Украинаас салан тусгаарласан мужийнхан ОХУ-ын иргэншилтэй болно

Д.Тулга / Гадаад мэдээ

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарласан мужуудын иргэдэд түргэвчилсэн журмаар иргэний паспорт олгодог болгох шийдвэрт гарын үсэг зуржээ. Тэрээр энэ шийдвэрээ хүний эрхийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна. Уг шийдвэр нь Украинд ерөнхийлөгчийн сонгууль болсноос гурван өдрийн дараа гарч байна.

Лхагва гарагаас шууд хэрэгжиж эхэлсэн журмын дагуу Украинаас салан тусгаарлаж, бүгд найрамдах улс байгуулсан Луганск, Донецк мужуудын 3.7 сая орчим оршин суугч гурван сарын дотор ОХУ-ын иргэн болох боломж нээгджээ. Эдгээр мужуудад орос гаралтай хүн ам голлодог. Майданы хувьсгалын дараа 2014 онд Украинд тогтсон засаглалыг эсэргүүцсэн дорнод мужууд сүүлийн таван жилийн турш салан тусгаарлах зорилготой зэвсэгт тэмцэл явуулж байгаа. Дайны хөлд нэрвэгдэж зовсон энгийн номхон иргэдийн эрхийг хамгаалах үүднээс уг шийдвэрийг гаргаснаа Путин тайлбарлажээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.41] 2019-04-29 07:48:47

Аятайхан удирдсан бол 45 сая хvнтэй асар их баялагтай, байгалийн нэн тааламжтай бvсд оршдог , жаргал зовлон vзэж хатуужсан ард тvмэнтэй энэ улсыг хегжил дэвшлийн бас нэгэн сонгодог загвар ч болгож болох боломж байлаа !!! Гэвч Монголын хойноос эргэлт буцалтгvй оржээ!! Ардчилал гэж хэт их яривал ийм л тавилантай болдог ажээ!!

зочин [202.21.127.166] 2019-04-26 02:45:04

УНГАР, ПОЛЬШ УЛСУУД УКРАЙНД ОРШИН СУУЖ БАЙГАА ЭЛЭГ НЭГТНҮҮДДЭЭ ДАВХАР ИРГЭНШИЛ ОЛГОСОН БАЙГАА, ТЭР ҮЕД ХЭН Ч ЮУ Ч ХЭЛЭЭГҮЙ, ГЭТЭЛ ОРОСУУД ОРОСУУДАА ХАМГААЛАХ ГЭЭД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАХАД ТҮРЭМГИЙЛЭГЧ БОЛДОГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ, ЭНЭ УЛС ТӨРЖСӨН ХЭРЭГ Л ДЭЭ

ОРОС [202.131.228.131] 2019-04-25 08:15:58

ОРОСЫН ИРГЭН ЮМ ЧИНЬ ОРОС Л ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА НЭГДСЭН НЬ Ч ДЭЭР. ХАРИН МАНАЙХ БОЛ ӨӨР ХЭНТЭЙ Ч НЭГДЭЖ БОЛОХГҮЙ.

Монголын замаар явж байна. Иймд дэмжиж байна. [202.131.228.118] 2019-04-25 06:07:55

ЗӨВ, ЗӨВ. Оросууд оросуудтайгаа нийлэх хэрэгтэй. Нэгэнт Украинд нь орос иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөхгүй, иргэдээ цэргийн хүчээр дарамталж сөгдүүлэх гэж байгаа, улс дотроо автономит байхыг нь үгүйсгэж байгаа юм чинь одоо яах юм бэ? Тэгвэл автономит биш бие даасан улс болчихлдоо, хувь заяагаа бие дааж шийдэж явлдаа. Болохгүй гэж үү? Монголчууд ч гэсэн 1911-1921 онд яг ийм процессоор дайрч Хятадаас тусгаар тогнож авсан. Социалист БНХАУ тээр хойно 1949 онд л бидний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Харин Гоминданы Хятад ОДОО ХҮРТЭЛ хүлээн зөвшөөрөөгүй байгаа биздээ?

Зочин [14.200.88.169] 2019-04-25 05:40:29

Bumba galzuurchee

Зочин [66.181.170.66] 2019-04-25 05:29:13

украйныг үнэн дээрэлхэж байна

Буруу Цолмон [103.10.23.116] 2019-04-25 07:08:51

Оросын бүрэлдхүүнд байсан газар орон Орос үндэстний амьдарч байгаа нутаг учир Оросдоон нэгдэх нь зөв шүү дээ Хэзээ нэг цагт Монгол үндэстэн нэгдэх цаг ирнэ Дэлхийн хүн төрдөгтөн бүх зүүлийг эрүүл саруулаар ойлгодог сөргөлдөн тэмцэлдэх ба шудраг бус араатан үүлдэл гарахаа болох хүн хүндээн найз нөхөд байх тийм ухаант хүмүүсийн ирэн цаг ирнэ

Irgen [112.72.11.109] 2019-04-25 04:04:49

Yduu. Ukrainaar yah ve

Зочин [150.129.142.5] 2019-04-25 03:42:38

Orosyn turemgiilegch nar..hulgaich


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.