуртай болгоныхоо утсыг чагнаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар ажилласан. Энийг олон нийтэд танилцуулна. Төрийн болон албаны нууцын 5 дугаар зүйл гэж бий. Хүний аминд хүрсэн хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар аюул учрах гээд байсныг гаргаж ирэх ёстой.

    1998 оны 10 дугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том алдаа гарсан. Тэр орой Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн. Мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулж чадаагүй. Мөн шалгах хоёр ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн хувьд асар том алдаа гарсан учраас энэ хэрэг илрэхгүй байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад энэ хэрэг гараад Ерөнхийлөгч болсон хойно нь хүмүүст ял оноосон" гэлээ.

    -УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ц.Нямдорж сайд та энэ Ажлын хэсэгт орох нь ёс зүй талаасаа байж болохгүй юм биш үү. Та "надад олон эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж өөрөө ярьсан. Тэгэхээр та энэ Ажлын хэсэгт орвол өөрийгөө хамгаалах магадлалтай юм биш үү?" гэв.

    -Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Би ажлын хэсэгт заавал орно. Нам, бүлэгтээ хэлж байгаад орно. 1937 оны арга хэлбэрийг таслан зогсоохын тулд бүх арга хэлбэрийг ашиглана гэж амлачихсан. Би тэр хардлага сэрдлэгээс чинь айхгүй байна. Би заавал орно. Надад хэдэн ч хэрэг үүсгэж болно. Тэрнээс чинь айхаа болиод 20, 30 жил болж байна" гэлээ.

    УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Зөгнөл буюу бараг үнэн тоцоолол. [202.131.228.118] 2019-04-15 02:20:56

С.Зоригийн хэрэг илрэхгүй. Харин хэргийн ажлын хэсэг оршиж л байна, түүний дүгнэлт шийдвэрийн дагуу дараачийн ээлжийн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар 2020 оны дараа дараачийн "хэрэгт" холбогдно. Харж л байгаарай.

Зочин [202.9.43.1] 2019-04-13 16:18:19

нямдорж сайдыг дэмжинэ таны ард олон нийт байгаа шүү бүү ажраарай

Зочин [66.181.169.110] 2019-04-12 09:31:21

Хаалгасан ч биш л дээ нуулагсан, хэргийн материалыг нууцад авч.

Зочин [66.181.169.110] 2019-04-12 09:29:15

Захиалсан алуурчид нь хэргээ захиалгаар илрүүлсэн болгоод хаалгасан гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан шүү дээ.

Зочин [64.119.17.89] 2019-04-12 08:28:00

Нямдорж гуайг дэмжиж байна элбэгдорж гэдэг нѳхѳр зүгээргүй шүү

зочин [66.181.190.11] 2019-04-12 07:46:06

монгол хүн дор хаяж 1000 долларын цалин тэтгэвэр авах эдийн засгийн бүрэн боломж байна бас ийм цалин авах бүрэн эрхтэй асар их баялагтай оронд энэ шударга асуудал


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.