Нийт өрийн үлдэгдлийн 10.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна гэв

П.Урнаа / Улстөр

“Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Монголбанкнаас санаачлан хууль зүйн болон төсөв санхүүгийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хууль, шүүхийн байгууллага, тус салбарын мэргэжлийн сургалт судалгааны байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллүүдийн оролцлсон байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар нээж үг хэллээ. Уг хэлэлцүүлгээр чанаргүй зээлийн эдийн засагт үзүүлэх хор нөлөө, болон түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын туршлага болон хууль эрх зүйн орчин талаас нь хөндсөн илтгэлүүдийг мэргэжлийн байгууллагуудаас тавьж оролцсон аж.

Тус хэлэлцүүлэгт БНСУ-ын “Korea asset management corporation” (KAMCO)-аас оролцон өөрийн орны туршагаасаа танилцуулсан байна.

Монгол Улсын банк санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаараа эзэлж байгаа бөгөөд 2019 оны Хоёрдугаар сарын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувь, хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 5.4 хувийг эзэлж байна.

Чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ буурах, санхүүгийн зуучлал зогсонги байдалд орж, эдийн засгийн идэвхжилт сулрах, бодит секторын өсөлт хумигдаж халамжийн зардлыг өсгөн татварын орлогыг бууруулдаг бөгөөд улмаар ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг сааруулах бодит нөхцөл, шалтгаан болдгийг олон улсын байгууллагын болон дотоодын онол, судалгаа харуулдаг.

Чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэснээр эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөв, ил тод болгон, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болгох замаар баялгийг бүтээх, хөгжлийг бий болгох, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг мөнгө, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

Иймд чанаргүй зээл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж, түүнийг үр ашигтай шийдвэрлэх эрх зүйн орчинг бий болгох, олон улсын сайн туршлагаас судлах, харилцан мэдээлэл солилцох, цаашид авах арга хэмжээний талаар харилцан мэдээлэл санал солилцох шаардлага байгаа тул өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

ЖДҮ-н УИХ-н гишүүдийн луувардсан зээлүүд чанаргүй зээлд орж байгаа биз дээ эд нар юу болж байна [202.179.31.126] 2019-04-23 00:19:33

зочин [202.179.27.64] 2019-04-22 10:02:25

Хөгжлийн банкаар гаргасан Чингис Самурай бондын улсын бүтэн жилийн төсөвтөй тэнцэх хэмжээний мөнгөний асуудал хаа байна. Энэ бол маш их хэмжээний мөнгөний асуудал яагаад таг чиг болвоо .Ард иргэдийн татвараар бас төлүүлэхүү Манангийн 29-н жил идэж уусаныг дандаа төсвөөс нөхөж байснаа одоо болиоорой Оюунэрдэнэ тэргүүтэй нөхдүүд овоо зөв дуугарч байснаа таг блох тийшээгээ хандаад байх шиг ,

zochin [202.9.43.146] 2019-04-22 09:01:41

yana daa...ard irgedee boddogch boloosoino ...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.