Ч.Бадрал Айтилина Адамовагийн нэрэмжит уралдаанд түрүүлжээ

М.Амаржаргал / Энтертайнмент

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэллээ. Айталина Саввична Адамова-Афанасьева бол “Хойд нутгийн Кармен” хэмээн алдаршсан, Якутаас анх удаа П.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн дуучин билээ. Ч.Бадрал Гран При шагналаа Айтилина Адамовагаас гардан авчээ

Ч.Бадрал энэ жил "Дэлхийн дуурийн дуучин Кардифф-2019" уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатанд шалгарсан. Тэрбээр дэлхийн шилдэг 19 дуучинтай тунан үлдэж, ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо өрсөлдөх болсон. Ч.Бадрал нь өнгөрсөн жил Италийн алдарт “CHIGIANA” академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон билээ.

image


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERDENEBAT [150.129.143.113] 2019-04-25 14:21:06

ABIACIN.IX.BULAGIG.TYGEEJ.BAIDAG.MONGOL.ULCIN.ZAGDAAGIN.ERONXI.GAZARI.DARGA.BAICAN.XUSHUUJ.GEN ER AL.BAACTIN.PYREBIG.DUULUULBAL.IX.CAIN.TEONOR.XOOLOITOI.GEJ.CONCOJ.BAICAN.BAINA.ENE.XYN.TAGNUULIN.ERONXI.GAZARIN.DOOR.PODBOLD.BAAXAN.ZERLEGSHCEN.ARXIJIN.BIE.YNLEGJIDIN.DUND.COLIOROD.ARXI.UUGAAD.DUU.DUULAAD.XULGAAJUUDIG.NOMOXTGOX.BISH.ORO.NLMONDO.OROD.BAIDAG.BAINA

Болор [202.9.42.27] 2019-04-25 13:55:10

Гавьяат авах цаг нь иржээ

Zochin [202.126.89.169] 2019-04-25 12:51:55

Khairtai...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.