Дижитал шилжилтийг хэрэгжүүлэх анхны аймгаар сонгогдлоо

Д.Тулга / Орон нутаг

Дижитал үйлчилгээг нэвтрүүлснээр төсвийн зардал буурч, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэж, төрийн үйлчилгээний хүнд суртал багасна. Дижитал шилжилтийг улсын хэмжээнд анхлан хэрэгжүүлэх зургаан байгууллагын нэгээр Дархан-Уул аймгийн ЗДТГ сонгогдон ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн ЗДТГазар сүлжээний дэд бүтэц, тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчилж, шийдвэрлэлт хяналтын тогтолцоог бүрдүүлэх тоон гарын үсгийн системийг нэвтрүүллээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Үндэсний Дата төвийн нөөц төвийг манай аймагт байгуулж энэ жилдээ ашиглалтад оруулна. Тус төв нь дэлхийн стандартад нийцсэн TIER3 түвшний Дата төв болох бөгөөд үндсэн Дата төвийн нөөц байдлаар ажиллах юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.