Өрхийн эрүүл мэндийн төвүүд их эмчийн дутагдалтай ажиллаж байна

Д.Тулга / Орон нутаг

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь 2018 оны 8 дугаар сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас оношлогоо, шинжилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ зэрэг 4 төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа аж.

Өнгөрсөн онд “Аминхолбоо”, “Гос хот”, “Мэдс тоб” өрхийн эрүүл мэндийн төвд 59,2 сая төгрөгийн өртөгтэй 4 автомашин эрүүл мэндийн яамны 5,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх төвүүдэд 3 мотоцикл олгож авто машины парк шинэчлэлийг хийсэн байна. Мөн Гүүд нэйборс ОУБ-аас 6.8 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн ЭХО аппараттай болжээ.

Гос хот өрхийн эрүүл мэндийн төв Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Цахим өрх” төсөл хэрэгжүүлж, албан хэрэгцээний компьютер тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Аймаг орон нутгаас өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах нөхцөлийг дээшлүүлж байгаа хэдий ч өрхийн эмчийн цалин хангалтгүй, ажлын ачаалал их, 1 эмчид оногдох хүн ам стандартаас давсан, залуу боловсон хүчин мэргэжил олгох курст суралцахаар явдаг зэрэгтэй уялдуулан хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг зөвлөлийн хурлаар онцолж байна.

Одоогоор тэтгэвэрт гарсан 8 эмчийг ажиллуулж байгаа гэлээ . Мөн тэтгэвэрт гарах насны 4 эмч ажиллаж байгаа аж. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйлчлэх хүрээг харуулбал: “Аминхолбоо” ӨЭМТ 11773 хүн ам, “ГОС ХОТ” ӨЭМТ 33487 хүн ам, “Гэрэлтэй” ӨЭМТ 10413 хүн ам, “МЭДСТОБ” ӨЭМТ 16476 хүн ам, “Түвшин холбоо” ӨЭМТ 12107 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа статистик гарсан байна. Жилд дунджаар нэг иргэн 3-2 удаа ӨЭМТөвдөө хандаж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байна.

Иймд Засгийн газар эрүүл мэндийн яамны түвшинд нэг иргэнд ноогдох зардлыг 4-5 дахин нэмэгдүүлэх, төгсөлтийн дараах эмчийг ӨЭМТөвд 2-3 жил ажиллуулах зэргээр ӨЭМТ-үүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг холбогдох дээд байгууллагад уламжлан, арга хэмжээг авч өгөхийг аймгийн удирдлагуудаас хүслээ. Мөн дутагдалтай байгаа зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношлуураар хангахад дэмжлэг үзүүлэх, зардлыг төсөвт суулган захиалж хангах шаардлагатай байна гэв.


Сэтгэгдэл

зочин [103.26.192.43] 2019-04-30 06:43:07

Цалин багатай , хэл амтай газар ямар хүн ажиллах билээ.

Зочин [66.181.179.230] 2019-04-30 03:19:30

shine tugssun n yu ch medehgui ym.er n tetgevert garsan mundag emch naraa urij ajilluulaad, tugssun shinuudiig dagalduulah n zuv sh de

зочин [203.91.118.247] 2019-04-30 02:15:20

Эмч хүнийг алуурчин гэж бичдэг маанагууд хэзээч битгий эмчид хандаж бай,,,, Ийм бодолтой нөхдүүд өөдтэй ч явахгүй байх даа, хавдар л тусах байх даа

Зочин [202.21.127.226] 2019-04-30 01:39:20

ямар ч мэдлэггүй эмч нарыг өрхийн эмнэлэгт авчираад хэрэггүй дээрээс нь ёс зүй гэж байхгүй

Толгойгоо ажиллуул [202.179.31.72] 2019-04-30 01:02:20

Ажил хайж байгаа эмч нар байвал очооч. Танай аймаг нэг оюутны байр шиг байр барьж шилжиж ирж ажиллаж байгаа хүмүүстээ гайгүй түрээслүүлбэл өөр газраас эмч ирж ажиллах байх !

Зочин [202.179.31.72] 2019-04-30 01:00:05

Орчин үед интернетийн тусламжтай бид бараг өөрсдөө оношоо олчихоод байна. Тэрийгээ эмчээрээ "олуулах" гэж бөөн юм болж байна. Эмчилгээ хийх эрх нь эмч нарт байна. Эмч нар хувь хүн талаасаа ч мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.

Зочин [202.179.31.72] 2019-04-30 00:58:06

Миний сэтгэгдэл устгасан? зарлалаа интернетээр тавиач. Залуу эмч нараас ажил хайж байгаа хүн байж л байгаа. Тэтгэврийн авгай нар чинь хуучирсан хэр нь мэдлэггүй байна. уг нь эмч гэдэг мэргэжил хөгшрөх тусам туршлагатайд тооцогддог байтал наад хэдэн тэтгэврийн авгай чинь юу ч мэдэхгүй оношлохыг оролдохгүй элэгний вирус үзээд л суугаад байн. Ахин дахин очиж байж нэг юм боллоо.

иргэн [103.242.46.174] 2019-04-30 00:56:29

Ядахнаа сайп нь сэтгүүлч тэгээд эмч яюж сурах сургалтанд сэтгүүлч эмгэн явдаад покор тоглоод байхаар энэ слбарт ажиллах хүн олдох уу

Зочин [66.181.186.38] 2019-04-29 11:14:55

тэгээд ардууд бид яахийн өөрсдөө ажилаа хийгээч

Зочтн [66.181.161.16] 2019-04-29 11:00:18

Эмч биш алуурчид сууж өайна оношоо олохгүй хортхавдар болтол явуулна шүү дээ

Ard [202.21.117.178] 2019-04-29 10:25:03

Judi prom nutagt tsalin mungu gaigui uguud yawuulaj heregtei! Ene dampuursan yam bn! Setguulch said hiiheer Yu boloh uu!


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.