Ардчилсан намын тавьсан “ХҮҮГИЙН” шалаа

Д.Тулга / Улстөр

2020 оны сонгууль дөхөж, улстөрчид жижиг томгүй бүгд ичээнээсээ цухуйн хөдөлгөөнд орж, ямар ч аргаар хамаагүй оноо цуглуулахын хойноос хөөцөлдөж эхэллээ. Ирэх сонгуулийн тулаанд МАН-ын хувьд унаж байсан эдийн засгаа сэргээсэн гэсэн хамгийн том хөзрөө бариад орох тактиктай байгаа нь ойлгомжтой. Гэтэл АН-ын зүгээс хийсэн нэгэн нүүдэл энэхүү тамга хөзрийг нь үгүй хийж мэдэхээр байдал үүсээд байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл” гэсэн урт нэртэй хууль их хурлаар хэлэлцэгдэхээр орж ирлээ. Энэхүү хуулийн хоёрхон хуудас төсөл нь АН-ын хувьд тун ч дажгүй ухаалаг нүүдэл болж, МАН-ыг ацан шалаанд оруулав. Энэхүү хуулийг батлах эсвэл буцаах эсэх нь их хуралд 65 суудалтай эрх баригч хүчин болох зөвхөн МАН-аас хамаарна гэхэд болно.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 12-24 хувийн хооронд хязгаарлах энэхүү “поп” хуулийг ард түмэн алгаа ташин дэмжих нь дамжиггүй. Нөгөө талаас Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон эдийн засагчдаас энэхүү хуулийг батлавал долларын ханшаа алдах, жижиг дунд бизнес эрхлэгч болон жирийн иргэдэд зээл олдохгүй. Улмаар зээлийн хар зах цэнэглэх, татварын орлого буурах зэргээр эдийн засагт асар том эрсдэл үүсгэхийг сануулаад байдаг.

Эрх баригчдын хувьд энэ хуулийг батлахгүй буцаах тохиолдолд АН-ын зүгээс улстөрийн тоглолт хийж оноо авах өгөөш нь болно. Ард түмнийхээ төлөө зээлийн хүүг бууруулах хууль өргөн барьтал МАН батласангүй гэсэн мессежийг ард түмэнд шидэхэд л хангалттай.

Эсрэгээрээ батлаж орхивол МАН-д бүр ч халтай болох нь. Энэ хуулиас гарах бүх гавьяа шагналыг нь АН өмчилж аваад 2020 оны сонгуульдаа ашиглана. Эсрэгээрээ эдийн засагт учрах бүх эрсдийн хариуцлага нь МАН дээр бууна. Ядаж байхад дотооддоо зөрчилтэй тус намын хувьд өөртөө оноо цуглуулах санаатай “поп дуучид” нь намын даргынхаа үгэнд орохгүй, АН-ын төслийг дэмжээд явчих гээд байдаг.

МАН-ын дарга У.Хүрэлсэхийн хувьд сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдсэн үед эдийн засгаа эрсдүүлж АН-д нэмэх оноо өгөх үү, эсвэл хууль унагааж “ард түмний төлөө” ажилласан нэр зүүх үү гэсэн хэцүүхэн сонголттой туллаа.

АН-ын түлхсэн “хүүгийн шалаа”-нд унах уу, давж гарах уу. Улстөрч хүний уран нүүдэл У.Хүрэлсүхээс гарах уу гэд­гийг харцгаая. Гол нь энэ бүхний ард НОЁН үлдэх болов уу гэдэг л байна.

Г.ҮҮЛТ


Сэтгэгдэл

ewqhjeyqoi [36.37.124.100] 2021-08-13 01:07:26

Мэдээ.МН [url=http://www.gx9y0e472tl0o6j13ih809p62q3quy5ws.org/]uewqhjeyqoi[/url] ewqhjeyqoi http://www.gx9y0e472tl0o6j13ih809p62q3quy5ws.org/ <a href="http://www.gx9y0e472tl0o6j13ih809p62q3quy5ws.org/">aewqhjeyqoi</a>

mtdknxfh [36.90.43.98] 2021-04-13 01:18:09

Мэдээ.МН <a href="http://www.gnj6fx38i6i7s319901ymzj708w7tqi2s.org/">amtdknxfh</a> [url=http://www.gnj6fx38i6i7s319901ymzj708w7tqi2s.org/]umtdknxfh[/url] mtdknxfh http://www.gnj6fx38i6i7s319901ymzj708w7tqi2s.org/

htrivzqp [49.50.28.155] 2020-11-30 03:06:14

Мэдээ.МН <a href="http://www.g285n48ukx24vz65yow8u9esxf756b15s.org/">ahtrivzqp</a> htrivzqp http://www.g285n48ukx24vz65yow8u9esxf756b15s.org/ [url=http://www.g285n48ukx24vz65yow8u9esxf756b15s.org/]uhtrivzqp[/url]

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 22:23:21

free casino http://onlinecasinouse.com/# - casino real money slots games free <a href="http://onlinecasinouse.com/# ">slots for real money </a> play online casino

Зочин [103.229.122.172] 2019-04-24 23:15:51

Эрдэнэ ийм ард түмний амьдралаар тоглохоо больё. Сэтгүүлч нэртэй дурак ууд мөнгөөр улс төр хийхээ болиоч.Цаана чинь улс эх орны эрх ашиг баина.

зочин [103.212.117.153] 2019-04-24 20:11:22

энхболд мөнхбат хоёрын маг их хөдөлмөрөөр бүтсэн ялалтыг хэдэн боохой хулгайлж аваад одоо бүр улсаар тоглож байна

зочин [59.153.113.94] 2019-04-24 14:50:03

Энэ хоёр намыг сонгох албатай юу.ингэж тэнэглэх ард түмэн байвал улс орон гэж байгаад яаах юм.али нэг улсын хараат улс болчихсон дээр шүү дээ.хамтарч эвсэж нийлж засаг төр улсаа хөгжүүлдэг болохоос нэг нэгэнээ ацаглаж шалж байж хөгжиж бгаа улс орон гэж дуулаагүй л юм бна.монгол дэлхийд ингэж ацаглаж шалаад дэлхийн улс ороноос тасархай хөгжөөд бгаа юм уу.төрд нүүрэлсэн хулгайч нар, сэтгүүлч нэртэй биеэ үнэлэгч нар энэ монголоос зайлаач гэж хэлэх бна.зайлцгаа

Зочин [150.129.142.58] 2019-04-24 11:02:52

Huu shaldaggui yum l daaa. Tsodoldog yum.

Zocnin [202.131.230.50] 2019-04-24 10:48:14

ERDENEED CH. HURELSUHIIG. UNAGAAH. OLON. SHALAA BAIGAA. DAA.

Зочин [66.181.161.73] 2019-04-24 09:39:47

МАНАН гийн шалаа бна . Эрдэнэ бол гар , хөл нь гэдгээ баталчихсан шүү дээ

ард [103.10.23.116] 2019-04-24 07:08:38

Гадний бага хүүтэй зээлийн санал тавсан Банкийг өрхийн болон жижэгАж ахун нэгжэд // төр урдчалан тохирсон хамгийн бага хүүтэй өгсөн зээлдээн тохирсон барьцаа хөрөнгөөр зээл олгох гэрээтэй Том аж ахун нэгжийн зээлийг банк өөрөөн зах зээлийн замаар нь шийдэж байх зэргээр Монголд шууд оруулаж ирэх хэрэгтэй юм биш үү Монголчууд бид өөрийн түүхий эддээн боловсоруулаж ашигласан үндсний үүлдвэрийг Улаанбаатар хотоос 100кл ийн зайтай Ёпон Ангел зэрэг улсад Монголын түүхий эдийг боловсоруулах түүнээр тодорой нэрийн бүтээхтүүн хийх гэрээгээр 50 жилээр цааш сүнгэх болцоотойгоор газар олгож ард түмнөөн ажилтай орлогтой Улсаан очин цагын үүлдвэртэй болгох хэрэгтэй юм биш үү

Ганбаа [202.55.191.130] 2019-04-24 05:28:50

Өрсөлдөгчөө дийлэхийн тулд эх орныхоо эдийн засгийг нураах үйлдэл хийж байгааг нь шууд илчилэх хэрэгтэй

зочин [66.181.183.80] 2019-04-24 05:28:00

эрдэнэбатын засгын газар сайн ажиллаж байсан ш дээ огцруулах хэрэг байсан юм уу

Зочин [103.10.23.116] 2019-04-24 07:09:53

хуцваа мөн сайн гэхч луйвар хулгайг зохцуулаж байсан даа


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.