Хөдөө аж ахуйн бирж дээр ноолуур 125-130 мянган төгрөг байна

М.Амаржаргал / Орон нутаг

Сүүлийн хоёр жил ноолуурын үнэ 100 мянган төгрөг давсан нь малчдын хувьд таатай мэдээ болж буй. Хөдөө аж ахуйн биржийн өчигдрийн арилжаагаар ямааны ноолуур 125-130 мянган төгрөгийн үнэтэй байна. Үндэсний статистикийн хорооны энэ оны эхний улирлын тайлангаар ямааны цагаан ноолуурын дундаж үнэ кг нь Хэнтий аймагт хамгийн их буюу 132 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг, бусад аймагт 94-130 мянган төгрөг байгаа аж.

Статистикийн хорооны тайланд ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай, Дундговь аймагт хамгийн их буюу 42 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 19 мянган төгрөг, бусад аймагт 30-40 мянган төгрөг байгааг дурджээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.