Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурав

М.Амаржаргал / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд болж өндөрлөлөө. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалын хүрээнд хувийн аж ахуйн нэгж компаниуд БНХАУ-ын аж ахуйн нэгж компаниудтай хамтран ажиллахаар зарим баримт бичигт гарын үсэг зурсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН БАРИМТ БИЧГҮҮД:

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар

  • Монгол Улсын “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн нар

  • Монгол, Хятадын үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шань нар

  • Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шань нар

  • Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар

  • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар

  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар

  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  • Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яам хооронд 2019-2022 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө
  • Радио, телевизийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНХАУ-ын Радио, телевизийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр
  • Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын “Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр
  • Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээ
  • Монгол Улсын “Гангар инвест ХХК” болон БНХАУ-ын “СAMC Инженеринг Чайна” ХХК хоорондын “Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ
  • Монгол Улсын “Мошеа Эко Энержи” ХХК болон БНХАУ-ын “Хятадын үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ
  • Монгол Улсын “Иш Ноён Бадрах” ХХК болон БНХАУ-ын Хөбэй мужийн Хайфу акумляттор ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ
  • Шинэ дэлхий холбоо болон мазаалай хамгаалах сан хооронд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.43] 2019-04-26 12:20:50

Эрээний гааль дээр байгаа юм шиг.Их хийморьгүй байна даа.Манайхан.

Монголын сайдад монгол хүн үйлчилж байна уу??? [202.131.228.118] 2019-04-26 09:41:51

Манай Цогтбаатар сайдын хажууд нь зогсож байгаа залуу хятад уу, монгол уу? Монгол гэхлээр дэндүү түрэмгий, сайдыг "Хурдан гарын үсгээ зураач, хятадын дарга нар хүлээгээд байна. Ер нь гарын үсгээ зөв зурж байна уу??" гэсэн нүүр царайны уурласан байдалтай харагдаад байх юм. Харин хятадын талын бүсгүй бол жинхэнэ хятад байна, тэрбээр сайдаасаа нэг алхмын хойно, дарга-цэрэг нь хэн хэн бэ гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Ха!

зочин [59.153.115.221] 2019-04-26 05:01:06

Одоо хятад бол монголоос давсан дэлхийн хэмжээний асуудал яриад бгаа шүү.дэлхийн ази болон булангийн орнууд африkийн зарим орнуудтай эдийн засаг болон дэд бүтэц,цахим систем бусад олон салбарт хамтарч хөгжил дэвшил бий болгоноо гээд их хуралаараа хөгжилөө тодорхойлчихсон явж бгаа.манайх үүний хажуугаар орос хятад хоёрын хооронд эдийн засгийн kоридор бий болгох жижигхэн төсөл хөтөлбөрөө хөрөнгө мөнгөө гаргаж хамтарч хийлгэх хэрэгтэй.хос замтай болох,цахгаан станцтай болох,хурдны автозам, хийн хоолой тавих,техниk техонологийн салбараа хөгжүүлэх гээд олон ажил бна даа.ийм хүчирхэг орон манайх шиг жижигхэн орныг анхаарч харах болов уу.монголоос давсан хэмжээний юм ярина шүү дээ

Зочин [202.179.31.51] 2019-04-26 03:51:23

Тулгамдсан хэрэгжүүлбэл зохих барин тавин хийчих,хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ энд ерөөсөө харагдахгүй байх шиг. Ингэж л таарна даа. Биднийг хэнч ивээн тэтгэхгүй,хэн ч хийгээд өгье гэхгүйн тодорхой гэхдээл асар нарийн арга саам хэрэглэж үр ашигтай дипломат бодлого явуулж,ар өврөөр нь орж гүйвэлч басч боломжийн юм олж болохоор харагддаг тэр Африкийн улсуудад Хятадууд цацдаг гэтэл манайд гэсэн асуудал байх л юм.Тиймээм өөрөсдөө эвлэрч нэгдэж бүтээж гэмээн бид урагшлах биз ээ ? Хэнийг ч гуйхгүй царайчлахгүй амьдрах цаг хэзээ Монголд ирэх бол?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.