Шилийн богдод түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатарын харьяат таван иргэнийг саатуулжээ

М.Амаржаргал / Орон нутаг

Сүхбаатар аймагт 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тал хээрийн болоод обьектын гал түймрийн хэрэг гарчээ. Энэ гал түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд гарсан байна. Шилийн богд ууланд гарсан түймрийг Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтраажээ.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн шалгалтаар Дарьганга сумын нутаг байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол учирсан байна. Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иргэдэд анхааруулж хэлэхэд таны болгоомжгүй нэг үйлдлээс болж, ил задгай гал түлэх, татсан тамхины ишээ унтраалгүй хаях, шашны зан үйл үйлдэж гал гаргах зэргээс үүдэн хүрээлэн байгаа орчинд нөхөж баршгүй гарз хохирол учирч та өөрөө гэмт хэрэгтэн болж ажил, амьдралаараа давхар хохирох эрсдэл үүсэж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.243] 2019-04-24 03:08:10

zugaalj yvahdaa gai tariad b.h ym.sogtuuchuud

Зочин [66.181.179.243] 2019-04-24 03:05:24

tamhichid l baigaa.manaihan zambaraagui tuun deeree arhi hetruulj uuna tegeed l ter.uur yu ch bish.utaanaas salahgui hetsuu ymaa..teneg mongolchuudiig yay daa

хүн [112.72.12.4] 2019-04-23 09:35:48

Шилийн богдод авирч хулгайч болохоо тангарагласан пяхлуунуудын нэрийг зарлаач.

hujaa [185.39.141.188] 2019-04-23 08:53:56

hujaanar bizdee

Зочин [203.15.208.23] 2019-04-23 08:18:17

muu sain teneg yumnuud, arhi uuj sogtuursan baij taarna

Зочин [202.126.89.86] 2019-04-23 07:44:50

Хатуу шийтгэ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.