Өнөөдөр Эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслол болно

Д.Тулга / Гадаад мэдээ

Японы эзэн хаан Акихито өнөөдөр хаан ширээнээсээ бууж, гучин жил үргэлжилсэн Хэйсэйн эрин дуусгавар болох юм. Энэхүү түүхэн үйл явдлын дараа түүний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Нарүхито тавдугаар сарын 1-нд хаан ширээнд суух ажээ.

Өнөөдөр Эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслол Эзэн хааны ордонд болох бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ ард түмнийг төлөөлөн түүнд талархал илэрхийлэх ажээ. Акихито эзэн хааны хувиар сүүлчийн удаа ард түмэндээ хандан үг хэлнэ. Үүний дараа Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээсээ бууж буй тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй бөгөөд нас дээр гарсны улмаас үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хашихад хүндрэлтэй болж байгаа гэнэ. Тиймээс эзэн хаан Акихито гурван жилийн өмнө мэдэгдэж байсан гэлээ.

Гэвч эзэн хаан хугацаанаасаа өмнө хаан ширээнээс буух талаарх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Үндсэн хуулийн дагуу эзэн хаан улс төрийн нөлөөлөл үзүүлэхийг хориглодог байна. Гэсэн хэдий ч япончууд түүнд хайр энэрлээ үзүүлсэнтэй холбоотойгоор тус улсын парламент түүнийг хаан ширээнээсээ буухыг зөвшөөрсөн хуулийг баталжээ.

Эзэн хаан Хирохито /Шова/ 1989 онд таалал төгссөний дараа түүний хүү Акихито 55 насандаа хаан ширээнд заларчээ. Тэрбээр дайны дараа Үндсэн хуулийн дагуу хаан ширээнд заларсан анхны эзэн хаан бөгөөд “төрийн бэлгэ тэмдэг”-ийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Өмнө нь Японы эзэн хаан орон даяар аялж, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах газрууд болон дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх газруудад очиж байсан ажээ.


Сэтгэгдэл

Монгол өвгөн [202.179.31.13] 2019-04-30 06:44:50

Япон улсын эзэн хаан хаан ширээгээ шилжүүлэх еслол хэдийн эхэлсэн.Энэ тухай манай ТВ-үүд огт мэдээлж сонирхуулахгүй байна.Хэрэв хаа нэгтээ хар салхи,осол гамшиг зэрэг муу юм болж байвал яасан хурдан ам уралдуулан амьсгаадаж ирээд л мэдээлж байгаа бол.Ертөнцийн муу тохиолдол болгоныг цаг наргүйгээр ард түмнийхээ тархинд чихэж байхаа болимоор юм.Муу мэдээллийг нэвтрүүлдэг тогтсон цагийг хуулиар тогтоож өгмөөр.

Зочин [202.179.31.16] 2019-04-30 05:29:55

Банзай. Наран улсад бид талархаж явах ёстой. Бидний тууштай нөхөр.

зочин [202.72.245.122] 2019-04-30 05:23:37

Шинэ хаан Монгол улсын төлөө манай мануухай нарт зөвлөгөө өгөх байгаа

Зочин [202.179.31.72] 2019-04-30 04:25:55

Гарчгаас нь харвал манай эзэн хаан юм шиг байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.