Өмнөговь аймаг таримал ойн сангаар улсдаа тэргүүлдэг

Д.Тулга / Орон нутаг

Өмнөговь аймаг нь Заг бүхий ойн сангийн талбайгаар улсдаа хоёрт ордог ажээ. Говь-Алтай аймгийн дараа ордог байна. 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1189226 га талбайд тархсан заган ойтой. Таримал ойн сангийн талбайн хэмжээгээр улсдаа тэргүүн байрт ордог.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын мод тарих идэвхийг өрнүүлэх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын тогтоолоор “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлсэн байна.

Өнгөрөгч 2018 оны жилийн эцсийн байдлаар 15148 мод тарьж ургуулсан 65 иргэнд 17,2 сая төгрөгийн урамшуулал олгосон. 2013-2018 онд нийт 2,272,468 мод тарьж ургуулан, ногоон байгууламжийг 2398,2 га талбайгаар нэмэгдүүлсэн байна гэж албаны хүмүүс мэдээллээ.


Сэтгэгдэл

монгол [202.21.117.210] 2019-04-24 02:23:53

хотод гэр хорооллын айл бүр мод тарихыг хотоос дэмжих урамшуулал өгөх хэрэгтэй

Зочин [202.131.227.178] 2019-04-24 01:11:24

говьд говийн мод харгана, заг тоорой тарь л даа. уурхай хог болоход л алга болно.

зочин [103.194.176.117] 2019-04-24 08:22:58

Үхэснийхэн таримал ой гэж өмнөговьчууд тэр чигээрээ хүнсний ногоогоо 100 хувь хятадаас оруулж ирдэг . Бас болоогүй бүтээн байгуулалт гээд хятадаас цементээ 100 хувь хамааралтай баригдаж байгаа бүх барилгууд хятадын цементээс бүрдсэн

Зочин [59.153.87.233] 2019-04-24 00:58:41

ойрхон бол очиж мод тарьж өгөх юмсан.

444 [202.131.225.197] 2019-04-23 19:50:30

Ямар сайхан мэдээ вэ. Мод бүрийн дор 25 литр орчим ус бүрэлдэж бий болдог гэдэг. Ингэснээр гүний усыг нэмэгдүүлж, улмаар зүлэг ногоо элбэгшиж, шороо шуурах нь багасна.

Зочин [70.29.38.16] 2019-04-23 17:48:49

Сайн байна, амжилт хүсье!

05.20 [153.226.157.36] 2019-04-23 11:21:32

Баяр хүргэе.Говьд мод ногоо тарьж болдог юм бна гэдгийг харуупж чаджээ.Одоо усалгаа арчилгаа...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.