“Алтан өв” бий биелгээний гуравдугаар  наадамд 30 гаруй хамтлаг, 70 гоцлол бүжигчин оролцлоо

Д.Тулга / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран нэрт бүжиг дэглээч, МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бий биелгээний III наадмыг зохион байгуулсан байна.

Уг наадмыг Баруун Монголын бахархал болсон язгуур бий биелгээг Генисийн номонд бүртгүүлэх, өв соёлоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн биелэгчдээс үндэсний язгуур бий биелгээ, намба төрхийг залуу хойч үеийнхэнд суралцуулах, бүжгийн урлагаар дамжуулан хүүхэд залууст гоо зүйн боловсрол олгох зорилгоор СӨБ, ЕБС-ийн хүүхэд багачууд болон насанд хүрэгчид өв тээгч ардын авьяастнууд ийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж байгаа ажээ.

Наадмын гоцлол болон хамтлаг бүжгийн төрөлд нийт 70 гоцлол бүжигчин, 30 гаруй хамтлаг бүжигчид оролцож Захчин, Мянгад, Торгууд, Урианхай, Дөрвөд зэрэг Ойрд угсаатны язгуур бий биелгээнээс сонгон бүжиглэсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.