ОХУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах уу

Д.Тулга / Гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-д төрийн айлчлал хийлээ. Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 24-нд хувийн галт тэргээрээ Владивостокт хотод зочилсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хэлэлцээ Владивостокт хотноо болсон. Ганцаарчилсан уулзалтыг 50 минутын хугацаанд явуулахаар төлөвлөсөн байсан ч хоёр улсын удирдагчид цаг гаруй хугацаанд үргэлжилсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан.

image

Удирдагч Ким Жөн Ун энэхүү уулзалт нь олон жилийн түүхтэй, найрамдалт харилцаатай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн мөн найдаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн хоёр улсын удирдагчид хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн, хөгжүүлэх тал дээр ихээхэн ач холбогдол өгч ажиллахаар тохиролцсон байна. Энэ хүрээнд хоёр орны хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа, болон засгийн газар хоорондын комиссын ажилд ихээхэн анхаарч түлхэц өгөхөөр шийдвэрлэсэн ажээ. Мөн засгийн харилцааг илүү өндөр түвшинд гаргах зорилгоор олон салбарт идэвхтэй арга хэмжээнүүд авах шийдвэр гаргажээ.

image

ОХУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, нөхцөл байдлыг сайжруулахын асуудалд санал солилцсон байна. Уулзалтын үеэр цөмийн асуудлыг улс төр-дипломат арга замаар шийдэх асуудалд гол анхаарлаа хандуулах төлөвтэй байгаа юм. Ингэхийн тулд Японы эрх баригчид АНУ, БНСУ, БНХАУ болон ОХУ-тай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн.

Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар анхны дээд хэмжээний уулзалтынхаа үеэр хоёр талын харилцааг сайжруулах амлалт өгсөн байна.

image

-БНАСАУ-ын УДИРДАГЧ ОХУ-Д ДАХИН ИРЭХЭЭ АМЛАВ

Уулзалтаас ямар нэг хамтарсан мэдэгдэл гаргаж, гэрээ хэлцэл байгуулсангүй. Гэхдээ уулзалт талуудад чухал ач холбогдолтой болж өнгөрснийг тус тусын албаны эх сурвалжууд мэдээлжээ. ОХУ болон БНАСАУ-ын хооронд дээд хэмжээнд хийж буй уулзалтыг олон улсын түвшинд найрсаг уулзалт боллоо гэж үзэж байгаа юм. Учир нь ОХУ-ын төрийн тэргүүн эх орондоо зочлон ирсэн гадаадын төрийн тэргүүнүүдийг хүлээлгэж байсан нь цөөнгүй. Харин энэ удаад БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг уулзах газрын үүдэнд хүлээж зогссон нь ховор үзэгдэл хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна. Хоёр орны уулзалт уулзалт найрсаг болж байгаагийн илэрхийлэл гэжээ.

Айлчлалын хүрээнд удирдагч Ким Жон Ун сонгодог урлагийн тоглолтыг үзэн сонирхсон байна. Айлчлал энэ хүрээд өндөрлөж нутаг буцахаар зорьсон байна. Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-д дахин ирэхээ амласан байна. Түүнд Владивосток хот таалагдсан хэмээн Приморийн хязгаарын амбан захирагч Олег Кожемяко мэдэгджээ.

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Zochin [103.229.121.14] 2019-04-28 04:10:08

Ai medehgui koministuud ard olnoo zovoohiig medej busdiig darlaj, ungun nuuren deere buhniiig busdiin tuluu met dur esgedeg hetsuu deglemtei humuusde. Ene zaluu zugeer l amerkiig tushvel ulziiteide. Mergen uhaaniig husiidee ene zaluud.

Бат [64.119.16.152] 2019-04-27 13:10:32

Ёстой горьд коммунистууд хэзээ ч буулт хийдэггүй юм өөрийгөө ч өрөөлийг ч жаргаадаггүй хүнийг коммунист гэж мэдэх үү

Зочин [103.229.121.41] 2019-04-27 07:20:29

Америк хуурна даа!! Хуурна!! Саддам яалаа!! Каддаф яалаа!! Сири яалаа!! Том ахынхаа немер дор тохироо хийхгvй бол Америк яаж ч мэднэ!!

иргэн [103.10.23.116] 2019-04-27 03:03:17

Сонгосын хойгыг цөмийн зэвсэгүй болгоход ОХУ- АНУ хоёрын хаматын ажилгаа хэрэгтэй АНУ ийн цэргийг Солонгосын хойгоос гаргах нь нэн түрүүний алхам юм Мөн Хоёр их гүрэн Цөмийн зэвсэгээр хөөцөлдөх сөргөлдөхөө болох үүний төлөө хамтран ажилах бусад улсын энэ шаардлагыг биеэлүүлхэд шахах Энгэсэн цагт Хоёр Солонгос аажамдаан нэгдэнэ Дэлхий нийтэд ойлголцох нөхөрцөг харцаа би болно Эх болсон дэлхийгээ байгалаа хамгаалхад хүн төрлөгтөн анхааралаа хандуулаж нэгдэж ажилаж чадна

Зочин [150.129.143.181] 2019-04-28 12:41:31

Дараа нь бандаашаа угаа

Зочин [99.203.16.109] 2019-04-27 05:00:45

Эхлээд оймсоо угаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.