АНХААР: Нэн ховор амьтдын эсрэг хууль бус анчид ангийн буугаа чиглүүлж эхэллээ

У.Уранцэцэг / Хууль

-ЗӨВХӨН БУУГАА ШАЛГАХ ГЭЖ АМЬТНЫ АМЬ ТАСАЛЖ,
ӨӨРӨӨ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ-

Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 1, 2, 4, 5, 9-11 саруудад буюу хавар, намрын улиралд өсдөг. Сүүлийн үед дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хууль бус ан агнах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Манай улсад хууль бусаар ан агнах гэмт хэрэг 2017 онд 49, 2018 онд 44 бүртгэгдэж 10.2 хувиар буурчээ. Мөн хүрээлэн буй орчны эсрэг бүртгэгдсэн гэмт хэргийн 8.6 хувийг эзэлж байна. Энэ оны эхний улирлын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 20 бүртгэгджээ. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг нь ихэнхдээ нууц далд аргаар үйлдэгддэг аж.

Иргэд хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан нь аливаа өвчинг эдгээдэг, намдаадаг гэх мухар сүсэг, ам дамжсан цуу ярианаас үүдэн хууль бусаар ан, амьтан агнадаг байна. Зарим иргэд гоёл чимэглэл, чихмэл хийх зорилгоор агнаж байгаа бол нөгөө хэсэг нь тэдгээрийн гаралтай яс, бугын эвэр, чих, засаа зэргийг худалдан борлуулах. Мөн гадаад руу гаргах, өндөр ашиг олох зорилгоор хууль бусаар ан хийж амьтны амийг зүй бусаар хороосоор байгаа юм.

Хууль бус анчид ихэвчлэн нэн ховор тоо толгой нь цөөрч буй ан амьтад, эмийн ургамлыг түүж байгальд онц ноцтой хохирол учруулдаг. Иргэд зэрлэг ан амьтдыг агнасан талаараа олон нийтийн сүлжээнд видео бичлэг оруулж, зураг тавьдаг нь бусдыг энэ гэмт хэргийг үйлдэхэд өдөөн турхирах, нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсээр байдаг. Алжаал тайлах, ангийн хорхойгоо дарж ан амьтан буудаж хорхойгоо дардаг залуучууд ч нэн ховор амьтдын тоо толгойг цөөлж байгаа юм. Эсвэл буугаа шалгах гэж гараад зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газарт ан амьтан буудчихаад ирдэг аж.

Монгол орны нэн ховор амьтны жагсаалтыг Амьтны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нийт 26 ан амьтдыг оруулж хуульчилсан байдаг.

Үүнд: Мазаалай баавгай, Хавтгай тэмээ, Тахь адуу, Ойн буган цаа, Цоохор ирвэс, Баданга хүдэр, Молцог хандгай, Татаар бөхөн, Голын халиу, Азийн минж, Ойн унтаахай, Зүүн гарын даахай, Борцгор хотон, Хургач бор, Цагаан тогоруу, Хар мөрний хилим, Шаргал үхэрдэй, Цөөвөр чоно, Шивэр молцог хандгай, Дорнын молцог хандгай, Соргог бөхөн, Монгол бөхөн, Алтайн чацуулин, Гозоорой зурам, Сухайн чичүүл, Давжаа алагдаага, Цагаантолгойт ямаансүүл, Могойч загалай, Бор бүргэд, Усны нөмрөг бүргэд, Реликт цахлай гэх мэт ан амьтад орсон байдаг. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтад орсон бөгөөд аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтад орсон байдаг аж.

Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина хэмээн хуульчлан заасан байдаг. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховон, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог.

Гэхдээ тусгай хамгаалалттай газарт хууль бусаар агнаж байгаа үйлдэл болгон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болж хувирдаг аж. Зээр, тарвага, зурам гэх мэтийн элбэг тархацтай амьтдыг тусгай хамгаалалттай газарт агнахад хүртэл эрүүгийн хуулиар гэмт хэрэг болдог гэдгийг анзаарахгүй байх үйлдүүд ихээр гардаг байна.

-ХУУЛЬ БУСААР АН АГНАСАН БОЛ НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ
ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ-

Хуулийн заалтыг нь тодруулбаас, 24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах

1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” гэж заажээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.24] 2019-04-26 00:41:20

Номтойбаярт л сайн хэл, энгийн ард жоом ч алж чадах биш

Zochin [202.126.89.247] 2019-04-25 16:40:14

Emeelt gej amitnii ed erhten avdag tsaash ni hujaa nart damlan zardag uur uurhaig delbelj ezdiig ni shorond hataagaachee.Chono allaa emeelt deer ugchluu gej humuusiin yarihiig olon udaa sonsloo.

Зочин [64.119.20.174] 2019-04-25 08:54:26

Хамгаалагчид нь их нотой шүү !

zochin [202.9.43.146] 2019-04-25 08:02:15

davarsan ene muu zugaagaa gargadag aluurchid gesgeelee khurtne ee...

Иргэн [203.91.115.38] 2019-04-25 06:41:23

Facebook-ийн Ангийн грүпп гээд байгаа 100 мянган гишүүнтэй тэнд бол улаан цагаандаа гарсан алуурчид байдагын бна лээ шүү!!!! Улаан номонд орсон амьтадын эд эрхтэн зарна гэсэн зар зөндөө бна лээ

naraa [211.101.60.229] 2019-04-25 05:36:51

uursdiig ni yag adilhan alaach ee

Irgen [202.126.89.112] 2019-04-25 05:04:46

Amitnii ed erhten sain baidag bol barag munhruhuur bolloo, getel hamgiin ikh heregledeg erchuudiin dundaj naslalt hereg alga, hezee hor hereglej bgagaa oilgoh malnuud we?!!!

Зочин [72.35.247.195] 2019-04-25 05:03:33

Golog shig hujaa nar l minii mongoliig suidlej bgaadaa

Зочин [193.187.117.165] 2019-04-25 04:29:33

өмхий иргэдээ эхлээд хүүхэд насан дээр нь хүн шиг боловсролтой, хүн шиг сэтгэдэг болгоод, дараа нь ажлын байраар хангахгүй бол ийм золбин амьдрал хэзээ ч цэгцрэхгүй шүү дээ. Монголоор дүүрэн хийх юмаа олж чадсан, юу ч хийж чадахгүй хүн сүгнүүдийг эхлээд ажилтай болгооч төрийн болоод хувийн мундаг хэвшлүүдээ... Та нар л улс орныг зүглүүлнэ үү гэхээс хувь хүн бүр та нар шиг төрөлхийн авьяас арга билигтэй биш шүү дээ. Ажилгүй иргэд байгаа цагт яах уу? Гадуур тэнэж бэлэн юм түүж унагахаас өөр юм хийхгүй. Ямар гудамжинд гараад хөөмийлөлтэй нь биш.

Зочин [103.229.120.27] 2019-04-25 15:43:01

япон солонгос хятадад турж үхэж бхдаахулгай хийж бгаагүй. ажил хэнээс нэхээв ѳѳрѳѳ ажлын байр бий болго.хэн байг гээв чи хүсвэл гудамж сонингоор дүүрэн ажлын зар бна.залхууэмээгтйнхээ тэтгэвэрийг идээд ханахгүй тѳртйг мэрнэ үү.ѳлслѳѳ гээд чамаас үнэтэй ан амьтанг алахна уу.агнуурын ялыг зѳвхѳн тѳлбѳр 5жилийн хорих ялтай болго

Зочин [203.91.115.39] 2019-04-25 04:09:13

Энэ бизнесииг таслан зогсооход амархан баймаар Ан амьтаны эд эрхтэнииг зарах авах тухай зарыг тавиулахгүй байх тиим зар тавьсан бол овоохон торгууль шиитгэлтэй байвал энэ бизнес амархан багасана тэгэхэд заруудаар иим зар чөлөөтэй тавигдаж байхад цагдаа шүүх ямарч хариуцлага тооцохгүй байна


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.