Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын баг шатрын төрөлд дэд байрт шалгарлаа

Д.Тулга / Орон нутаг

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтнуудын дунд спортын 4 төрөлт тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ажээ. Тэгвэл 2019 оны ээлжит спортын тэмцээн шатрын төрлөөр 4 дүгээр сарын 26-ны өдөр эхэллээ.

Уг тэмцээнд нийт 12 багийн тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс Дотоод хэргийн их сургуулийн баг тэргүүн байр эзэлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын баг дэд байр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Спортын тэмцээний сагсан бөмбөг, волейбол, олс таталтын тоглолтууд үргэлжлэн энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд тус тус явагдаж, медалийн эзэд тодрох юм. Энэ удаагийн тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль түүхт 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд нийт 13 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчин оролцож байна.


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-04-29 02:46:37

бүртгэлээ л сайн хий шатараа өөртөө л тогло


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.