"Өсвөрийн сэргийлэгч-2019" дэвжээ тэмцээн зохион байгуулагдаж байна

Д.Тулга / Орон нутаг

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн сэргийлэгч-2019” дэвжээ тэмцээн Хүүхдийн ордонд үргэлжилж байна.

Тэмцээнд 8 багийн 96 өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчид оролцож,мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн даалгавар, багийн гишүүдийн болон ахлагч нарын дунд хууль эрх зүйн асуулт хариулт, илтгэл, урлагийн тоглолт гэсэн 6 төрлөөр өрсөлдөж, дүнгээ гаргана.

image

Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн хүүхдүүд өөрсдийн хариуцсан сургууль дээр үе тэнгийн сурагчдаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаараа ханын самбар хийж, үзэсгэлэн гарган бусдадаа сайн туршлагаа түгээж байгаагаараа онцлогтой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.