Энэ сарын 25-нд зам хаах тул Нисэх явах иргэд цагаа тооцоолохыг анхаарууллаа
Дөрөвдүгээр сарын 25-нд зам хаах тул нисэх явах иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Учир нь энэ өдөр "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм.
Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ.
Сэтгэгдэл
Zochin [43.243.161.23] 2019-04-17 03:51:41
medeelelee buren unshaach tenegee
Зочин [103.229.121.204] 2019-04-17 03:20:29
Яармаг, Сонсголон, Био, Төв аймгаас ирэх Нисэх орох бүх замыг хаах юм уу? Тодорхой бичээч ээ!!!!