Мал төллөлт 47,7 хувьтай байна

Д.Тулга / Орон нутаг

Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна. 1150,0 мянган хээлтэгчээс энэ сарын байдлаар 47.7% хувь буюу 548.8 мянган толгой хээлтэгч төллөж, 549.6 мянган толгой төл гарч, гарсан төл 100 хувь бойжиж байна.

Нийт төллөх ингэний 55,6%, гүүний 3,5%, үнээний 10,7%, эм хонины 63,4%, эм ямааны 44,1% төллөж, ботго 15551, унага 1124, тугал 1163, хурга 181524, ишиг 350264, нийт 549,6 мянган төл бойжиж байна. Хонь, ямаа ихэрлэх их байна гэлээ эх мал жилбэтэй төллөж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.