Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр ярьсан

П.Урнаа / Улстөр

Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хорь гаруй асуудлыг хэлэлцсэн. хуралдаанд Сангийн яамнаас таван асуудал хэлэлцүүлсэн бөгөөд үүнээс гурван асуудлыг өнөөдөр яамны сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хамгийн эхэнд, 2020 онд Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн барим бичгийг Засгийн газраар оруулж дэмжүүлээд УИХ-аар оруулахаар болсон байна.

Мөн 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг Засгийн газраар оруулж хэлэлцүүлэн УИХ-ын хуралдаанаар оруулахаар болсон. 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь, инфляцийн түвшинг 8 хувьд хүргэнэ гэж тооцжээ. Гадаад худалдааг нэг тэрбум долларын ашигтай байхаар тооцоолж байгаа аж.

Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдлыг хуульчилж өгсөн. 2020 оны төсвийн алдагдлыг ДНБ эзлэх хувь хэмжээгээрээ 5,1 хувь байна гэж тооцсон.

Төсвийн бүх зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бууруулсан. Энэ нь сайн үзүүлэлт бөгөөд цаашид тууштай хэрэгжүүлж явах учиртай гэж үзсэн байна. Төсвийн хүрээг тооцохдоо ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурсан байхаар тооцсон.

Төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой хэмжээний зардлуудыг суулгаж өгч байна. Тухайлбал, цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр ярьж байна.

Мөн Засгийн газрын хуралдаанд 2020 он хүртэлх өрийн удирдлага гэсэн баримт бичгийг танилцуулжээ. Засгийн газрын өр ДНБ-ий 78.8 хувь байсан нь 2018 оны төгсгөлд 58.9 хувь болон буурсан. Арилжааны банкууд дээр байршиж байгаа Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг 2020 оноос эхлэн Төрийн санд төвлөрүүлэх бодлого баримтална.

2022 онд Чингис бондын 1 тэрбум, 2024 онд Хуралдай бондын 600 тэрбум доллар гээд нийт 2.9 тэрбум америк долларын өрийг төлөх ёстой бөгөөд үүнийг эдийн засагт хүндрэл учруулахгүй байхаар төлөх стратегийг баримт бичигтээ тусгалаа” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.101] 2019-04-25 01:06:38

ЁСТОЙ ДОНГОДОЖ БАЙНА ДАА МАНАЙХАН ХУЛХИДУУЛЖ СУРАХГҮЙ ЮМ ДАА

зочин [124.44.20.30] 2019-04-24 14:26:39

Далан худалч, энэ хүн толгойтой үсээ цайтал маш олон жил худлаа ярьж байна уу даа?

иргэн [66.181.191.247] 2019-04-24 14:06:28

Одоо цахилгаан ус дулаан гээд бүгд нэмэгдхээр яах вэ цалин тэтгэврээ нэмэхгүй бол бүгдийг солонгос явуул

Зочин [66.181.161.50] 2019-04-24 08:49:19

сонгууль дөхөхөөр жаахан нэмнээ. хууртаж ханадаггүй багш эмч нар

хх [202.55.191.194] 2019-04-24 08:46:46

цалин тэтгэвэр нэмлээ гээд юмны үнэ дагаадл өснө ялгаа байгаа юмуу

иргэн [66.181.191.247] 2019-04-24 13:45:11

Цахилгаан ус дулаан бүгд гэмэгдэхээр яах вэ

Зочин [66.181.185.16] 2019-04-24 08:09:23

Хотгор Хүрлээ чи төсвийн менежментээ сайжруулаа, аль 90 оны төлөвлөлт, зарцуулалттай явахгүй ээ, тэр Ганбат гэж СЯ ны олон төрд нүүртэй бандгар нөхрийг зайлуулаа, тэрний толгой дутнаа, олон шахааны нөхдүүдийг болио, СЯ нд одоо хэн ч итгэхээ болиод бна шүү

иргэн [202.9.43.85] 2019-04-24 07:52:13

Яг одоо доод цалинг 800 мянга болго!!!!!!!!!боломжтой!!!!!чи уул уурхай ах дүүсээрээ эдлжж байхад газар битгий хэл монгольд амьд явах баталгаа алга дракаа худлаа хуцаад хаван царайлаад бх юм цалинг нэм!!!!!!!!!!!!!!

olon yum hutsaad bailguu [66.181.176.156] 2019-04-24 06:47:17

ard tumend odoo zarla. chinggis bondnoos samuurai bondnoos hen hen heden tugrugnii zeel avsang il tod sonin setguuleer zarla

ЗОЧИН [202.5.194.26] 2019-04-24 06:28:41

Энэ Хүрэлбаатар уул нь энэ засгийн газарт хамгийн сайн ажиллаж байгаа сайд нь юм. Гэхдээ танай яам Боловсролын Зээлийн Сангийн Оюутны хөгжлийн зээлийн 2019 оны хяналтын тоогоо БЗСанд өгөөч ээ. Сургуулиуд тооцоогоо хийж, санхүүжилтээ авмаар байна. Хамрагдах, хамрагдахгүй оюутны нэрсээ эцэслэн гаргуулж, улирлын шалгалтаас өмнө төлбөр тооцоог нь барагдуулмаар байна. Аль л 3 сарын өмнө ОХЗээлийн материалаа өгсөн оюутны хяналтын тоог БЗС-д өгч ОХЗээлийг шийдүүлээд нэг тийш болгож өгнө үү сайд аа.

жимс [202.9.43.95] 2019-04-24 06:06:59

тэтгэвэрийг нэмбэл овоо хэдэн тѳгрѳгѳѳр нэмээчээ хоёрын хооронд ядаж л 50000-р нэмж чадвал сайн л байна даа тѳр засаг минь ээ

иргэн [66.181.191.247] 2019-04-24 13:49:30

Тэтгэврээ 20 оноос өмнө яаж нэмэхийг чинь харсаар л сууна

Зочин [202.9.44.157] 2019-04-24 07:07:41

Tetgevrig 100-r baitugai 50-r diilehgui ged bga. Uul n turin hureend urgui zardluda uchuhen johon tanahad l tetgever baitugai uym buteeh eh uusver garhaar bga. Haramsaltai n setgel n dutad shunal n davamgailad bgad hamag uchi bna.

ЗОЧИН [66.181.167.53] 2019-04-24 06:24:39

ЮУН 50,000 ВЭ. НЭГ МӨСӨН 100-200-Р НЭМЭХ ХЭРЭГТЭЙ. БЕНЗИНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭД ЦААНА ЧИНЬ МАХ БОЛОН БУСАД БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭД ОЛОН ЖИЛ БОЛЛОО. БИД Ч ОЛОН ЖИЛ ТЭВЧЛЭЭ ШҮҮ ДЭЭ

Зочин [124.158.109.140] 2019-04-24 05:43:56

"Ярьсан" гэнэ үү? Ингэж ярьсаар 30 жил болов. Хөгшид өдөр хоногийг хөөрхийлөлтэй, хулгайч дарга нар хулуусан юмандаа ханаж цадахгүй бас л сэтгэлийн зовлонтой байх шиг байна даа.

иргэн [66.181.191.247] 2019-04-24 13:53:48

Наад тэтгэвэрийн зөрүүгээ ойртуулах арга алга уу бид өмнө төрсөндөө харамсаад л үхэх үү одоо тэтгэвэрт гарч бгаа бол мөнч сайхан бна

зочин [66.181.183.80] 2019-04-24 05:42:00

тэтгэврийн сан нь алга болчихсон гээ биз дээ

Zochin [202.9.44.0] 2019-04-24 05:18:05

Odoo tsahilgaan usnii une nemerdeh yum bna.tetgebriin hugchuuld hund tusah bolno.

БОДЛЫН ХУЛГАЙЧ= [66.181.167.53] 2019-04-24 04:43:19

ХЭДЭН ХӨГШЧҮҮДИЙНХЭЭ ТЭТГЭВРИЙГ ОВОО ХЭДЭН ТӨГРӨГӨӨР НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. 10-20 МЯНГА БОЛ ӨНӨӨДӨР ИНЭЭДЭМ ШҮҮ ДЭЭ. ХӨӨРХИЙС ТЭД МӨНГӨӨ АВААД ГАДАГШАА ЗУГТАХ БИШ_ ХЭДЭН БОР ТӨГРӨГ НЬ ЭНДЭЭ Л ҮЛДЭНЭ. ЯМАР ЭРХ МЭДЭЛДТЭНГҮҮД БИШ. ЧАДЛААРАА АЖИЛЛАЖЧИХААД ХЭДХЭЭН ТӨГРӨГ АВДАГ ШҮҮ ДЭЭ.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.