Мөрөн хот 210 жилийн ойдоо зориулан 210 бүтээлч ажил хийнэ

Д.Тулга / Орон нутаг

Мөрөн хот үүсгэн байгуулагдсны 210 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд "Төлөвлөлт сайтай хотоос Тохижилт сайтай хот" уриатайгаар 210 бүтээлч ажил, 210 сайн үйлсийн аян өрнүүлэхээр ажлаа эхлүүлжээ.

Энэхүү аяны хүрээнд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, ААН, компаниуд мөн иргэн бүр оролцоно гэдгээрээ онцлог. Ой угтсан ажлыг Мөрөн сумын Цэнхэр дэлхий 10 дугаар цэцэрлэгийн хамт олон эхлүүлэн, ажлын хэсэг байгуулж ажлын төлөвлөгөөгөө баталж, цэцэрлэгийн дотор засварын ажлаа гүйцэтгэж эхэлжээ. Хүүхдүүдэд зориулсан ая тухтай орчин бүрдүүлж, гадна тохижилтын ажлаа гүйцэтгэж дугуйн зогсоол, авто замын тэмдэг тэмдэглэгээ, хогийн саваа шинэчилсэн байна. Ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явагдаж байгаа талаар MEDEE.MN сайтын орон нутгийн сэтгүүлч Б.Даваадулам мэдээллээ.

image


Сэтгэгдэл

tusa [59.153.87.205] 2019-04-17 13:39:32

Өөрсдөө оролцчихоод олон юм ярьж бай. Эргүү төлөг царайлсан, олон юм гоншигносон ийм юмнууд дандаа бүгдийг үгүйсгэдэг юм. Будаг худалдан авах мөнгөгүй, өрийн уурхай болсон хүн сүгнүүд. Бид боломжоороо Мөрөн хотоо хөгжүүлэхэд гар бие оролцоно. Хот маань өдөр тутам өнгө төрхөө өөрчилж байгааг хүн сүгнүүд мэдэж байгаа болов уу.

Зочин [66.181.160.62] 2019-04-17 12:43:05

Мөрөн хотын бүтээн байгуулалт гэж юу шалих вэ дээ? төмөр зам очиж байшин үйлдвэрлэх комбинат цемент шохой тоосго хавтангийн үйлдвэрээ барьсны дараа л ярьж болох юм

Agi [202.9.43.233] 2019-04-17 09:31:05

Баахан хужаа будгаар будаад бүтээлч ажил болно биз

Tulga [139.5.219.221] 2019-04-17 09:01:24

Hoimor nutgiin hot Muren tsetseglen hugjih boltugai...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.