Богд хан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Т.Хулан / Нийгэм
  • 2019-04-13 07:01:09
  • 2019-04-13 07:01:09

    Богд хан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

    photo photo

    Дархан цаазат Богдхан ууланд түймэр гарсан дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 11:17 цагт ирсэн бөгөөд Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан талаар бид мэдээлсэн.

    Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.

    Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, шуурхай ажилласны үр дүнд богино хугацаанд бүрэн унтраасан гэж холбогдох албанаас мэдэгдлээ.

    Богд Уулын Соёмботой ууланд гарсан түймрийг бүрэн утнраалаа

  • 2019-04-13 05:59:43
  • 2019-04-13 05:59:43

    Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулжээ

    photo

    Өнөөдөр 11:00 цагийн орчимд Богд уулын Соёмбот ууланд гал гарав. Гал газар авч уулын мод руу орох үед нь онцгой байдлын аврагчид унтрааж цурманд нь орууллаа. Галын унтраахаар аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

    Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

    image

Сэтгэгдэл

иргэн [202.179.27.211] 2019-04-14 09:18:08

Байгаль дэлхий Хариугаа авч байна

Хан Уулын иргэн [202.70.34.211] 2019-04-14 11:47:36

Наана нь дархан цаацат уулын аманд хаустай амьларч байгаа хүмүүс гал унтраахад гарч ирэв үү? Дархан Цаазат Богд Хан-Ууланд ханус бариад амьдарч байгаа хүмүүс өндөр татвар авдаг больё. Тэр цугларсан мөнгийг хамгаалах үйлсд оруулья.

ҮНЭН . [202.131.228.131] 2019-04-14 04:55:12

ЭНЭ САЙТ ЧИНЬ ГАЙГУЙ ЮМ УУУ ГЭЖ ХАРСАН. ХУДЛАА ХУДЛАА ИЙМ ЮМ ХИЙСЭН. ТИЙМ Ч ЮМ ХИЙГЭЭД БАЙНА ГЭХГҮЙ.

Зочин [64.119.22.44] 2019-04-14 00:18:39

Facebook-ээр л нэг Мэдээмн сайтын тухай постууд орж. Зи. Энхболдын мэдэлд бүрэн очсон юмдаг уу даа. Одоо битгий унш энэ сайтбг

зочин [103.57.92.192] 2019-04-13 23:54:00

богд уулаа авилгачдаас аварья

Зочин [194.228.76.162] 2019-04-13 14:19:41

Түймэр тавьсан айл цаана нь харагдана.

Зочин [66.181.179.16] 2019-04-13 11:49:16

ene medee mn-iig unshihiin argagui boljee. shinechilegdeed bur hachih bolchij

Зочин [43.242.243.96] 2019-04-14 05:05:14

Сайт шинэчлэгдээд гоё болсон. Ярих юм байхгүй.

Зочин [124.158.104.62] 2019-04-13 12:59:32

Harina goy boltson baigaa biz dee. XX zuund hiisen web baisan shu dee.

Зочин [202.70.33.242] 2019-04-13 08:31:43

хаврын хуурайшил ихтэй онцгой бороо хур тунадасгүй салхины хурд-10м/с хүрч байгаа ийм өдрийн хамгийн осолтой аюултай цагаар мэдэхгүй ойлгохгүй тэнэг маанагууд ил гал гаргах ч гэж дээ

Зочин [139.5.219.66] 2019-04-13 07:18:27

Тэнэг монголчуудыг тэнгэр гэсгээж байна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.