БАЙР, СУУРЬ: Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг дуусгалгүй өөр чиглэлд зам тавихаар болжээ

Д.Тулга / Улстөр

Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замыг барих шийдвэр гаргасан.

Уг замыг Эрдэнэс Тавантолгойн цэвэр ашиг 807 тэрбум төгрөгийн 750 тэрбум төгрөгөөр нь Монголын төмөр замын бондыг худалдаж авах зарчмаар барих зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасан. Ингээд зөвлөмжийн дагуу Засгийн газар тогтоол гаргасан юм.

Гэтэл өмнө нь Тавантолгой Гашуунсухайт чиглэлийг 267 км төмөр замыг барьж эхлээд овоолсон шороо үлдээсэн бөгөөд энэ замаа үргэлжлүүлэх бус дахиад өөр чиглэлд төмөр зам барих шийдвэрийг ҮАБЗ болон Засгийн газраас гаргаад байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нэлээн дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлд өгөөд байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Д.ХАЯНХЯРВАА: ГАШУУНСУХАЙТ ХҮРТЭЛХ 267 КМ ТӨМӨР ЗАМАА БАРИХГҮЙ ӨӨР ЧИГЛЭЛД ЗАМ ТАВИХ ГЭЖ БУЙ НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА

Тодруулбал, тэрбээр Тавантолгой Гашуунсухайт хооронд 267 км зам тавих гээд ажлыг нь эхлүүлээд 280 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 736.4 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Энэ замын 56-60 хувийн ажил нь хийгдсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хятадууд цаанаасаа Гашуунсухайт хүртэл төмөр замаа тавьсан. Манайх наанаас нь замаа бариад очвол нүүрсээ гаргах бүрэн боломж бүрдсэн байгаа. Хэрвээ манайх энэ замаа барьсан байсан бол өнөөдрийн Тавантолгойн 800 тэрбумын ашиг хамгийн багадаа тав дахин нэмэгдэх боломжтой байсан. Энэ чинь дөрвөн их наяд төгрөг шүү дээ. Дөрвөн их наяд төгрөгийн ашиг олох боломжийг бид алдчихаад байхад яагаад энэ замаа гүйцээж барьж болохгүй байгаа юм бэ гэдэг асуудал дээр сэтгэл эмзэглэж байна. Хэрвээ төмөр зам барих мөнгө байгаа бол Тавантолгой Зүүнбаян чиглэлийн зам шинээр барьж байхаар эхлүүлсэн замаа гүйцээх хэрэгтэй. Хятад манайхаас нүүрс авах гээд бүх дэд бүтцээ бий болгосон байхад бид замаа дуусгах ёстой шүү дээ. Тавантолгойгоос Зүүнбаян руу 414 км зам барина. Үүнд 750 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа юм. 280 сая ам.доллароор төмөр зам бариад 50,60 хувьтай байгаа улс энэ хэмжээний мөнгөөр 414 км төмөр замын дэд бүтцийг хийж чадах уу. Ингээд зогсохгүй Зүүнбаянгаас урагшаа 260 км Хангимандал чиглэлийн төмөр зам тавина гэж байгаа. Нүүрсний үнэ өндөр байгаа дээр ахиухан нүүрс гаргаад дараа дараагийн дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой байтал ҮАБЗ ингэж шийдсэн гээд байгаа. Би ҮАБЗ-ийн шийдвэрийг үзээгүй. Нууцаар шийдсэн, нууц байгаа гэж хэлж байгаа. Хэрвээ шийдвэр гарсан бол ямар зорилготой ийм шийдвэр гаргасныг би мэдэхгүй. Үнэхээр ойлгохгүй байна” гэж ярьжээ.

Үнэхээр түүний хэлсэн үнэн бол энэ ноцтой асуудал.

ХОЁР ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЗЭРЭГ ЭХЭЛНЭ

Харин энэ талаар Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар тус тайлбарыг хийлээ. Тэрбээр “Хоёр төмөр замын ажил хоёулаа эхэлнэ. 807 тэрбум төгрөгийн татварын дараах ашгаа хөндлөн төмөр зам буюу зүүн төмөр замдаа оруулах гэж байна. Мөн уг ажилд дотоодын батлан хамгаалах хүчийг ашиглана. Цэргүүдээ эрүүл, зөв ажилд сургах гээд нийгмийн үр дагавартай олон ажил хийнэ. Гашуунсухайтын төмөр замыг төслийн санхүүжилтээр эхлүүлж болно. Урьдчилсан байдлаар их гэрээ хийгээд хөрөнгө босгож эхлүүлж болно. Үндэсний аж, ахуйн нэгжүүд Гашуунсухайт чиглэлийн замын ажилд оролцохоо илэрхийлээд явж байгаа. Яриа, хэлцлээр хөрөнгө босгоод хувь эзэмшүүлж болно. Бид мөн зээл авч болно. Далангийн ажилд 5-10 сая төгрөгийн нэмэлт засварын ажил хийгээд төмөр замаа тавихад болно гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа гарсан” гэлээ.

Л.ЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Зочин [202.131.238.98] 2019-04-18 15:22:17

эхлээд өмнөх замаа дуусгачих

зочин [66.181.178.50] 2019-04-17 17:12:02

Хаянхярваа гуай жаахан жудагтай байж үзээрэй цэргүүдээр бариулах нь түмэн зөв. Батүүл гуай зүгээр л дуугай бай.Маш зөв шийдвэр гаргасан байна ядахнаа эх орон ард түмэнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийн ажил урагштай явагдана харин аюулгүй байдал хөдөлмөр хамгаалал тал дээрээ онцгой анхаарч ажиллаарай залуучууд аа хамгийн гол зүйл шүү.

Зочин [59.153.85.133] 2019-04-17 15:07:02

зөв ш дээ. манайхан шороо овоолохоос биш шороон далан дээр төмөр зам тавьж галт тэрэг явуулж чадах билээ. чаддагаараа шороо овоол

Зочин [66.181.161.38] 2019-04-17 14:38:21

Энэ Хаянаа тэр яг Хятадын ЗГ-ын төлөөлөгч шиг ярьж байх шиг. МАНАН гийнхан болгоод өгнөө гээд баахан мөнгө хучихаад сандраад байна уу.

Ураантангууд зайл [59.153.115.188] 2019-04-17 14:36:20

Шүүмжил шүүмжил их ажил хийж байгаа хаоагдах гээд бхйна уу. Хүрэлсүх урагшаа ажилаа хий. Хотны нохой хуцдагаараа хуцажл байг.

Зочин [202.9.42.113] 2019-04-17 13:00:05

Оо заза барилгын хужааг еронхийлогчоороо сонгоцон бол ядаж хятад руу томор зам тавьцан байгаадаа тавьж дуусангуут нь барилгын хужаагаа огцрууллаал монгол ялах байждээ тээ

Рамзан [73.92.12.67] 2019-04-17 12:40:56

Манай хургэн монголд маш сайн ажиллаж байгаад Володя бид хоер сэтгэл хангалуун байгаа. Монгол ялна... ха ха ха .....

zochin [202.70.34.130] 2019-04-17 12:30:14

2 туулай хөөвөл

Гана [203.91.115.41] 2019-04-17 12:07:21

Гадаадын тагнуул хорлон сүйтгэгчид Монголд орж ирээд хороллоо хороллоо гэхэд манай хэдэн мулгуу тэнэг улс төрчдөөс илүү яагаад ч илүү хорлож чадахгүй.Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг энэ хүн хэний талд ажиллаад байнаа

иргэн [192.82.66.196] 2019-04-17 11:52:59

Баттулга шудрага баймаар байна.Улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр бодлого хэрэгтэй байна.!!!!!!!!!!!

Зочин [103.57.94.209] 2019-04-17 11:49:53

Ug ni ggui hvmvvs zasagiig barij ehellee gj bdson endvvrchee jinhen dampuural teneg hvn bsan ch iim yum shiidber garmaargui yum

Зочин [182.160.39.196] 2019-04-17 11:48:53

ЭЛБЭГЭЭГИЙН ХЭЛДГЭЭР ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ХЭДЭН ЦААСЫГ ХУВААЖ ХУСАХ УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.ХЭН НЬ ИХИЙГ ИДЭХ БОЛ?

Зочин [103.229.123.78] 2019-04-17 13:02:53

хонгилынхон

зочин [202.21.98.10] 2019-04-17 11:46:38

Хоноцын сэтгэлгээтэй удирдагч нарын гай их юм даа. Арай л сувдаг байгаан шүү.

Зочин [112.72.8.90] 2019-04-17 10:57:14

энэ бөх эрх мэдэлд их шунаж байна даа бүгдийг би мэднэ гэдэг л болж үнэхээр ур чадвар б гаа юу эсвэл ухаантнуудаа жийгээд явуулчихсан тэнэгүүдийн дунд арай дөнгүүр үү

Нямсүрэн [103.229.123.38] 2019-04-17 10:55:43

Гашуун сухайтаа яаралтай барьж дуусгаа ҮАБЗ бүх асуудлаа шийддэг болсон юм бол засгийн газраа тараа Баттулгад өөр сонирхол б.а уу үгүй ядахдаа эхлээд 19 ондоо овоолсон шороогоо зам болгооч нүүрсээ дор хаяж 40 сая тн хүргээч

Зочин [103.212.116.236] 2019-04-17 10:53:07

Гашуунсухайтад нүүрс зөөж байгаа жолооч нар хамаагүй юу?энэ зам тавих шийдвэр гаргасан хүмүүсийг тэнд 7хоног байлгая.Тэгээд байгаль орчин сүйдэж хүний амь эрсдэж байгааг нүдээрээ харж мэдрээд шийдвэрээ гаргасан дээр.

зочин [103.57.94.247] 2019-04-17 10:50:46

эхлээд 200 километр замаа тавиачээ хоёр зам тавьдаг хүн болох гээд хоер овоолсон шороотой болно 450 километр чинь ойрын таван жилдээ дуусахгүй тэрний оронд суурь нь бэлэн болчихсон 200 километрээ тавиачээ ямар ч тэнэг хүн бодсон 200 ба 450 хоёрын аль нь хурдан босхыг хэлээд өгнө энэ чи өөрөө бөх хүн мэднэ ш дээ 200 килограмм элс өргөх хүнд үү 450 килогамм нь хүнд үү

Зочин [202.9.43.231] 2019-04-17 10:49:03

Хорлон сүйтгэгч нарыг зайлуулъя

Зочин [103.26.195.245] 2019-04-17 10:44:52

Яана даа энэ сайд нарыг хэлэх ч үг алга

эдийн засагч [64.119.20.31] 2019-04-17 10:42:59

2 ТӨМӨР ЗАМАА ЗЭРЭГ ЭХЛҮҮЛСЭН НЬ ЗӨВ. ХӨНДЛӨН ХЭВТЭЭ ЧИГЛЭЛИЙН ЗАМАА БАРИХ НЬ ИРЭЭДҮЙН МОНГОЛД АШИГТАЙ. БОСОО ЗАМААР ГОЛЧЛОН НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ. ҮҮНД ТЭЭВЭРЛЭШЧ БАЙГУУЛЛАГА, ХУДАЛДАН АВАГЧ БОЛОН БУСАД СОНИРХЛОГЧИД ӨӨРСДӨӨ ХӨРӨНГӨ ЗАЙЛШГҮЙ ОРУУЛНА. ТИЙМЭЭС ХӨНДЛӨН ТӨМӨР ЗАМДАА АНХААРАЛ ТАВИХ НЬ АЛС ХЭТИЙН БОДЛОГО. ХАЯНХЯРВАА ДАРХАНЧУУДЫНХАА ХОРДЛОГЫГ ЯАЖ ТАЙЛАХ АА БОДСОН ЧИНЬ ДЭЭР БАЙХ АА.

Зочин [202.126.88.39] 2019-04-17 10:42:10

ТТ - н цахилгаан станц Зуунбаянгийн 414 км томор зам гээд энэ засаг нэг буруу шийдвэр гаргаад бнда

Зочин [123.183.164.154] 2019-04-17 10:41:59

tomor. tavih ali heregtei

Зочин [202.179.24.57] 2019-04-17 10:36:23

Эх гүрний бодлогыг хэрэгжүүлэгчид зайлах хэрэгтэй. Хүргэн нь нутагтаа очсон дээргүй юу


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.