С.Зориг агсны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгохыг шаардлаа

У.Уранцэцэг / Хууль

-ЭНЭ ХЭРЭГ ЦААШИД ОЛОН ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДАЖ БОЛЗОШГҮЙ-

Иргэний зориг ногоон намаас мэдээлэл хийлээ. Тэд С.Зориг агсны хэргийг нууцаас гаргаж, шийдвэрлэж өгөхийг шаардаж байгаа аж. Мөн шүүхийн гурван шатны шийдвэрийг олон нийтэд ил болгохыг шаардаж байгаа юм байна.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэлэхдээ:

-Төр Нийгмийн зүтгэлтэн С.Зоргийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг шийдэгдээгүй өдгөө 21 жилийн нүүрийг үзэж байна. Тэрээр Монголд анх Ардчилын салхийг авчирхад туг нь болж явсан ийм зүтгэлтэн. Маргааш дөрөвдүгээр сарын 20-ны өдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Энэ хэрэг бол Монголын ард түмний хувьд их эмзэг сэдэв юм. Хэрэг илрэхгүй бол цаашид хуулийханд хэн ч итгэхгүй. Сүүлийн үед нөхцөл байдал их ээдрээтэй төвөгтэй болж байна. Ялангуяа төр барьж байгаа хоёр намын сонгуулийн өмнө оноо авах гэсэн хэрэгсэл болж байгаад харамсаж байна. Энэ хэрэг эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулсан хэрэг болж таарсан. Тиймээс шүүхийн гурван шатны материалыг ил болгохыг шаардаж байна. Бид бүхэн өнөөдрийн хүртэл тэвчээртэй хандаж ирсэн. Энэ хэрэг илрэхгүй ч байж магадгүй. Нотлох баримтыг устгаж болзошгүй. Иймээс бид бүхэн улс төрийн тэмцэл хийхээс өөр аргагүй байна.

-“ИЗНН” УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ ХИЙХЭЭР БОЛСОН ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-

Мэдэгдэл: Энэ хэргийг илрээсэй гэсэн түмэн олныхоо нэгэн адил хүлээцтэй хандаж ирсэн. МАНАН-ынхан энэ хэргийг маш нарийн зохион байгуулалттай хийсэн гэдгээ илэрхийлээд байна. Өдгөө хэрэг хэзээ ч илэрхийгүй байх вий гэдэгт харамсаж байна. Хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийнхөө ашигтай талд болгож байна. Иймээс анхан, дунд, дээд шатны материалыг ил болгохыг шаардаж байна. ИЗНН улс төрийн тэмцэл хийхээр болсон гэдгээ илэрхийлж байна. Дээрх шаардлагаа ерөнхийлөгч, зерөнхий сайдад хүргүүлэх юм.

-Хэргийн 71 хуудаст маш нууц учраас танилцах боломжгүй гэсэн тайлбарыг хэлээд байгаа юм. Өнөөдөр бид нар гурван шатны шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болго гэсэн шаардлага тавьж байна. Нууц гэдгийн доор халхавчилж хүний эрхийг хясан боогдуулж байгаа ийм үйл ажиллагаа явагдсан. Цаашдаа ч хүний эрхэнд халдаж болзошгүй. Тйимээс өнөөдөр бид нар шүүхийн шийдвэрийг шууд үгүйсгэж чадахгүй. Засгийн газраас хоёр ч удаа ил болгоно гэж байсан. Өмнөх ерөнхийлөгч мөн зарим хэсгийг ил болгоно гэж байсан шүү дээ.

Тэгэхгүй бол энэ чинь зохиол шиг юм болоод байна. Тэрхүү 20 минутын бичлэгийг олон нийтэд бас үзүүлэх ёстой. Төөрийн нууцтай хэргийг тэртээ тэргүй зарим хүмүүс үзчихсэн шүү дээ.

-Ногоон нам сонгуультай холбоотой шоудаж байна гэж харж байна гэж харж байна. Энэ талаар?

-Бид нар зөвхөн шүүхийн шийдвэрийг ил болго л гэсэн шаардлага тавьж байна. Өөр асуудал байхгүй. Тэртээ тэргүй улс төрчид олон удаа мэдэгдэл хийгээд л байгаа шүү дээ. Яахараа энэ хэрэг үндэсний аюулгүй байдалд хамаардаг юм бэ. Тэр нууцаа дэлгээд явж байна зарим сайтуудад. Энд ямар ч сонгуулийн асуудал хамаагүй. Мөн бид нар төрийн нууцаас энэ хэргийг гарга л гэж байгаа юм.


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-04-22 11:30:44

Мөрөн гээчийг шалга бүх юмыг будлиантуулсан,хэргийн учирыг ганц мэдэж байгаа хүн чинь энэ шүүдээ

хх [202.55.191.194] 2019-04-22 11:27:30

шүүхийн шийдвэрүүдийг нь ил болгочих ямар юмных нь улсын нууц байдгийн үсрээдл албан тушаал булаацалдсан ,атаа жөтөө энэ тэрл байгаашдээ

х [66.181.176.160] 2019-04-19 23:58:04

хэлмэгдэгсэдийг тэгээд шорондоо байж л байг гэхгээд байгаамуу

Ганбаатар [103.229.122.177] 2019-04-19 17:24:46

Чи Зориг агсны нэрийг хөгшин хуц болтлоо ашиглалаа. Одоо явж хонио хариул

иргэн [103.10.23.116] 2019-04-19 15:39:07

Наад хоёр хүнээ хурдан шоронгоос гаргаачээ Мэдээжийн хэрэг шүү дээ худлаа гэдэгийг Ард иргэд анхэнаас нь л мэдэж байсан Зоригын хэрэгээс хойшох бүх болсон явдалтай энэ ял авсан хүмүүсийн хэгэг тохирохгүй байгаа мөн насаараа шоронд суух ялтай хулгайчыг их халамжлаж гэрч хамсаатан болгосон Айлын хашаан хүний цагцос авчран хаясан гэрч нарыг нь байлцуулалгүй Захилагт аллаг хэмээн хэрэгийг нь таслан шийдсэн мөртөөн захилагчийн нь хэрэгийг цагаатгасан зэрэг нь Оюун ухаант хүнд байж боломгүй шудраг байх ёстой хуульд нийцэхгүй зүүль

Зочин [112.72.8.90] 2019-04-19 15:18:53

Энэ баатарууд хаана б сан юм бол. илрүүллээ л дээ. Нямдорж гишүүндээ нэмэр болох зүйл хийсэн юм уу? өдий олон жил болж байхад үнэндээ та нарыг бараг харсангүй

зочин [66.181.161.73] 2019-04-19 13:39:54

чи зайлаа монгол төр чамаар ажлаа заалгахгүй муу паразит минь

ЗОРИГ [202.131.228.131] 2019-04-19 13:04:11

ЗӨВ Ш ДЭЭ.

Зочин [103.111.68.50] 2019-04-19 12:55:05

Зөвөө, төрийн нууц гэдгээр маш олон мэдээлэл болон мэдээлэгчийг нуугдахад хүргэж байна, мөн үүнээс болж өмгөөлөгч гэрчүүд үг дуугарах эрхгүй нэг талын яллагаа явагдаж буй мэт харагдаж байна. Үндэсний аюулгүй байдалтай ямар ч хамааралгүй санагдаж байна.

Зочин [103.10.23.116] 2019-04-19 15:43:03

Хайлгайч алуурчин наөр төрийн нуруунд зайдлаж төрийн толгойд данхалзаж байхад тэдний хийсэн аллагийг хэнч мэдэх ёсгүй учир төрийн нууц болгож нууна О ДАШБАЛБАР О ЭНХСАЙХАН АТГ ИЙН ДАРГА АГСАН ДАНГААСАҮРЭН М ЗЭНЭЭ ЗЭРЭГ ХҮМҮҮСИЙГ ХЭН АЛСАН ВЭ ТӨРИЙН НУУЦ УУ

зочин [66.181.161.73] 2019-04-19 12:51:39

зоригын нэрийг мөн ч олон зарж идсэн новш доо одоо бас юм дахиж зарж идэх гэж байгаамуу муу луйварчин


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.