5616 ажилтан, албан хаагчид “Их хотын нийтийн их цэвэрлэгээ”-нд оролцжээ

Д.Тулга / Орон нутаг

Дархан-Уул аймгийн Засаг даргын “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай 1-04/03 албан даалгавар, Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд хотын ерөнхий менежерийн 2019 оны 04 сарын 17-ны 03/68 дугаартай албан бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээ ажилд албан байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ, иргэд гаднах зам талбай, голын эрэг, хотын гадна тойргийн үерийн далан суваг, эзэнгүй талбайн хур хогийг цэвэрлэлээ. Хог ачих ажилд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб дэмжлэг үзүүлж, 30 оюутан цэргийг оролцууллаа. Мөн “Дархан Элит Хөгжил" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд оюутнуудыг Дархан сумын хоёр, гуравдугаар баг, Ширээ нурууны нутаг дэвсгэрт автобусаар зөөвөрлөж хамтран ажиллалаа. Өнөө жилийн бүх нийтийн их хотын цэвэрлэгээнд батлагдсан хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн 14 байршилд 530 аж ахуйн нэгж, байгууллагын 5616 ажилтан, албан хаагчид оролцож нийт 721060м2 талбайг цэвэрлэсэн байна. Нийт 896м3 хог хаягдал цуглуулж төвлөрсөн хогийн цэгт буулган ажилласан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.121] 2019-04-23 13:18:19

Дархан-Уулын засаг дарга байна уу? Хот тохижуулах хот төлөвлөлт байна уу нэг хариуцдаг газар нь соц үеийн явган хүний замаа шинэчлээч !. Тэр нэг яажийсэн төмөр гүүрэнд болон гудамжний гэрлийн шонд нь хэрэггүй баахан эрээн гэрэл хийж байхаар тэр мөнгөөрөө нэг ч гэсэн зам дагуух явган хүний замаа сэргээхийг нь сэргээж шинээр нэмж хийхийг нь хийгээч. Аль соц үеийн яаруу сандруу явган хүний замгүй барьсан машин замтайгаа 2019 онд явж байна. Явган хүний зам булааж зогсоол болгосон Комфорт гэх мэт зочид буудалд шаардлага тавьж өмнөх шороон дээр нь ядаж явган хүний зам өөрсдийнх нь буудлын харалдаа хэсгийг хариуцуулаач. Хорооныхон мөнгөөрөө машин зам дагуулаад гол нь явган хүний зам тавиач.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.