Ах, дүүс рүү бензин цацаж галдан шатаасан этгээдэд 20 жилийн ял оноожээ

У.Уранцэцэг / Хууль

-ДҮҮ НЬ АХЫГАА ХАМГААЛЖ ИХ ТҮЛЭГДСЭН УЧРААС НАС БАРСАН-

Ах, дүүсийн бие дээр шатахуун асгаж галдан шатаасан Г.Бат-Эрдэнэд энэ сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 жилийн ял оноолоо. Шүүхээс дээрх оноосон ялыг хаалттай хорих анги буюу гянданд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч 2017 оны долдугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд эл этгээд ах, дүү хоёрын бие дээр бензин асгаж галдан шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Тухайн үед хохирогч болох 34, 37 настай залуус Г.Бат-Эрдэнэтэй маргалдсан байдаг. Г.Бат-Эрдэнэ маргалдаж салсныхаа дараа таван литрын савтай бензинийг ах, дүүс рүү цацаж галдан шатаасан байдаг. Тухайн үед дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензин асган шатаасан онц хэрцгий үйлдэл гаргасан. Гэмт этгээд тухайн сумын “МТ” шатахуун түгээх станцаас “мотоциклын бензин дууссан” хэмээн авсан тухайн нутгийг иргэд хэлсэн байгаа юм.

Хохирогчид эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд дүү нь 65% түлэгдсэний улмаас ГССҮТ-д нийтдээ найман хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байдаг. Харин ах нь биедээ 40 хувийн түлэгдэл авч эмчилгээ хийлгэж амьд үлдсэн юм.

-ХЭРЭГТЭН ДАВЖ ЗААЛДАХ ХҮСЭЛТ ГАРГАСНЫ ДАГУУ ИРЭХ САРД ШҮҮХ ХУРАЛ БОЛНО-

Хэргийн улмаас талийгаач 34 настай Э-гийн хоёр охин өнчирч хоцорсон бөгөөд том охин нь байнгын асаргаа эмчилгээнд байдаг тухай сумынхан нь хэлж байгаа юм. Хохирогч талаас “МТ” шатахуун түгээх станцыг иргэний хариуцагчаар татаж, нөхөн төлбөр 50 сая төгрөг нэхэмжилсэн хэдий ч шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож, яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-2-т зааснаар “Хүний амь насанд онц хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатайгаар алсан хэмээн үзэж 20 жилийн ял оноожээ. Г.Бат-Эрдэнэ давж заалдах өргөдлөө гаргасан бөгөөд ирэх сард дээрх хэргийн давж заалдах шатны шүүх хурал Улаанбаатар хотод болох аж.


Сэтгэгдэл

МОНГОЛ [202.21.117.210] 2019-04-23 15:57:22

ЦААЗГҮЙ БОЛСОНООР АЛУУРЧИД АРД ТҮМНИЙГ БАСАМЖЛАН ДОРОМЖИЛДОГ БОЛЖ ЦААЗГҮЙ УЧРААС БИ ЧАМАЙГ ТА НАРЫГ ЯАЖ Ч АЛСАН БОЛНО БИ ЦААЗ АВАХГҮЙ ГЭЖ ТАВЛАЖ БАЙНА

ХОР [202.179.26.113] 2019-04-23 13:50:24

MTюугаа хийж бензин зарсийн в БУРУУ Ш ДЭЭ 50 САЯ ТӨГРӨГИЙГ НЬ ӨГӨӨЧ

хх [202.55.191.194] 2019-04-22 10:01:37

гянданд 20 жил гэдэг чинь цаазлуулснаасч дор заавал цаазлуулах гээд байдаг чинь, цаазын гүйцэтгэлийг нь чамд харуулахгүй шдээ

зочин [202.131.229.34] 2019-04-22 08:45:12

Зүгээр л цаазал, түүнийг ард түмний татварын мөнгөөр 20 жил тэжээх нь шудрага биш байна.

Amerik shig [108.218.234.108] 2019-04-21 16:47:03

Yagaad nasaar ni horih yal baidgui yum, 2-iin 2 hun alchaad baihad chin. 20 jil gevel urshuul ene ter geed l hugatsaanaasaa umnu sullagdaj magadgui shdee. Nasaar ni horino gej baidguin bol yadaj Amerik shig 200, 300 jil gej ugdug bolvol zugeer. Tegvel hichneen urshuul uzuulsen ch 30-40 jiliig bol yas edluulne.

Зочин [202.126.89.230] 2019-04-21 23:15:47

Ahiig n honoosom gj biichsen bhiin shuuh 20m jil gyndand yl edluuleh geheer ene hun gyndandaa uheh bhaa

zochon [64.119.21.246] 2019-04-21 14:26:30

neg erd 8 em noogddog bsan bol mud 10 boloh ni dee goy ch yum uu

Зочин [123.114.144.183] 2019-04-21 17:07:59

Mongold tiim bsaniig yostoi medehgui yu,. Hyatad yumuu haishiin. Naad zahiin statestic medeelelee haral da, FB-r duuren yavj bgazde

Зочин [107.167.108.204] 2019-04-21 11:10:48

Манайх шиг хууль шүүх нь дампуурч шударга бусын хонгилтой болсон газар цаазын ял огт хэрэггүй. Хүнийг шударга бусын хонгилоор чирч оруулаад цаазлаад байвал аймаар юм болно. Жишээ нь Зоригийг алсан гэж шийтгүүлсэн гурвыг цаазалчихсан бол яах байсан бэ? Харин иймэрхүү этгээдийг насаар нь хорьж, хүнд хүчир ажил хийлгэж цалинг нь хохирогчид өгдөг журамтай баймаар юм.

zochin [202.126.88.52] 2019-04-21 09:36:50

Элбэгдорж шиг тэнэг, Монгол Улсад харрамсаад барамгүй их хохирол учруулсан хүн алга. Ёстой ямар юмаа бодож бид түүнийг Ерөнхийлөгчөөр сонгодог байнаа. Бидний өөрсдийн буруу маш их байгаа шүү!!!

Зочин [66.181.161.48] 2019-04-21 00:49:45

20 Jil tejeej bhiin orond 20jil gazar dor hudulmur hiilgej ulsad tushaa

Zochin [172.58.43.71] 2019-04-20 23:11:03

Zugeer baij baigaad hun shataahvui l baih ikh doromjilsoniihoo hariug taashaaltaigaar bakhtai avch

Зочин [202.179.31.95] 2019-04-21 09:28:08

НАРСАНД

Зочин [202.179.31.95] 2019-04-21 09:27:55

өчүүхэн байна даа чи. Мөд чи ч гэсэн ингээд суух юм байна.

иргэн [103.229.121.19] 2019-04-20 22:43:43

адилхан шатаагаад тэгээд 20 жил хорих хэрэгтэй

Zocnin [68.145.61.75] 2019-04-20 22:34:52

Horon sanaatai oodgyi nowsh bna daa

зочин99 [59.153.114.240] 2019-04-20 20:40:45

20 жил энэ дуракийг тэжээх хэрэг үү? 20*365=7300 хоног*20000 төг.=146,000,000 төг. зарах болох нь. Цаазаар авбал 1 ш сум л зарлагадана шүү дээ.

Зочин [202.21.108.145] 2019-04-20 20:15:43

Цааз өөр ял хэрэггүй наад гайд чин

Зочин [66.181.161.97] 2019-04-20 20:15:35

20 жилийн дараа?

Zochin [59.153.112.55] 2019-04-20 17:51:01

Iim muuhai humuusiig tsaazaar l abah heregtei iim yumiig 20 jil uls tejeene sh dee

зочин [103.229.121.39] 2019-04-20 17:26:35

Эрх чөлөөт америк солонгос япон бүгд цаазийн ялтай байх юм. Тэд муухай харагдахгүй л байна . Харин ч хөгжөөд байна.

Зочин [202.179.24.217] 2019-04-20 16:10:42

Иймэрхүү араатануудыг хорвоогоос дор нь тонилгож байгууштай.Харамсалтай нь Элбэгдорж гэж нэг сүрхий амьтан энэ ялыг үгүй хийснээр араатан авирт алуурчид хамгаалалтанд орсон доо.Одоо яая гэхэв.Ийм л үйлийн лайтай улс шогшроод л сууж байхаас.Өөрчлөх гэхээр Монгол улс муухай болчихгээд түүн дорвол хэн нэг нь алуулсаар л явах нь дээр юм болов уу.

зочин [202.179.31.124] 2019-04-20 15:24:40

Арайч дээ хоёрын хоёр хүний аминд санаатайгаар хүрчихээд/тэгээд зэрлэгээр/байхад 20 жил өгнө гэж юу гэсэн үг вэ цаазгүй гэхэд насаар нь хорих хэрэгтэйш дээ.Ингэж л өөгшүүлээд байгаа учраас зэрлэг балмад үйлдэл зогсохгүй байгаа шүү дээ,хуульчид минь ээ.

Зочин [59.153.84.194] 2019-04-20 13:20:30

Урьд нь амийг амиар л гэж боддог байлаа. Харин ажлын шугамаар гяндангаар орж үзсэн чинь ингэж байхаар алчихвал зовлонгүй юм байна гэсэн бодол төрсөн. Хамгийн том асуудал байгаа нь ялаа яс эдлэхгүй ял завшаад гараад ирж магадгүйд л байгаа юм.

Шорон [45.56.153.43] 2019-04-20 12:30:34

Гянданд хамгийн дээд тал нь 13 жил болсон л хүн байдаг юм билээ. Ер нь хүн 10 жил хүрэхгүй нас бардаг гэсэн.

Зочин [64.119.16.97] 2019-04-20 12:19:27

Zailtsiin bee hun alchaad hun gemteecheed shuud alaach huuriig ymar aimar ym be yun 20jil beeeeee

Зочин [202.179.31.95] 2019-04-20 12:17:06

2 хүн хохирооход 20 жил бага бш үү. Насаараа хоригдох ял авах байх гэж бодсон.

Зочин [59.153.84.194] 2019-04-20 13:17:13

20 нь насаараа гэсэн үг л дээ.

zochin [124.67.20.20] 2019-04-20 11:58:18

Davarsan teneg ve? Amiig amiar solidog bolgoe!!

Зочин [192.82.64.251] 2019-04-20 11:55:55

тэр хооронд цаазын ялыг сэргээж амжуул тамд очоод галан нуурт дахин дахин живуулнэ гэж найдая

Зочин [66.181.161.40] 2019-04-20 11:47:39

Давж заалдангуут нь ялыг нь нэмээд 25 жил болго,Хүн зовоож алчаад ял хүндэдэж байна гэж байгаа бол нэмж өг!


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.