Монгол улсын өсвөр үеийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн боллоо

Д.Тулга / Орон нутаг

Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, Спорт, олимпизмийн нэрт зүтгэлтэн Москва-1980 зуны 22-р олимпийн наадмын мөнгөн медальт, МУ-ын Ардын багш, Гавьяат тамирчин Цэндийн Дамдингийн нэрэмжит МУ-ын Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсын жүдо бөхийн түүхэнд анх удаагаа олимпийн дэвжээнээс Хэнтий нутгийн унаган хүү Цэндийн Дамдин нь 1980 оны Москвагийн олимпоос анхны мөнгөн медиалыг хүртэж байсан түүхтэй. Тэрээр олимпоос медаль хүртсэний 40 жилийн ойн босгон дээр түүний өсөж төрсөн Их Хааны Өлгий нутагт ийнхүү Өсвөр үеийн Жүдо бөхийн тэмцээнийг 3 өдрийн турш өндөр хэмжээнд зохион байгууллаа.

Тэмцээнд 21 аймаг 9 дүүрэг, 39 клуб нийлсэн 39 байгууллагын тамирчид 19 жинд 372 тамирчид өрсөлдлөө. Тэмцээнийг Олон улсын зэрэглэлтэй 8, түүний дотор Олимп Дэлхийн зэрэглэлтэй 3 шүүгч, Улсын зэрэглэлтэй 9 шүүгч нийт 17 шүүгчид шүүн явуулсан юм.

Тэмцээний эрэгтэй багийн дүнгээр 1-р байранд Архангай аймгийн баг, 2-р байранд Өвөрхангай аймаг, 3-р байранд Алдар спорт хороо, тэмцээнд эмэгтэй багийн дүнгээр 1-р байранд Женко клуб, 2-р байранд Монголын Жүдо академи, 3-р байранд “Шинэ бадрах” дэвжээ эзэлжээ. Шилдэг эмэгтэй тамирчнаар Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин спорт хороо”-ны тамирчин О. Сарантуяа, “Женко” клубын тамирчин Ө. Одончимэг, шилдэг эрэгтэй тамирчнаар Архангай аймгийн тамирчин Л. Мягмарсүрэн, Баянхонгор аймгийн тамирчин Б. Эрдэнэ-Очир, Шилдгийн шилдэг тамирчнаар Хэнтий аймгийн тамирчин Т. Түмэнжаргал нар тодорсон юм.

Холимог багийн барилдааны дүнгээр Алтан медиалыг Нийслэлийн ЕБ-спортын төрөлжсөн сургуулийн 2-р баг, Мөнгөн медиалыг Дархан-Уул аймаг, хүрэл медиалыг Нийслэлийн ЕБ-спортын төрөлжсөн төв сургуулийн 1-р баг, хүрэл медиалыг Женко клуб тус тус хүртсэн байна.

Тэмцээнд оролцсон 372 сурагчдад Хэнтий аймгийн Жүдо бөхийн холбооноос гарын бэлэг, мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох 22 тамирчдад Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооноос өмсгөлийг гардуулан өглөө. Энэ удаагийн тэмцээн нь зохион байгуулалт өндөр, тамирчдын чансаа өндөр, бэлтгэл сургуулилт сайн, зохион байгуулалт, тэмцээний дэвжээ дэлхийн жишгээр засагдсан, тамирчдын хувьд ганц ч бэртэл аваагүй гээд онцлог содон зүйлээр тэмцээнийг ийнхүү Хэнтий нутгийн дэвжээн дээр зохион байгууллаа.

Хэнтий аймгийн сэтгүүлч Ө. Одмаа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.