Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

П.Урнаа / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авч, мэндчилэв.

Айлчлалын хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Бараалхалтын эхэнд ноён Ли Көчян БНХАУ Монголын талтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж ирснийг цохон тэмдэглээд “Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа нь хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шинэ боломж хэмээн харж байна” гэсэн юм.

image

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар хийж буй Төрийн айлчлал нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байна. Халуун дотно хүлээн авч буйд баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийнэ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN


Сэтгэгдэл

Монголын Ерөнхийлөгчийн үүрэг № 1. [202.131.228.118] 2019-04-25 07:39:43

Дэлхий хуваагдаж нэг талд нь Орос, Хятад, нөгөө талд нь Америк, Европын орнууд болчихлоо. Монголчууд ДУРТАЙ ДУРГУЙ Орос, Хятадын талд "болельщиглох" цаг ирж байна. Тэгээд л БНХАУ-д айлчлаад л, Путинг ирэх зун Халхын Гол-д ирүүлэх гээд байна. Үүнийг хийхгүй юм бол Монголын төрийн тэргүүн байх ямар хэрэг байгаа юм бэ?

Зочин [1.25.153.40] 2019-04-25 06:47:55

ene udaa yu oloh yum bol

Зочин [43.242.242.128] 2019-04-25 04:59:46

Mash sain baina , All the best

Зочин [122.201.19.99] 2019-04-25 02:57:49

ухаантайн мундаг нь төр барьдаггүйл байхгүй төрөлхийн зохион байгуулах чадвартай удирдах авьяастай гарууд л хүн удирддаг баььулга бол мундаг байна өөөөөөөөөөөөө

Зочин [219.136.22.93] 2019-04-25 01:27:04

Амжилт хусье

Р [107.77.204.35] 2019-04-25 00:37:30

Новш бол новшоороо л...

Баттулга эх нутагтаа очиж аав ээждээ очиж байнаа авгай хачсан юм [202.179.31.43] 2019-04-25 00:22:48

Зочин [62.47.247.74] 2019-04-24 21:09:25

Hehe manai erunhiilugch huurhun jijighen yumaa

хариу [202.179.25.155] 2019-04-25 03:08:52

өмнөх нь бүр хөөрхөн байсан шүү

зочин [59.153.113.94] 2019-04-24 14:52:46

Тоти шиг нэг нэгнийхээ үгийг давтах юм даа хөөрхийс, зайлуул

Зочин [218.244.47.198] 2019-04-24 14:35:54

Hamtin ajilgaag hugjyyleh shine bolomj... ene ih chuhal yg bn

Зочин [202.9.42.25] 2019-04-24 14:31:22

ok

Зочин [112.72.8.245] 2019-04-24 13:41:24

kk muulaad baisan hujaa nar ni huleej ablaa

Зочин [202.179.31.89] 2019-04-24 11:52:30

Ок


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.