Нүүрс ачиж буулгах талбайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад хяналт, шалгалт хийллээ

Д.Тулга / Орон нутаг

Өмнөговь аймгийн удирдлагууд Гашуун сухайт хилийн боомтод нүүрс ачиж буулгах талбайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан мэргэжлийн байгууллага албан хаагчид хяналт шалгалт хийлээ.

Уг шалгалтад 24 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж нийтлэг зөрчил дутагдлыг засаж залруулах, хууль журмын дагуу хийж хэрэгжүүлэх ажлуудыг анхааруулсан ажээ. Нүүрс ачиж буулгах талбайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага бүрийг тус тусад нь үнэлж тоосжилтын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх бодит ажлуудыг хийж хэрэгжүүлэх, хог хаягдал, эрүүл ахуйн зөрчил дутагдлыг арилгах, гэмт хэрэг зөрчил аваар ослыг бууруулах үйл ажиллагааг хуулийн байгууллагуудтай хамтарч сайжруулах хэрэгтэйг онцоллоо.

Жолооч нарын аюулгүй байдлыг хангаж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хууль дүрэм журамд нийцэхүйц үйл ажиллагааг эрхэлж байхыг Цагаан хадны Нүүрс ачиж буулгах талбайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад зөвлөж анхааруулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.